Нийгмийн
Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс тоон гарын үсэг хэрэглээнд нэвтэрнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд тоон гарын үсэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тавдугаар сарын нэгнээс цахимын хууль хэрэгжинэ. Энэ хууль хэрэгжвэл 16 нас хүрсэн хүн бүхэн тоон гарын үсэгтэй болно. Түүгээр дамжуулан төрд байгаа бүхий л мэдээллээ цахимаар хэрэглэж болно. Дээрээс нь төр иргэдэд үйлчилдэг бүх үйлчилгээг цахим гарын үсгээрээ баталгаажуулж авдаг болох юм.
126 төрлийн үйлчилгээнээс ердөө дөрөвхөн төрлийн үйлчилгээг иргэн биеэр ирж авах юм.
- Гэрлэлтэд хүний сэтгэл хөдлөл шаарддаг,
- Хурууны шинэчилсэн хээний бүртгэл,
- Монгол Улсын иргэн болох болон болих тохиолдол,
- Хоригтой холбоотой мэдээллүүд үүнд багтаж буй.
Дээрх дөрвөн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээг ирэх сарын 1-нээс эхлээд тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой болно. Зөвхөн эдгээр дөрвөн үйлчилгээг л цахим бус биеэр авах юм" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ingehiin tuld tsagdaa huuliinhnaa huch nemeeree ,toon gariin usgeer luivarchid bagts bagtsaaraa gedeg shig olshiroh nyguurtai bolj bn!!! mud medegdnee!