Энтертайнмент

"Чингис хаан" хамтлаг орон нутгаар хоёр сар аялан тоглоно

"Чингис хаан" хамтлаг орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, Монгол орныг бүхэлд нь хамрах "XXI зуун" аялан тоглолт дөрөвдүгээр сарын 6-наас эхлэх аж. Хоёр сар үргэлжлэх энэхүү тоглолт Багануур дүүргээс эхэлнэ.

Улмаар цаашлан зүүн аймаг болох Хэнтийгээс эхэлж тойрсоор Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 28-нд тоглоод өндөрлөх юм байна.

“Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.1999 оны 12 дугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан түүхтэй.

2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button