Ярилцлага

М.Билэгт: Хөгжлийн банкны зээлээ хил бүрэн нээснээс нэг жилийн дараа төлөх боломжтой

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК 300 ортой эмнэлгийн барилгын төсөлд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан байдаг. Одоо тус компани Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчээр нэрлэгдэж байна. Зээлийн эргэн төлөлт хэрхэн доголдсон, төлж барагдуулах боломж бий эсэх талаар түүнтэй ярилцлаа.


-ЦАР ТАХЛААС ҮҮДЭН, 2020 ОНООС ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ДОГОЛДСОН-

-Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш зарим компаниудын дансыг хаах зэрэг арга хэмжээ авч байгаа. Танай компанийн санхүүгийн байдал яг одоогоор ямар байна вэ?

-Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудал нийгэмд томоохон шуугиан дэгдээгээд удаж байна. Үүнд, хариуцлагатай зээлээ төлж ирсэн ч цар тахлын хоёр жилд санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрсэн, эсвэл анхнаасаа улс төрийн хамаарлаа ашиглаж зээл аваад, зориулалтын бусаар зарцуулсан хоёр хэсгээ ялгаж, салгаж хандах болов уу гэж удаан хүлээлээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл ийм процесс өрнөсөнгүй.

Манай компани 2017 оны аравдугаар сард Хөгжлийн банктай гэрээ байгуулж, 300 ортой эмнэлгийн төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд 15 сая ам.долларыг таван жилийн хугацаатай зээлсэн. 2019 он хүртэл төслөө хэрэгжүүлж, зээлээ ч төлж ирсэн. Харин 2020 оноос ганц манай компани биш, дэлхий нийтээрээ цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан.

Би 20 гаруй жил бизнес хийхдээ төслөө өөрийн хөрөнгөөр 30 хувьтай гүйцэтгэсний дараа арилжааны банкнаас нэмэгдэл санхүүжилтийн зээл авч, хугацаанд нь эргүүлэн төлж ирсэн. Энэ төсөл дээр ч, хэвийн төлж байгаад 2020 оноос эхлэн доголдсон. Үүнд нөлөөлсөн өөр хэд хэдэн чухал хүчин зүйл бий. Хамгийн гол нь, би мөнгөтэй биш мөрөөдөлтэй байх нь чухал гэж боддог. Амрыг нь бодсон бол, энэ хүртэл бизнес хийхдээ хуримтлуулсан мөнгөө хадгаламжинд хийх байсан. Эсвэл орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний барилгуудыг хэд хэдээр нь босгочих байсан. Гэвч өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан эрүүл мэндийн байгууллагын цогцолбор байгуулъя, тэнд гадаад, дотоодод сургууль төгссөн боловсролтой сайхан залуус маань ажиллаасай л гэж бодож, эмнэлгийн барилгын төсөл рүү орсон.

-Дахин тодотгож асуухад, танай компанийн дансыг хаах арга хэмжээ авсан уу?

-Бүх дансууд хаагдсан. Нэгдүгээр сараас эхлээд манай компанийг АТГ-аас шалгаж байгаа.

Үүний зэрэгцээ “Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудтай битгий харьцаарай, худалдаа үйлчилгээ авч болохгүй шүү, тэгвэл хохирно шүү” гэсэн утгатай мэдээллийг нийгэмд түгээж байна. Гэтэл ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байж л зээлээ төлнө. Иймд олон нийтэд түгээж буй мэдээлэлдээ анхаарах, ААН-үүдээ ялгаж салгах шаардлагатай байсан, даанч тэгсэнгүй.

-Дансыг нь хаасан юм байна, энэ тухай урьдчилсан ойлголцол, анхааруулгыг хэр сайн хийсэн бэ?

