ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Bloomberg: “Газпром” компанийн Герман дахь салбарт нэгжлэг хийжээ
Германд Оросын “Газпром” компанийн оффисуудад хийн нийлүүлэлтийг мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан нэгжлэг хийсэн байна. “Блүүмберг” /Bloomberg/ агентлагийн мэдээлснээр, Европын Холбооны монополийн эсрэг зохицуулагч байгууллагын төлөөллүүд мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа аж.
Европын Холбооны эрх баригчид Европт хийн үнэ өсөхөд “Газпром” компани чухам ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг мөрдөж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Нэгжлэгийг “Газпром” компанийн Герман дахь “Gazprom Germania”, “Wingas” гэх хоёр ч охин компанийн оффисуудад хийсэн байна. “Блүүмберг”-ийн мэдээлснээр тус хоёр компани Германы газрын тос, байгалийн хийн зах зээлд нийлүүлэлтийн 20 орчим хувийг эзэлдэг юм байна.
Эх сурвалж: Bloomberg
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.