Нийгмийн

Э.Бат-Үүлийг батлан даалтаар СУЛЛАЛАА

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Үүний дагуу Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлосон ч түр хойшлуулж 11:00 цагт өөрийн биеэр оролцох болсон. Харин шүүх хурлаар тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон байна.

Хэргийг эргэн сануулбал, Эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ төр засаг шүүх нь тоглоом болж дээ.

Зочин
Зочин

ямар хэрэг хийсэн биш Бат-Үүлийг суллах хэрэгтэй ш дээ!

Зочин
Зочин

ШҮҮХ ШҮҮХ ШҮҮХ ... Багабандиас хойш ШҮҮХ ...

del
del

mongoliin shuuh dampuurjee

Элбэгдорж
Элбэгдорж

Монголын шүүх миний гарт гэж би та нарт хэлсэн дээ. Би яаж л бол яаж тоглоно. Хэнийг янаглахаа би мэднэ. Чимгээ Содномдаржаа нарыг уу эсвэл Бат-Үүл, Энхсайханыг уу?

Холбоотой мэдээ

Back to top button