Нийгмийн

ХААН банкнаас авсан зээлээ төлж чадаагүйн улмаас амиа хорлосон гэдэг "ХУДАЛ"

Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугч ХААН банканд 20 сая төгрөгийн зээлтэй байгаад төлөх чадамжгүйн үүднээс амиа хорлосон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарав. Тухайлбал, тус иргэний зээлээ хамтдаа төлөлцдөг байсан ах, дүү хоёр нь нас барсан. Үлдсэн ганц хүү нь сэтгэцийн өөрчлөлттэй учир амьдрах хүсэл алга хэмээн гэрээслэлдээ дурдсан гэх.

Эл асуудал цахим орчинд “Өр зээлтэй, төлөх хүнгүй  нэгэн амиа егүүтгэчих юм бол өр хэнд ч үлдэхгүй юм байна” гэх ташаа ойлголт төрүүлэх өндөр эрсдэл байгаа учраас бид мэдээллийг олон талын эх сурвалжаас нягтлав. Нөгөө талдаа тус иргэн ХААН банкны өрийн дарамтад байдаг. Өөрөөр хэлбэл ХААН банк зээлдэгчээ хүүгээр дарамталдаг гэх ойлголт ч өгөөд буй.


Эл асуудлыг тус иргэний харьяа Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны Нийгмийн ажилтнаас тодруулав.

-Танай хороонд ХААН банканд зээлтэй иргэн гэрээслэл бичиж амиа егүүтгэсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэл бодит уу?

-Тийм мэдээлэл цацагдсаныг харлаа. Ийм мэдээлэл бидэнд огт ирээгүй. Гэр бүл гэх хүн байхгүй бол асуудлыг нь олон нийтэд дэлгэх эс үүсвэл зөвхөн цагдаагийн байгууллагын хэрэг шалгах процесст л бүртгэгдсэн байж мэднэ.

-Иргэдийн дунд ч ийм яриа үүсээгүй гэж ойлгож болох уу?

-Ийм мэдээлэл огт сонсогдоогүй юм байна.

Харин энэ асуудлаар хэсгийн цагдаагаас тодруулахад, би энд ажиллаад сар болж байна. Намайг ажлаа авснаас хойш ийм хэрэг бүртгэгдээгүй. Бүр урд хожид болсон байж мэдэх юм. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулаарай” гэв.

Харин энэ асуудалд Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-ХААН банкнаас зээл авсан иргэн гэрээслэл үлдээгээд амиа хорлосон хэрэг гарсан гэх. Энэ талаар албаны мэдээлэл өгөхгүй юу?

-Ийм мэдээлэл гарсныг харсан. Бид бас гайхаад л байж байна. Манай сүүлийн үеийн мэдээлэлд ийм хэрэг бүртгэгдээгүй.

-Тухайн иргэнийг төлөөлж мэдээлэл өгөх гэр бүлийн гишүүнгүй гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс хэргийн мөрдөн шалгах үед гарч ирсэн байж болзошгүй гэрээслэл олдсон гэх?

-Ерөнхийдөө бидний таамгаар эх сурвалж тодорхойгүй тус мэдээллийг зохиомол, хуурамч мэдээ гэж харж байна. Нэг бол ХААН банк харилцагчийнхаа мэдээллийг задалсан байж болно.

Дээрх тодруулгуудаас харахад харьяа хорооны удирдлага, цагдаагийн хэсэгт ийм мэдээлэл ирээгүй. Мөн Цагдаагийн ерөнхий газарт ч бүртгэгдээгүй байхыг бодоход дээрх хэрэг хуурамч байх магадлал өндөртэйг харуулж байгаа нь анхаарал татав. ХААН банк харилцагчийнхаа мэдээллийг задалдаг эсэхийг тус банкнаас тодруулахад “Бид харилцагчийн мэдээллийг ямар ч нөхцөлд задлах боломжгүй” гэсэн товчхон хариултыг хэлсэн юм.


Тэгвэл энэ мэдээллээс үүдэн өртэй иргэн амиа егүүтгэвэл банк хохироод үлддэг эсэх асуудлыг нягталж үзэв. Ингэхэд “Банк иргэний амьжиргааны түвшинд тааруулж зээл олгодгоос гадна. Ямар нэгэн барьцаа хөрөнгийг шаарддаг. Тиймээс банк ямар нэгэн зээлийг гаргахдаа гэрээнд заасан заалтыг мөрддөг” гэх мэдээлэл гарч байгаа юм. Үүнээс үзэхэд дээрх мэдээлэл худал байх магадлал өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэдээлэл үнэн байлаа гэхэд тухайн иргэний өөрийнх нь буруу шд. Хаан гэлтгүй бүх банкнууд л ашгийн төлөө л банкнууд шүү дээ. Учрах эрсдэлээ тооцож байж зээл авч баймаар юм даа.

Зочин
Зочин

aa ene site yuga meddg ym ta nart olddog medeelel gej yu bhw

Холбоотой мэдээ

Back to top button