УЛС ТӨР

Н.Алтанхуяг: "Юм"-ны үнэ тэнгэрт хадлаа. Сайд нар мэдээлэл хиймээр байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.03.31/ хуралдаанаар:

  • Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт,
  • "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий сайд сайд нартайгаа орж ирээд мэдээлэл хиймээр байгаа юм. Бараа таваарын үнэ тэнгэрт хадлаа, доллар олдохоо байлаа. Долларын өсөлттэй холбоотойгоор бодлогын хүүгээ өсгөх нь зөв юм уу. "Юм"-ны үнэ юунаас үүдэж өсөөд байгаа юм. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Ковид гэж баахан дээрэлхүүллээ. Одоо "юм"-ны үнийн өсөлтөд баахан дарлуулах нь" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийх шаардлагатай бол маргааш хийж болно. ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж сууж байна үүнийг анхаарна биз. Дэгийн тухай хуулиар мэдээлэл хийхээр бол долоо хоногийн өмнө мэдээлэл тараагдсан байх ёстой. Хэлэлцэж, мэдээлэл сонсож болох байх хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цагаан сарын дараа хөдөө орон нутгаар явж ажилласан. Ахмадууд тэтгэвэр нэмсэн асуудалд баяртай байна лээ. Нэг шүүмжлэл байна лээ. Сөрөг хүчнийхээ хувьд нэг ч гэсэн төгрөг илүү өгөхийг хичээн. Гэхдээ би МАН-ын сүйхээтэйхэн гишүүн байсан бол тэтгэврийн зөрүүг холдуулахгүй байсан" хэмээлээ.

Мөн тэрбээр "тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилээр тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөх" талаар байр сууриа илэрхийллээ. Улмаар энэ хаврын чуулганаар хэлэлцэхгүй хяхаж хавчвал жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн ярих асуудлаа л яримаар байна. Нийгмийн даатгалын тухай багц хуулийг дөрөвдүгээр сард хэлэлцэнэ. Яаж урьдчилж хараад хэлэлцэхгүй гэдгийг мэдээд байгаа юм бэ. Ганцаараа том толгойлж, ард түмэн буруу ташаа мэдээлэл өгч байх юм" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 10:57

chi ooroo mdeelel hiigech hudlaa tomrood baij bhar

Иргэн
Иргэн
2022-03-31 12:59

Гажигтай нь төрмөл УИХ- ын гишүүд хаданд цуурай илгээхээс цаашгүй. Иргэдийг төлөөлнө гээд сонгогдохдоо гажиг авч намаас төрдөг та нарт иргэд илтэд дургүй байгаа шүү. Гажигаа засах арга бодоорой.

Холбоотой мэдээ

Back to top button