Нийгмийн

Автомашин ачигч С: Хажуугаар өнгөрөхдөө "Ийм ажил хийхээр үхээч" гэж хараагаад, зодсон

Автомашин ачилтын компаниуд, тэдний ажилчдын талаарх сөрөг хандлагууд нийгэмд улам хүчээ авч байна. Хүний машиныг хулгайгаар ачдаг, урьдчилан утсаар залгаж мэдэгддэггүй, цагаан хоолойгоор зарладаггүй, бусдын машин ачихдаа эвдрэл, гэмтэл учруулдаг гэх мэт гомдлууд  тасрахгүй байна.

Тиймдээ ч машинаа ачуулсан иргэд, ачигчид, тэднийг машин ачиж буйг харсан бусад хүмүүсийн хооронд үл ойлголцол гарч, нэгнийхээ биед гэмтэл учруулах, улмаар хуулийн байгууллагад хандах тохиолдлууд ч нэлээд гарах болжээ.

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр машин ачиж байсан ачилтын компанийн ажилтан залуу бусдад зодуулсан хэрэг гарчээ.

-ЗҮЙ БУСААР ДОРОМЖЛУУЛЖЭЭ-

Тодруулбал, машин ачилтын компанийн ажилтан С 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгдо эмнэлгийн хойд талын зам дээр зогссон машиныг ачиж байжээ. Энэ үед хажуугаар өнгөрч явсан залуу бусдын тээврийн хэрэгслийг ачлаа гэх шалтгаанаар түүнийг элдвээр хэлж, хоорондоо үл ойлголцол үүсгэсэн байна. Улмаар ачигч залуугийн толгой руу цохиж, “биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал... хамрын үзүүрт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч Б нь хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч, түүнийг 450 нэгжээр торгох ял оноосон байна.

Машин ачилтын компанийн ажилтан С “Нэг ах бид нарт хандаж “Арчаагүй гөлөгнүүд ийм ажил хийж байхаар үхээч. Залуу хүмүүс байж” гээд орилоод байсан. Энэ үед би өөрийн гар утсаар бичлэг хийж байсан. Гэтэл эхнэр нь ирээд утас булаах гэж оролдож байгаад миний нүүрийг маажсан. Гэтэл өнөөх ах хүрч ирээд хамар, толгой руу цохьсон” хэмээн мэдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-02 09:50

Энэ зодоон бол юуч биш цаашдаа машин ачилтаас болж эмх замбараагүй байд�##� бүүр цаашлаад иргэний дайн болно шүү. Зүгээр нэг хэсэг бүлэг хувийн компани энэ ачилтыг хийх нь буруу. Төрийн байгууллага үүнийг зохион байгуулаад ачилтын иөнгө нь бүгдээрээ улсын төсөвт ордог бол иргэд юуч хэлэхгүй. Хамгийг гол тухайн мөнгө хувийн компанид орж байгаа учраас иргэд дургүйцээд байна.

Зочин
Зочин
2022-04-02 09:54

Новшийн ажилаа орхицгоо та нарын ажил биш наадах чинь

Зочин
Зочин
2022-04-02 10:05

Хүний хара�##� иддэг ажил хийдэг хүмүүс урт нас�##�даггүй

Иргэн
Иргэн
2022-04-02 10:28

ӨВЧИН ЗОВЛОНТОЙ ХҮН ЭМНЭЛЭГ БАРААДДАГ ЮМ ИЙМ АЖИЛ БҮҮ ХИЙ . ТЭР ЭМНЭЛГИЙН ХАВИАР Л 3 ДӨРВӨӨРӨӨ ЭРГЭЛДЧИХДЭГ Ю БН БИЛЭЭ ӨЛӨН ЦАОАЙЛСАН ХОГНУУД

Зочин
Зочин
2022-04-02 10:41

Яг л хулгайч шиг ачаад зугтана шүү дээ

del
del
2022-04-02 11:46

achih heregtei haa baigaa hayadag shuu dee

Гунбаа
Гунбаа
2022-04-02 12:09

Тэр замын т�##�аар маш гунигтай дурсамж байдагдаа . Аавыгаа сайн эмнэлэгт үзүүлье гээд яарч очоод зогсох газар олдохгүй , эмнэлэгээс нилээн зайтай зогсож үүрч орж эмчид үзүүлээд гарч ирэхэд машин ачаад явчихсан байсандаа.

Иргэн
Иргэн
2022-04-02 14:28

Машин тавих зогсоол олдохгүй аргаа бараад л машинаа түр орхих хэрэг байнга гардаг. Яваандаа гайгүй болох биз дээ. Гэхдээ з�##�уучууд энэ хогийн ажилд битгий ор, түмний хара�##� идсэн мөнгийг идэж байгаа ачилтын компаний захир�##�ууд нь өөрсдөө ачаад, зодуулаад явж үзэг.

Иргэн
Иргэн
2022-04-02 15:15

Номер хурааж авдаг байсан яагаад больсон бэ. Торгуулийн мөнгө улсын дансанд ордог болохоор болиулсан. Одоо машин ачаад мөнгө нь цагдаагийн дарга нарын хармаанд шууд ордог болсон.

Иргэн
Иргэн
2022-04-02 15:16

Өвчин зовлонтой хүмүүс л эмнэлэгт ирж байгааг мэдсээр байж ачиж явдаг ачилтын машинуудын эздэд мөнгө л нүдэнд нь харагдах байх эдгээр хүмүүст энэрэх сэтгэл огт байхгүй. Өөрсдөөн нь хүмүүс өвдвөл үүрээд ирэх болов уу хэ хэ .Машины зогсоолоор хангачаад ачилт хийж байгаач.

