ДЭЛХИЙНИЙГЭМ

Ван И: ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах нь эргээд хор хөнөөлтэй

АНУ болон Европын Холбоо ОХУ-ын эсрэг авч буй хатуу хориг арга хэмжээ эргээд өөрсдөд нь хор хөнөөл учруулж, нөхцөл байдлыг улам л хүндрүүлж болзошгүй хэмээн БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И мэдэгдлээ.

Ван И хэлэхдээ, Барууныхан хэт нэг талын баримталсан хориг арга гээд хоригийн төлөөсөнд нь “Орос, Украины хоорондох цэргийн сөргөлдөөн”-д хориг тогтоогоогүй улс орон, ард иргэд өртөн хохирогч болж буй гэлээ.

БНХАУ бусад сонирхогч талуудын хамтаар Орос, Украины мөргөлдөөнийг аль болох түргэн зохицуулахад туслахад бэлэн байгааг ч Ван И тодотголоо.

“Орос, Украины асуудлаар Хятад улсын байр суурь маш тодорхой хэвээр байгаа. Бид дайн ба энх тайван, хориг арга хэмжээ, бас яриа хэлэлцээний аль нэгийг сонгохоор бол мэдээж энх тайван, яриа хэлэлцээг дэмжсэн байр сууриндаа бат зогсоно. Хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд энхийн хэлэлцээ хийхийг цаашид ч уриалсаар байх болно” гэв.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button