-Бараг нууцаар шахуу, гэнэтхэн л хаачихсан. АТГ-аас шалгаад “Зээлээ хэвийн төлж ирж, 2020 оноос давагдашгүй хүчин зүйлийн улмаас доголдсон юм байна. Санхүүжилтээ зориулалтаар нь зарцуулж, барьцаа хөрөнгө нь хангалттай юм байна” гэж үзээд данс нээчих болов уу гэж бодсон, одоо хүртэл нээгээгүй л байна. Миний хувь дансууд хүртэл хаалттай байгаа. АТГ-аас дуудах бүрд баримт материалуудаа барьж очоод, мэдээллээ өгдөг.

-ТӨСЛИЙН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 1/3-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛСЭН-

-Таны авсан зээлийг төгрөгт хөрвүүлж бодвол хүү нь 17 хувь давсан нь анхаарал татдаг. Бизнес эрхлэгчийн хувьд 15 сая ам.долларын, ийм өндөр хүүтэй зээл авах нь ихээхэн эрсдэлтэйг анхнаасаа харж байсан байх. Яагаад ийм эрсдэлтэй зээл рүү орсон юм бэ?

-Хөгжлийн банканд хадгаламж эзэмшигчдийн мөнгө байхгүй, эх үүсвэрээ гадаадаас өндөр хүүтэй, валютаар олж, босгодог. Иймд төгрөгөөр олгох бололцоо байгаагүй байх л даа.

Уг нь би арилжааны банкнаас зээл авахаар төлөвлөж байсан. Гэтэл тэр үед арилжааны банкнууд эрсдэлээ бодоод, Засгийн газрын бондыг ихээр худалдан авах болж, ААН-үүдэд зээл өгөхөө больчихсон байсан.

Мөн тодотгоход, манай компани 2013 онд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байсан. Манай төслийн үйл ажиллагаа гадаад хүчин зүйлээс шалтгаалан хүндрэх үед зээлийнхээ нөхцөлийг өөрчилдөг байсан, Худалдаа хөгжлийн банк. Өөрөөр хэлбэл нэг валютаар, нэг төгрөгөөр болгож хөрвүүлээд, эсвэл хугацаагаа сунгаад явдаг, ойлголцож болдог байсан. Шантаажчид төслийг маань гацаасан хүнд цаг үеүдэд Худалдаа хөгжлийн банк уян хатан хандаж байлаа.

Ингээд 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авахдаа Худалдаа хөгжлийн банкны үлдэгдэл төлбөрөө төлж хаасан. Хөгжлийн банкны тухай хуулийн 10.2-т “Бусад банк, санхүүгийн байгууллагатай хамтарч, зээл олгож болно” гэж заасанд үндэслэн, Худалдаа хөгжлийн банкан дахь зээлээ төлөөд, шилжсэн гэсэн үг. Ерөөс барилга маань босчихсон, дотор заслыг нь хийх дутуу байх үедээ Хөгжлийн банк руу шилжиж, нэмэлт санхүүжилт авсан юм.

-Хөгжлийн банк бага хүүтэй, төгрөгөөр зээл олгосон тохиолдлууд цөөнгүй. Худалдаа хөгжлийн банктай үүсгэж байсан ойлголцол шигээ, зээлээ төгрөгт хөрвүүлэх эсвэл хугацаа сунгах зэрэг саналуудыг Хөгжлийн банканд тавьж байсан уу?

-Маш олон удаа тавьсан. 2019-2021 онд, зээлээ төгрөгт хөрвүүлэх саналаа тус бүр тавьж байсан. Зөвшөөрөөгүй.

-Та 2016-2020 онд УИХ-ын гишүүн байсан. Зээлтэй холбоотой бэрхшээлүүд дээр өөрийн улс төрийн нөлөөллөө ашиглаж байв уу?

-Би тэгэхийг хүсээгүй. Хэрэв улс төрийн нөлөөллөө ашигласан бол бага хүүтэй, бүр төгрөгийн зээл авах байсан болов уу.

