УЛС ТӨР

Г.Амартүвшин Хөгжлийн банкны асуудлаар шалгуулах хүсэлт АТГ, прокурорт гаргав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлд нэр нь холбогдсон МАН-ын есөн гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулахыг үүрэг болгосон.

Улмаар хэрвээ хуулийн байгууллагад шалгуулахгүй, шалгуулаад гэм буруутай нь тогтоогдвол намаас хөөхөө мэдэгдсэн юм.

Нэр дурдагдсан есөн гишүүний нэг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “АТГ, прокурорын байгууллагын Хөгжлийн банкны хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэн, дуудсан цагт нь бэлэн байж, мэдүүлэг тайлбар өгөхөө илэрхийлж, үнэн зөвийг тогтоож, яаралтай шалгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x