Хятадад “Chinа Eastern Airlines” агаарын тээврийн компанийн “БОИНГ 737” зорчигч тээврийн онгоц осолдсон газарт эрэн хайх, аврах ажиллагааны үндсэн хэсэг дууссан байна. Энэ талаар Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газрын Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жю Тао хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Албаны хүний хэлснээр, эрэн хайх, аврах ажиллагаа дууссаны дараа шинжээчид цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гамшгийн нөхцөл байдлыг судлах ажлыг үргэлжлүүлах аж. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүн осол болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор бэлэн болно хэмээн Жю Тао мөн тайлбарлав. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа ослын талаарх мэдээлэл, тайланг бүрэн эхээр нь олон нийтэд мэдээлэх юм байна.
Онгоц гуравдугаар сарын 21-нд Хятадын Гуанси-Жюан өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошуунд осолдсон. Онгоц Куньмин-Гуанжоу гэсэн чиглэлд нислэг үйлдэж байсан юм. Зорчигчдын дунд гадаадын иргэн байгаагүйг эх сурвалж онцлов.
Гуравдугаар сарын 23-нд онгоцны эхний хар хайрцаг буюу бүхээгийн дуу хураагч /CVR/-ийг олж илрүүлсэн. “БОИНГ-737” онгоц нислэг үйлдэхийн өмнөх техникийн үзлэг шалгалтад тэнцэж, нисэхэд аюул эрсдэлгүй гэсэн үнэлгээ авсан байна.
Гуравдугаар сарын 26-нд ослын газраас цуглуулсан дээжээс тэсрэх бодис илрээгүй гэж албаныхан мэдээлж, хөдөлгүүрийн эвдрэлийг ослын шалтгаан болсон хэмээн тайлбарласан.
“БОИНГ-737” онгоцонд 123 зорчигч, багийн 9 гишүүн зорчиж явсан ба бүгд нас барсан ба мэргэжилтнүүд 120 зорчигийн ДНК /DNA/-г нь тодорхойлж чадсан ажээ.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд
Эгц доошоо унахаар террор х�##�длага биш үү ? Нуугаад байгаа юм биш биз ?