ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ: Дэлхийд ковидын улмаас нас барсан хүний тоо долоо хоногт 43 хувиар нэмэгдсэн

Орос, Украины асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж, коронавирусийн халдвар, нас баралтын талаарх мэдээлэлд ач холбогдол өгөхөө больсон. Гэсэн ч, коронавирусийн халдвар огцом нэмэгдэж байгаа тул анхаарал, болгоомжоо сулруулахгүй байхыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ санууллаа.  

Гуравдугаар сарын 21-ээс гуравдугаар сарын 27-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд 10 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 45 мянга гаруй хүн нас барсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Харин өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөл 14 хувиар буурсан байна. Гэсэн ч, нас барсан хүний ​​тоо 43 хувиар өсжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар долоо хоног тутам бүртгэгдсэн “КОВИД-19”-ийн халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа аж. Мөн АНУ, Энэтхэг, Бразиль, Франц гэсэн дөрвөн бүс нутагт нас баралт буурчээ.

Гуравдугаар сарын 27-ны байдлаар дэлхий даяар вирусийн халдварын 479 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 6 сая гаруй хүн нас барсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарын эхэн үе хүртэл “КОВИД-19”-ийн халдварын шинэ тохиолдлын тоо тогтмол буурах хандлагатай байсан ба дараа нь хоёр долоо хоног дараалан халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн гэж ДЭМБ мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдлын тоо өссөн нь олон оронд хязгаарлалт, хөл хориог огцом, хурдан цуцалсантай холбоотой гэж ДЭМБ анхааруулав.  ДЭМБ-ын мэдээлснээр Европын 53 орны 18-д нь халдварын тоо эрс нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button