Үүний дээр манай төсөл 2017 оноос бүр өмнө, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын үед л Засгийн газрын хүрээнд дэмжлэг авсан байсан. Тодруулбал, намайг УИХ-ын гишүүн биш байх үед л төсөл үе үеийн Эрүүл мэндийн сайд, Засгийн газрыг дэмжлэгийг авсан. Энэ үеүдэд 60 сая ам.долларын санхүүжилт олгохоор дэмжээд байсан юм. Ингэж явсаар, Хөгжлийн банкны тухай шинэ хууль батлагдсаны дараа 2017 онд тус төсөл дээрх зээл 15 сая ам.доллар луу бууж олгогдсон. Үлдэгдэл санхүүжилтийг нь би өөрийн хөрөнгөөр босгосон. Жамаараа, процессоороо явж байгаа зүйлд би улс төрийн нөлөөлөл оруулахыг хүсээгүй.

-Тэгэхээр энэ төсөлд нийт ямар хэмжээний хөрөнгө оруулснаас, хэдэн хувийг нь Хөгжлийн банкнаас зээлсэн гэсэн үг үү?

-Энэ төсөлд нийт 44 сая ам.доллар зарцуулчхаад байгаа. Хөгжлийн банкнаас зээлсэн 15 сая ам.доллар нь үүний гуравны нэг л гэсэн үг.

-ГҮЙЦЭТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЭЭД, ДАРААГИЙН САНХҮҮЖИЛТЭЭ АВДАГ-

-Зээлдэгчид нийтлэг Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээ өөр чиглэлд зарцуулсан кэйсүүд мэдээлэгдэж байгаа. Танай компанийн тухайд санхүүжилтийн зориулалтаа гажуудуулсан асуудал гарсан уу?

-Огт тийм асуудал байхгүй. Зориулалтын бусаар зарцуулах боломж ч байхгүй. Учир нь Хөгжлийн банк тодорхой хэмжээний санхүүжилт өгчхөөд, зарцуулалтаа газар дээр нь ирж, хянаж байж, дараагийн санхүүжилтээ өгдөг байсан.

Тодорхой яривал, 2017 оны сүүлээр бид эхний санхүүжилтээ авсан байдаг. 2019 оны есдүгээр сар хүртэл нийт долоон удаагийн тусдаа гүйлгээгээр, санхүүжилт хийгдсэн. “Өмнөх санхүүжилтээр хийсэн зүйл нь байна уу” гэж ирж шалгадаг, мөнгө шилжсэнээр нь биш, бүр захиалсан бараа бүтээгдэхүүн Монголд ирснээр нь гүйцэтгэлийг үнэлдэг байсан.

Хөгжлийн банк ийм хатуу зарчмаар хандаж ирсэн. Гэтэл зээлээ нэг дор авсан, зориулалтын бус чиглэлд зарцуулсан гэх ААН-үүд сонсогдоод байгаа, гайхаж л суугаа.

-“Ачлал трейд” ХХК эмнэлгийн зориулалтаар ашиглах хоёр корпус барилга барьсан. Хөгжлийн банкны барьцаанд хоёулаа байдаг уу?

-Эхэнд баригдсан, дотор нь үйл ажиллагаа явагдаж эхэлсэн корпус нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Харин 2020 оноос эхлээд “Бизнес доголдчихлоо. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлж чадахгүй удлаа. Тэгэхээр үүндээ хоёр дахь корпусаа нэмж барьцаалъя” гэдэг хүсэлтээ өгч ирсэн. Зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, барьцаагаа нэмүүлж, найдвартай зээлдэгч гэдгээ баталгаажуулъя гэж хандсан нь энэ.

-ХСҮТ-Д ИТГЭЭГҮЙ БОЛ 2018 ОНЫ НАЙМДУГААР САРД ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛОХ БАЙСАН-

-Энэ төсөлтэй холбоотой олон асуудал, урт хугацааны турш өрнөсөн. Одоо эргээд харахад, анх зорьсон зорилго тань энэ төслийн хүрээнд хэр биелсэн санагддаг вэ?