Зочин
Зочин
2022-04-02 16:54

ЭНЭ МАШИН АЧИЛТЫН ЗАРЦ БАРЛАГУУД ДООД ГАРАЛТАЙ ГОЛЦУУ ХӨДӨӨНӨӨС ИРСЭН МУДАКУУД БАЙДАГ НЬ НУУЦ БИШ. ХҮҮХЭД БАЙХДАА АРХИЧИН ЭЭЖ ААВЫХАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ АЙМХАЙ БОЛСОН ДАНДАА ДЭЭРЭЛХҮҮЛЖ ЗОДУУЛЖ БАЙСАН ИЙМ ГАРУУД ЗАРИМ НЬ ХУЛГАЙЧ БАЙСАН ГАРУУД БАЙДАГ.ХАРЦ НЬ ТОГТВОРГҮЙ ГӨЛӨЛЗСӨН ХУЛЧГАР ӨЛСӨГЛӨН ГАРУУД БАЙДАГ ЮМ. ЦААД ЭЗДИЙГ НЬ ОЛЖ ХЭМХ НҮДЭЭД БҮХ МАШИНЫГ НЬ ШАТААХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ХАРААЛ ИДЭЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ХООЛ АВЧ ИДЭЭД ЧАЦГА ХАРВАН ГУРИНХЛААД БҮҮР НҮДНЭЭС ГАРЦАН АЧИЛТЫН ГАЗРЫН ЭЗЭН БАЙНА. НЭГ БООРЦОГ ИДЭХЭЭР ШУУД ДООШООГОО ГООЖДОГ ИЙМЭРХҮҮ БОЛЦГООНО. УЛААНБААТАРЧУУДАА АЧИЛТЫН МАШИН ТААРАЛДВАЛ НОХОЙ ГАХАЙНЫ ХООЛНООСОО ЖААХАН ИЛҮҮЧЛЭЭД ШИДЭЖ ӨГЧ БАЙГААРАЙ ТЭД ДАНДАА ӨЛСЧ ЯВДАГ ЮМ ШҮҮ. ГАНЦ НЭГ ХҮНИЙ МАШИН ХУЛГАЙЛААД ОЧИХООР НЬ ЦААД ЭЗЭД НЬ ЖААХАН УГААДАС ДОЛООЛГООД ЗА ЯВ ДАХИАД АЦАР ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ.ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС БОЛЖ ИХ ЮМ БОЛНОО ХҮНИЙ ҮНЭТЭЙ ТЕХНИКИЙГ ХУЛГАЙЛЖ АВААЧЧИХААД МӨНГӨӨ ӨГӨӨД АВ БЫСДА МИНЬ ГЭДЭГ ЧИНЬ АРИУН ЁС МӨН ҮҮ? МАЙ ШҮҮ АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-04-02 17:13

Хоёулангийнх нь зөв

Зочин
Зочин
2022-04-02 21:51

хохь нь

Зочин
Зочин
2022-04-02 21:57

Achilt gej baiku boluul emh zambraagaa aldaj duusna

Зочин
Зочин
2022-04-02 22:42

Өөрснөө хууль бус ачилт хийдэг болохоор хүмүүс дургүй бгаашдээ. Зогсоол дээрээс ачдаг шдээ. Үнэхээр буруу зогссоныг ачиж бв�##� хэнч юм хэлэхгүй

Зочин
Зочин
2022-04-03 09:48

Өвчтэй зовлонтой ядраад эмнэлгээр явж байгаа хүмүүсийн машиныг ачаад явахаар уур хүрэлгүй яах вэ дээ. Зогсоолоо бий болгож байж наад ажлаа хий

Зочин
Зочин
2022-04-03 10:23

Машин ачидгаа болиод газар дээр нь торгоод хуудсыг нь үлдээх хэрэгтэй. Ингэж ачилтын компаниудыг тэтгэх хэрэггүй. Энэ бол Төрд байгаа хүмүүсийн л бизнес. Ту�####�а зогсоолын замын цагдааг бий болгох хэрэгтэй. Зайлшгүй үед ачдаг авсааран төрийн компанитай байх нь зөв. Тэр нь Засгийн газрын авто баазад харъя�##�агддаг байв�##� зүгээр. Түүнээс гадна хямдхан зогсоолуудыг олноор нь бий болгох хэрэгтэй. Зогсоол байгуулахгүй байж, торгууль төлбөрөө урьт�##� бологдгоо Төр болих хэрэгтэй. Зогсоол бага байгаа нь түгжрэлийг нэмэгдүүлэх нэг үндэс болж байна. Хотын дарга юу ч хийгүй юм аа. Худлаа том том ярьсан хүн л байх юм. Ядаж Төрөөс авсан зээлээ ч төлчихгүй дээ, Сумъяа гуай. . .

Bidon
Bidon
2022-04-03 11:51

Bugdiin zod lalruudiig

Зочин
Зочин
2022-04-03 13:38

Амьдрахын эрхэнд ийм ажил хийж байгаа ш дээ. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандая. Замын голд аваараа татаад зам түгжээд зогсчихдог, хаа дуртай газраа машинаа тавихаа болъё.

Хүн
Хүн
2022-04-03 20:45

Машинаа ачуулсан хүмүүс ихэнхи хь дургүйцэж хараадаг шүү. Ийм ажлаар яах нь вэ боль. Тэгээд наадуул чинь дампуурна биз

зочин
зочин
2022-04-03 21:11

Ачилгч хүүрнүүд үхэж д�##�д ороосой үр хүүхэд чинь нүглийг тань үүрэх болондоо кк

Холбоотой мэдээ

Back to top button