ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос, Украины дайн үнэхээр “зогсов” уу

Орос Украины нийслэл Киевийн нутаг дэвсгэрт явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-гаа эрс бууруулна хэмээн мэдэгдлээ. Эл мэдэгдэл Украины талд эрс өөрчлөлт авчирна гэсэн үг юм болов уу.

ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны төлөөлөгч, хурандаа генерал Александр Фомин гуравдугаар сарын 29-нд Туркийн Истанбул хотноо болсон Орос, Украины төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээний дараа мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлд, Оросын цэргүүд “Киев, Черниговын чиглэлд цэргийн тусгай ажиллагааныхаа эрчийг эрс сулруулсан” гэв.

Энэ шийдвэр нь “дайн”-ыг цааш нь үргэлжлүүлэх Оросын шинэ төлөвлөгөөтэй нь нягт холбоотой гэгдэж байна. Оросын цэргийнхэн Донбасст Украины цэргүүдийг бүслэхэд бүх хүчээ төвлөрүүлэх гэж байгаа аж. Оросын цэргүүдийн Киев дэх цэргийн ажиллагаа мэдээж бүтэлгүйтсэнд тооцогдож, харин Донбасст Оросууд ялалт байгуулах нь Кремлийн хувьд “дайн”-ыг хүлээн зөвшөөрөгдсөн энх тайванч байдлаар төгсгөх боломжийг онолын хувьд олгож магадгүй юм.

Генерал Фомин цэргийн ажиллагааг “эрс сулруулсан” гэсэн үгний цаад утгыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. Харин жанжин штабаас үүний тайлбарыг дараа нь хийнэ гэдгээ амлав.

Цэргийн үйл ажиллагааны “эрчийг бууруулна” гэдэг нь дайны галыг зогсоох гэсэн үг биш гэдгийг л зарлалаа. Үүнээс гадна, Батлан ​​Хамгаалах Яам “холбогдох гол шийдвэрүүдийг Киевт гаргана” хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Магадгүй энэ нь Украины цэргүүд ч Оросын цэргүүдийн жишгээр цэргийн үйл ажиллагааныхаа эрчийг эрс багасгах ёстой гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ, Киев, Черниговын чиглэлд сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлууд нь “цэргийн үйл ажиллагааны эрч буурсан”-ыг эцэстээ Оросын талаас хийж буй буулт гэж нэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна.

Гуравдугаар сарын 24-ний мэдээллээр, Украины баруун хойноос Чернобылийн бүсээр, зүүн хойд зүгээс Чернигов мужаар дамжин Киевийг хоёр талаас нь бүслэх Оросын довтолгоо зогссон юм.

Эх сурвалж: Meduza

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 08:44

Юу болов

Зочин
Зочин
2022-03-30 08:46

Зогсож байгаа бол сайн л байна

Зочин
Зочин
2022-03-30 08:47

Одоо наад асуудлаа хоёр тийш болго. Хчнээн иргэд хохирох ёстой гэж

Зочин
Зочин
2022-03-30 08:49

Уг нь Орос хэлэлцээрт хүрэхэд хэзээд бэлэн байсан. Украйнчууд л өөрсдөө Америкийн үгэнд орж дайн өдөөсөн. Харин Орос хариуг нь л барьсан төдийн. Украйнчууд гэмгүй биш шүү. НАТО Украйныг буруугүй болгож харагдуулж Оросыг Буруутан болгож байлаа. Яаг хачир дээрээ Украйн, Америк хоёр энэ дайны бурууг үүрэх ёстой

Иргэн
Иргэн
2022-03-30 10:40
Reply to  Зочин

Ёстой үнэн.

Зочин
Зочин
2022-03-30 09:37
Reply to  Зочин

Хуц аа. Эргүү минь

Зочин
Зочин
2022-03-30 10:06

Анхнаасаа л америкийг дагасан зеленскийн буруу байсан. Дайн эхлэхээс өмнө оросууд украйнтай хэлэлцээ хийхэд бэлэн байсан. Гэвч зеленский америк тэргүүтэй натогийн орнууд туслана гэж найдсан. Ер нь импери�##�истүүд өөрт нь өндөр ашиггүй бол хэнд тус�##�даггүй. Энэ бол импери�##�истүүдийн цусаар бичигдсэн тангараг.

Зочин
Зочин
2022-03-30 10:08

Хамгийн гол оросын цэргийнхэн Зеленскийг амьдаар нь барж авах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2022-03-30 10:30

Анхнаасаа ОРОСын зүгээс УКРАЙНТАЙ, БАРУУНЫХАНТАЙ хэлэлцээ хийх гэж их оролдсон, нөгөөдүүл огт хүлээж аваагүй. Түүнчлэн УКРАЙН НАТО-д элсэнэ гэсэн хатуу байр суурьтай, БАРУУНЫХАН ч түүнийг нь ихэд дэмжиж байв. Хэрэв ....

Холбоотой мэдээ

Back to top button