-Би энэ бүхний ард тэнгэр, бурхны аврал байлаа л гэж бодож суудаг.

Эмнэлгийн төсөл хэрэгжүүлэх юм чинь төрийн байгууллага бүх л шатандаа дэмжих байх гэж итгэж байсан. Яг цагаа тулахаар хамгийн их гацаадаг нь тэд байсан даа. Эхлээд шантаажчид мөнгө нэхэж баахан гацаалаа. Тэр асуудал 2016 онд эцэслэгдсэний дараа 2017 оноос эхлэн эрүүл мэндийн салбарын монополь бүлэглэл гацааж эхэлсэн. ХСҮТ-ийн тухайн үеийн удирдлагад /Өдгөө УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сурв/ би итгэсэн, үүнийхээ горыг 2020 оныг хүртэл амссан.

ХСҮТ манай барилгыг хоёрдугаар корпусаа болгож авах тухай асуудал өрнөсөн дөө. Энэ тухай дэлгэрэнгүй ярих байх. Яг асуултынхаа хүрээнд кэйс ярихад, Ж.Чинбүрэн “Нэгэнт манайх хоёрдугаар корпусаа болгож авах юм чинь дотор заслыг нь бидний итгэлт компаниар хийлгэчих” гэж хандсан юм. Тэр компани 1.2 тэрбумаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, 20 хувийн санхүүжилтээ авчхаад л алга болчихсон. Гэтэл Ж.Чинбүрэнгийн төрсөн дүүгийн компани байсан юм билээ. Долоон сарын турш ажил гацаачхаад, гэрээгээ цуцалсан. Хэрэв өөр компани оруулж, хийлгэсэн бол 2018 оны наймдугаар сар гэхэд барилгын дотоод засал дуусчихсан, эмнэлгийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болох байсан. Ингээд цар тахал дэгдэхээс ч өмнө эмнэлгийн үйл ажиллагаа жигдрээд, манай компани энэ төслөөс орлого хуримтлуулж эхлэх байсан. 2018 оны наймдугаар сард дуусах байсан дотоод заслыг дахин өөр компани оруулж, ажиллуулсны эцэст 2019 оны хоёрдугаар сард гүйцэтгэсэн.

Өөрөөр хэлбэл 1.2 тэрбумын 20 хувь болох 256 сая төгрөгийг Ж.Чинбүрэнгийн дүүгийн компани авчхаад, ажил гүйцэтгэлгүй гэрээгээ цуцалсан юм. Бид энэ дүнг нэхэмжилж, Арбитрын шүүхэд хандсан. Гуравдугаар сарын 25-нд, саяхан шийдвэр нь гарлаа. Үүгээр “Ачлал трейд” ХХК-д 178 сая төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан, өөрөөр хэлбэл Арбитрт бид ялсан.

-ХСҮТ хоёрдугаар корпусаа болгож авах хэлцэл өрнөж байгаад больж, одоо “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК хэмээх хувийн хэвшил орж ажиллаж байгаа юм билээ. Хувийн хэвшил оруулахаас өөр аргагүй болсон түүхийг товч тайлбарлавал?

-Эмч хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цогцолборын төслийг гацаах зорилго өвөрлөнө гэж би хэрхэн мэдэх билээ. Гадаадын орнуудад уригдаж, лекц уншдаг, очиж мэс засал хийдэг эмч хүн учраас. Бас “Гадаадын нэр хүндтэй анагаах ухааны үйлчилгээг нэвтрүүлэхэд би зуучилъя” гэж хандсан болохоор нь би итгэсэн. Монгол эмчдээ итгэсэн. Бүр “Зөвхөн монголчууд үйлчлүүлдэг биш, эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх хэмжээний үйлчилгээ оруулж ирнэ” гэж бичээд, санал тавьсан учраас нь итгэсэн юм.

