УЛС ТӨР

ТООЦООЛОЛ: 25 саяынх 450 мянга, 3.3 саяынх 60 мянга. 60 мянгаар ГУРВАН САР яаж амьдрах вэ

Төрийн түшээдийн амьдрал жирийн иргэдийнхээс хэд дахин хол тасархай байдгийг баталсаар байна.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "энэ хэцүү цаг үед хэмнэлтийн горимд шилжиж хэмнэж амьдар" хэмээн айлдаж онигоонд орсон. Энэ их үнийн өсөлтийн шуурган дунд өдөр тутамдаа л идэж уухаасаа хомсолж, хасаж танаж арай чүү амьдарч буй иргэдээ тавласан үйлдэл байв.

Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын харъяа НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтийн дүргүйцлийг хүргэв. Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай" хэмээсэн байгаа юм.

Эгэл жирийн иргэд үнэхээр НӨАТ-ын буцаан олголтоороо амьдраад байгаа юм уу. УИХ-ын гишүүн Н.Учрал үнэн хэлсэн үү. Эрхэм гишүүний хэлсэн үгэн дээр үндэслэн бяцхан тооцоолол бодъё л доо.

ТООЦООЛОЛ: За, тансаг хэрэглээтэй айл 25 сая төгрөгийн худалдан авалт хийсэн гэж бодъё (25,000,000/1.1х0.1х0.2=454,545.45 төгрөг). Тэгэхээр баян айл 25 сая төгрөгийн худалдан авалт хийгээд буцаан авсан 450 мянган төгрөгөөрөө гурван сар амьдрах хэрэгтэй болох нь ээ. Харин дундаж хэрэглээтэй иргэд сард 1,100,000 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг гэж бодъё. Дундаж хэрэглээтэй айл гурван сарын турш (3,300,000/1.1x0.1x0.2=60,000) хийсэн худалдан авалтын буцаан олголт 60 мянган төгрөгөөрөө дараагийн НӨАТ-ийн буцаан олголт хүртэл амьдрах шаардлагатай болох нь.

Бодит амьдрал, бодит тооцоолол ийм байна.

НӨАТ-ын буцаан олголтыг сард биш улирал тутамд буюу гурван сардаа нэг удаа авдаг.

Н.Учрал гишүүний хэлснээр бол 60 мянган төгрөгөөр ГУРВАН САР амьдрах юм байна. Ингэж хэлснээрээ төрийн түшээд амьдралаас бүр хэт хол тасарчихсан гэдгээ баталж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ВТ
Зочин ВТ

БАС НЭГ ХУДЛАА МЭДЭМХИЙРДЭГ ҮХЭЖ БАЙСАН МАЛ

Зочин
Зочин

сүр сүр юм ярих гээд бүүр д�##�ийгаад явчих юмаа

Зочин
Зочин

ул �######�оор амьдардаг гээд яриагүй нь их юм

Зочин
Зочин

СХД тэнэг иргэдээ та нарын 5 төгрөг аваад сонгосон гишүүн чинь шүү дээ. Одоо тэгээд ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА гэж энэ дээ хохь чинь...Заяа чинь тэр..Нэмээд хэлэхэд танай дүүргээс Сумьяабазар, Анужин, Жарг�##�маа гээд.. WHY Яагаад та нар ийм тэнэг юм бэ?

Иргэн
Иргэн

Учр�##� инээдтэй, харин Занданшатарын зөв. Буруу гэж байгаа нь хэмнэхгүй амьдраад л үзэхгүй.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хэмнэх юмгүй байж юугаа хэмнэ гээд байгаа

Зоч
Зоч

Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэж.хэмнэж амьдрахаас өөр я�##�тай билээ.

Иргэн
Иргэн

Энэ ёстой Учр�##�ын тэнэглэл байна. Бүх борлуулагчаа эхлээд НӨАТ төлөгч болгочих. Амьдр�##�аас ямар хол тасарчихсан тэнэг вэ. Харин Занданшатарын буруу гэж бодож баыгаа хүмүүс дэлхий дээр болж байгаа өдөр тутмын мэдээг үз, эсвэл хэмнэхгүй амьдраад үз. Цаг хугацаа хэлээд өгнө.

Zochin
Zochin

Negmusun UHEJ BAIHDAA taarsan BAS NEG HULGAICH. UHSEN bol TUMNII HARAALIIG yadaj IDEHGUI BAIH SAN DA. UHEEREI.UHEEREI.UHEERRI.

Ish
Ish

Minii NOT-iin butsaan olgolt 7500 togrog, yaanaa neeree.

Зочин
Зочин

Юун 60к улир�##�д 10 к авб�##� их юм �######�цан эргүү шаар вэ

guyuu
guyuu

tsahim elektron met tom yrij balairdag zaluus amidrald her oirhon bn ve ? gedgiigee notlon haruulj bgaa ym bish uu? iim gadnii huulbarlagchid ulsaa hugjuuleh uu? yamaalaa yu?!

Зочин
Зочин

za buruu l yrichaa biz avah yum chin nenegdej bval bayarlana biz yun dandaa oo haij bdiin sanaa n huvia l nemy gsen sanaa yavj bgaa bizde

Зоч
Зоч

Үүгээрээ яг юу гэх гэсэн юм болдоо! У. Хүрэлсүх шиг тэнэж ярих хүн ч биш дээ.

Зочин
Зочин

Uhsen bol mongold heregtei bj

Холбоотой мэдээ

Back to top button