Нийгэм мэдээ
17 машин мөргөлдсөн тул Хөшигтийн хөндийн замыг хаалаа
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөн хаагдсан тул зорчигчид Төв аймгийн замыг сонгон явахыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул та бүхэнд:
- Тохиромжтой хурдыг сонгох:
- Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;
- Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;
- Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
- Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмбүүнүүд нисэж байгаа гэж боддог юм уу хаашаа юм