ХСҮТ манай барилгыг хоёрдугаар корпусаа болгож авах санал тавихад би дуртай хүлээж аваагүй. Би төртэй хамтрахыг хүсээгүй. Гэтэл “Хавдрын өвчиндөө шаналсан иргэдэд тусламж үйлчилгээ хямд хүрэхэд таны төсөл хэрэгтэй” гэж ятгасан л даа. Удалгүй “М.Билэгт барилгаа төрд шахах гэж байна” гэсэн шуугиан гарч эхэлсэн. Ингээд би сонинд “Төртэй хамтрахгүй, ийм хэлбэрээр бизнес хийх сонирхолтой хүн биш” гэдгээ илэрхийлээд, ярилцлага өгсөн. Гэтэл араас нь “М.Билэгт хавдрын өвчтэй хүмүүсээр бизнес хийх гэлээ” гээд, дахиад л сэвж гарсан.  Ингээд аргагүйн эрхэнд зөвшөөрч, ХСҮТ-тэй гэрээ байгуулсан.

Үнэндээ барилгын ажил 2018 онд дуусаад, захиалгаа авчихсан, эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч байх ёстой хугацаанд ХСҮТ-тэй гэрээ байгуулснаар 2022 он хүртэл гацсан гэсэн үг.

“Хоёрдугаар корпус болгоно” гэсэн ойлголцлын хүрээнд, 2020 оны улсын төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Мөртлөө 2020 он гарангуут, “ТӨБЗГ болохгүй, хууль зөрчинө гэж байна” гээд мурьчихсан. Гэхдээ үүнийг ашиглаад ХСҮТ өөрөө маш ашигтай ажилласан. 2020  онд бүх тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, хуучнуудыг акталсан байдаг.

-ТҮРЭЭСЭЭ АВЧ ЭХЛЭЭД, ХОЁРДУГААР БЛОКИЙН 10 МЯНГАН М.КВ-ЫГ БОРЛУУЛБАЛ ЗЭЭЛЭЭ БҮРЭН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ-

-Барилгыг 2019 оны тавдугаар сард Улсын комисс хүлээж авчээ. Мөртлөө ноднингоос л хувийн хэвшлийг оруулж ирсэн гэхээр, барилгаа барьчхаад ийм удаан хугацаанд сул зогсоосон хэрэг үү?

-Тийм. Энэ хугацаанд нөгөө Хөгжлийн банкны зээлийн хүү, нэмэгдэл хүү талийж өгсөн. ХСҮТ-ийн асуудал үүсээгүй, анхнаасаа хувийн хэвшил оруулчихсан бол 2019 онд Улсын комисс хүлээж авсны дараа л үйл ажиллагаа нь эхэлж, би түрээсийн орлогоороо Хөгжлийн банкны зээлээ төлөөд явчих боломжтой байсан.

-ХСҮТ гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд оронд нь хувийн хэвшил оруулахаас өөр аргагүй болж. Гэхдээ хэсэг хугацаанд барилгыг сул зогсоосон үйлдэлдээ хариуцлага хүлээсэн үү, та яг энэ асуудлаар шүүхэд хандсан уу?

-Энэ хүрээнд, 51 сая төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан, Арбитрын шүүхээр. Уг нь 2020 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд сул зогссон хугацаанд түрээсээр олох байсан орлого 2.7 тэрбум төгрөг. Гэхдээ түрээслэн ашиглах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулсан байсан учраас Арбитрын шүүхийн шийдвэр 51 сая төгрөг гэж гарсан хэрэг.

Энэ 51 сая төгрөгөө ШШГЕГ-аас албадуулж байж, саяхан төлсөн. Ингээд бодоход, хэрвээ түрээслэх гэрээ байгуулсан байсан бол 2.7 тэрбум төгрөгийг ХСҮТ хэзээ ч төлөхгүй байсан байх.

