Нийгмийн

Өсвөр насны хүүхдээ анхаарч, ХУУЛИАС ДЭЭГҮҮР орших хүслийг нь ДАРЪЯ

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дээрэм, хулгай гээд тэдний дундах хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Өчигдөр өглөө гэхэд л өсвөр насны хөвгүүд хулгайлсан машинаараа хотын хөдөлгөөнд жолоо барьж, таарсан машинуудыг ташраар нь зурж, хотын зах руу хурдтай зугтах дүр зураг үзэгдэв. Түүний өмнөх өдөр 13-16 насны согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн хөвгүүн 40 гаран насны хоёр эрэгтэйд хутга тулган дээрэмдэж, толгой түрийгүй зодов.

Иймэрхүү хэрэг үйлдэгч өсвөрийнхөн ямар нэгэн өс хонзонгийн сэдлээр бус шалтгаан зорилгогүйгээр түүнийгээ үйлддэг болохоо цагдаагийн байгууллагад мэдүүлдэг. Тэдний шалтгаангүй, зорилгогүй хийдэг бүлэглэн зодоон, архидан согтуурах, бусдыг сүрдүүлэх, дарамтлах, дээрэмдэх, газ үнэрлэх гээд ер хуулиас дээгүүр оршиж, юунд ч захирагдахгүй байхыг хүсдэг үндсэн дүр зураг ажиглагдсаар байна.

Үүнийг сэтгэл судлаачид эцэг, эхийн хараа хяналт болоод цахим орчноос үзэж харж байгаа зүйлтэй нь шууд холбон тайлбарладаг. Энэ нь ч аргагүй. Нийслэл хотод гэхэд л эцэг эхчүүд өглөө ажилдаа яваад ажлаа тараад түгжирсээр оройн цагаар гэртээ ирдэг. Энэ үеэр тэдний хүүхдүүд цахим орчноор сэлгүүцэж, ямар ч хараа хяналт, шүүлтүүргүйгээр мэдээллийг авдаг. Гэртээ ирээд ч хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, хүсэл сонирхлыг нь сонсож, ойлгохыг хүсдэггүй учраас цахимаар залуур хийн, өөрсдийгөө хүмүүжүүлж буй нь тэр.

Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ цаг гаргаж, хүсэл сонирхлыг нь сонсохгүй бол хуулиас дээгүүр орших хүсэлдээ автсан өсвөрийнхөн энэ нийгэмд түрэн гарах нь. Ингээд хэлчхээр зарим эцэг, эхчүүд "Миний хүүхдэд тийм хүмүүжил байхгүй. Ийм асуудал гарахгүй" гэж болох ч хэм хэмжээг үл эрхэмлэгчид таны хүүхэдтэй нэг ширээнд, нэг цаг үед амьдарсаар...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 08:09

Зааа яг үнэн шүү хэтэрлээ

Зочин
Зочин
2022-03-30 08:40

Эрэгтэй хүүхдүүдээ их анхаармаар байна

Зочин
Зочин
2022-03-30 08:58

Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэндүү эрхлүүлдэг болж

Зочин
Зочин
2022-03-30 08:58

Одооны хүүхдүүд Том хүнээс ч айхаа байж. Хүмүүжил хайчив

Зочин
Зочин
2022-03-30 08:59

Нэг л их хүүхдүүдээ өмөөрсөн хүмүүс байхын юу хийж байгааг нь мэдэж л байгаа байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button