Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам: Үнэн зөвөөр шийдэгдвэл энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой

Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан шүүх танхимын гадна Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анхан шатны болон прокурорын шатанд нотлох ажлыг хийгээгүй. Гэм буруугийн асуудлыг шийдэлгүй, хангалтгүй үндэслэлээр хорьсон. Өмгөөлөгч болон прокурорын зүгээс нэг л зүйлийг хэлж байна. Энэ бол хилс хэрэг. Энэ хүнийг анхнаасаа л яллах зорилготой байсныгаа гүйцэлдүүлсэн. Өмгөөлөгчдийн давж заалдах шатанд гаргасан гомдлын дагуу энэ шийдвэрийг гаргаж, батлан даалтад суллалаа. Үнэн зөвөөр шийдэгдвэл энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгачид ялаас мултарсаар байх шив. Хөгийн Элбэгдоржийн шүүх