МАН-ын лидерүүд 1980-аад оны залуус болж байна. Энэ залуустаа, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн ёс зүйг сайжруулахын төлөө ажиллаасай л гэж захимаар байдаг. Хувийн хэвшлээ булаадаг, хохироодог байдлыг таслан зогсоогоосой гэж. Хойш үеийнхний төрдөө итгэх итгэлийг шинэ түвшинд аваачаасай гэж боддог.

-Ингэхэд, таны Хөгжлийн банкны зээлийн хүү сард хэд байдаг вэ?

-135 мянган ам.доллар.

Сул зогссон хугацаанд сар бүр ийм хэмжээний хүү бодогдож байсан. Иймд 2020 оны наймдугаар сараас хувийн хэвшилтэй хамтарч ажиллахаар шийдсэн. Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-тай гэрээ байгуулсан. 20 жилийн хугацаанд барилгыг түрээсэлж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулна гэсэн нөхцөлтэй гэрээлээд, маш зоригтой орсон, энэ компани. Бэлтгэл ажлаа хийсээр, 2022 оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа нь эхэлж байгаа юм.

Би тэдэнд үйл ажиллагаагаа жигдрүүлэх хугацаа өгч байгаа. Өөрөөр хэлбэл, хэдий 2021 оны дөрөвдүгээр сард гэрээлсэн ч, үйл ажиллагаа нь жигдэртэл түрээсийн төлбөр авахгүй байгаа. Яаж авах вэ дээ, зарим тоног төхөөрөмжүүд нь мөн л хил дээр гацсан байна, нөхцөл байдал амаргүй хэвээр байна.

Харин төр 2019-2021 оны хоорондох гурван жилд төслөөс өгөөж хүртэх боломжийг хаасан. Араас нь 2020 онд цар тахал гарснаар, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болсон юм.

-Одоо “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК нэгдүгээр сараас хойш энэ барилгад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Танай компани Хөгжлийн банкны зээлээ төлөх боломжтой болсон уу, орлогын хувьд?

-Одоо ерөөс түрээсийн орлогоо авч эхлэнгүүтээ Хөгжлийн банкны зээлийг төлөөд явна. Хоёрдугаарт, төслийн хоёрдугаар корпус барилгынхаа 10 мянган метр.кв-ыг нь борлуулахаар төлөвлөсөн. Ингэвэл 20 орчим сая ам.доллар орж ирэх юм. Өөрөөр хэлбэл түрээсээ авч эхлэхийн дээр хоёрдугаар блокийнхоо тодорхой хэсгийг борлуулчихвал Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлөх боломжтой. Надад бас авлагууд ч байна.

-Хөгжлийн банк зарим зээлдэгчидтэйгээ тодорхой хувилбараар хэлцэл хийж байна. Танай компани Хөгжлийн банканд санал тавьж байгаа юу?

-Хөгжлийн банкнаас олон уулзалт хийж, харилцан санал тавьж байгаа.

Бидний зүгээс:

  • Коронавируст цар тахлаас үүдэн 2020 оноос зээлийн өргөн төлөлтөө хийж чадаагүй, бусдаар гэрээний үүрэг зөрчөөгүй гэдгээ
  • Мөн төрийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж төслөөс эрт үр ашиг хүртэх боломжоо алдсан гэдгийг хэлж байгаа.

Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь төр буюу Засгийн газар. Гэтэл төрийн байгууллага нь өөрөө манай төслийн 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрэх боломжийг хаасан. Үүнийг би хэлцэл хийх шалтгаан мөн гэж харж байна. МҮХАҮТ-аас 2021 оны гуравдугаар сард Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргаж өгсөн. “Төрөөс үүдэлтэй шалтгаанаар хүнд нөхцөл байдал үүсэж” гэсэн утгатай бичиг авсан гэсэн үг юм.

Тэгэхээр, дээрх шалтгаануудыг харгалзаж үзээд, зээлийн гэрээний хугацаагаа сунгавал, манайх “Дөрөвдүгээр эмнэлэг”-ээс түрээсээ авч, хоёрдугаар блокийнхоо 10 мянган метр.кв-ыг борлуулсны дараа зээлээ бүрэн төлөх боломжтой. Эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч, хоёрдугаар корпусын талбайг худалдах захиалга өгөх хүртэл хил гаалийн асуудал жигдрэх шаардлагатай. Хил гаалийн асуудал жигдэрснээс нэг жилийн дотор зээлээ бүрэн төлчих боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-04 08:54

Үнэн зовлонгоо ярьжээ

Зочин
Зочин
2022-04-04 09:40

ugaasaa buh AAN uud unheer hund baidald baigaa ulsaas avilgal avaagui humuus bugd l hetsuu baina

Зочин
Зочин
2022-04-04 09:55

Mundag daichin biznesmen emegtei bn

Зочин
Зочин
2022-04-04 10:36

zuv l yrij baina shde

Зочин
Зочин
2022-04-04 10:41

Өнгөрсөн парламентын хамгийн сайн гишүүн байжээ

Зочин ВТ
Зочин ВТ
2022-04-04 11:21

ачл�##� дэлгүүрээ зараад зээлээ төлөөчээ. Тань мэт нь зээлээ төлөхгй бол засаг яаж гадаад зээлээ төлөх вэдээ. ийм л эцсийн асуулт байгаа шүүдээ.

Зочин
Зочин
2022-04-04 12:46

хүмүүс яаж ийгээд төлж байхад олон юм ярилгүй авгай минь түргэн төлж үлд банкны өрийг т�##�ахгүй бол монголоороо дампуурлаа чи ч яахав гадагш гарна бид хэд боол болно

Зоч
Зоч
2022-04-04 12:58

Эгч минь дээ,төртэй хамтарч бизнес хийж болдоггүй гэдгийг яасан хожуу ойлгож байна вэ? Төрд шург�##�сан, мэдлэггүй дээрээ сэтгэлгүй мэргэжилтнүүд дээрээс нь авилгачтай нийлэхээрээ юу ч байсан гацаахаар хүчирхэгжсэн шүү дээ.Гэхдээ яаж ийж байгаад Хөгжлийн банкны зээлээ хугацаанд нь төлж нэр цэвэр гараарай.Амжилт хүсьэ.

Зочин
Зочин
2022-04-04 14:06
Reply to  Зоч

Анхнаасаа хамтрах санаагүй байсан, Чинбүрэн гэгч сан�##� тавьж шах�##�тад оруулсан байгаа биз дээ. Юм уншаад ойлгодоггүй юм уу

Зочин
Зочин
2022-04-04 14:06

Төр нь иргэдээ, аан-дэж нухчин дарж байдаг ёстой муухай юм аа

Зочин
Зочин
2022-04-04 14:50

Үнэхээр гоё эмнэлэг боссон шүү. Энэ мэт бүтээгч үү, шимэгч үү гэдэг агуулгаа масс иргэд маань маш сайн ойлгоосой. Бусад зээлдэгчид бүтээн байгуул�##�таа т�##�д нь ч оруулаагүй байхад энэ хугацаанд гүйцэтгэлтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй ажилласан нь шууд харагдаж байгаа.

Зочин
Зочин
2022-04-04 14:51

нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бүтээн байгуул�##�т хийсэн хүн шүү дээ.

Зочин
Зочин
2022-04-04 14:53

хувийнн хэвшил 12 тэрбумын �##�дагд�##�д орсон гэнэ. ххарамс�##�тай юм.

Зочин
Зочин
2022-04-04 14:56

Чинбүрэн гэж нохой юм даа, дотоод зас�##� дээр з�##�илаад мөн зогсоогүй хамаг ажлыг нь гацааж хүнд байд�##�д оруулаад...одоо улс төрд шург�##�сан муу хув�##�з

Үнэн
Үнэн
2022-04-04 16:40

Муусайн луйварчдын өчгийг сонсоод байв�##� юу ч гэж хэлнэ. Зээл авсан л бол төлөх ёстой. Жирийн эмэгтэй ХААН банкнаас 20 саяыг зээлээд төлж чадахгүй амиа хорлолоо. Тэр хүн элдэв зовлон ярьсангүй. Банк түүнийг нь хүлээн авах ч үгүй. Гэтэл хороололд Ачлaл гээд том их дэогүүртэй баян хүн зээлээ төлөхгүй гээд байгаа юм.

Зочин
Зочин
2022-04-04 17:34

Dawar hen n ingeed hen ymaa huraalgaad suuudagiin mangar hunuu ene

Зочин
Зочин
2022-04-04 17:43

Хил нээтэл шорондоо суудаа

Зочин
Зочин
2022-04-04 18:42

Элбэгдорж үхээрийн ардчил�##� Монголыг сүйрүүлж сөнөөж байна. Ардчилсан намыг ардчил�##�тай нь хамт булшлах цаг болсон.

Зочин
Зочин
2022-04-04 20:17

Энгийн иргэд банкнаас мөнгө зээлсэн бол төлдөг, боломжгүй бол барьцааг нь ч хураан авч хохиролгүй болдог. Өчнөөн хур хөрөнгөтэй танил т�##�тай бол зээлээ төлөхгүйгээр мөнгөн ус аятай бултаж байдаг. Олон юм ярилгүй өртэй бол өрөө төл, үг дуугүй төл, төлж чадахгүй бол хур хөрөнгийг нь хураан авч хохиролгүй болго!!! Ядарсан иргэд өр төлбөрөөс болж орох оронгүй болж бна, зарим нэг нь амиа хорлож бна!!! Өрөө үг дуугүй төл, шударга бай… өрөө төл!!!

Зочин
Зочин
2022-04-04 21:03

төр ч гэж дээ боломжийн өгөөд энэ мэт хүмүүсээс зээлээ хурдан аваач! Хамаг юмын хаачихаад яаж зээлээ авахын тэнэг юм

Саранцэцэг
Саранцэцэг
2022-04-05 09:20

Барилг�##� үнэн болитоор аудитын ш�##�г�##�т хийж үр днг нь нийтэд ил тод зарлан, авсан зээлийн зарцууо�##�тыг мөрдөж, зөрчилд хариуцлага торцож, эмнэлгийг улсын орлоно болгох нь үөв. Учир нь энэ эмнэлэг улсыэ эмнэлгийн газар лээр баригдсан тул авлигын хэрэг мөн

Зочин
Зочин
2022-04-05 12:15

Barisan baishin ni hulhi shuu gol ni muu hiisen yumaa zasah setgelgui luivarchin novsh bgaan asuudlaa dor dor ni shiideed huniig hohirolgui bolgochuul hen eniig luivarchin novsh geed bh ve dee Olson hed ni yaj hool bolood bdgiin balai avgai

Зочин
Зочин
2022-04-05 12:18

Hugjliin banknii zeelee tuluhgui bjiij uursdiinhuu amidardag niitiin oron suutsandaa jiliin 4 uliral udur shunugui zavsar hiigeestei hamag yumiig ni huraaj avaad zaraad ulsiig hohirolgui bolgomoor yumaa

Зочин
Зочин
2022-04-05 14:52

Шун�##�д хязгаар байхгүй... шун�##� ихэдвэл шулам... гэж хуучны үг байдаг

Зочин
Зочин
2022-04-05 22:09

2-3 say tug zeeld dansiig ni xaagaad buun yum boldog yum baina lee. Ene bol xeden terbumiin zeel baix shuu.

Зочин гишүүн болж наадагч шуналтан
Зочин гишүүн болж наадагч шуналтан
2022-04-10 10:56

ямар ч боловсролгүй нэг ганзгын наймаачин авгай "гишүүн" гэгч болоод л. тархи амархан угаах юмдаа. Энэ шун�##�т эмийг сонгож л байдаг Баянхонгорын хэдэн дебилүүд таарсан таар шуудайнууд

Холбоотой мэдээ

Back to top button