Нийгмийн
Д.Ганбат: Ардчилсан улсад хилс хэрэг тохдог байж болохгүй
Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан шүүх танхимын гадна АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэргийг манай бүлэг анхааралтай ажиглаж байлаа. Шүүхээр тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Иймд хэргийг анхан шатанд шилжүүлж, эхнээс нь шалгахаар боллоо. Ардчилсан монгол оронд хэн нэгэнд хэрэг тохох явдал байж болохгүй. Дөрөвдүгээр сарын 7-нд АН байгуулагдсаны 32 жилийн ой болно. Тиймээс АН-ын анхны дарга Э.Бат-Үүлийг суллаж, үнэн мөнийг тогтоох боломж гарч байна. Эцсийн шийдвэр гараагүй байхад янз бүрийн зүйл хэлж болохгүй байх" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ПИТААН МИНЬ ЧАМАЙГ НААД ХЭДЭН АРДЧИЛАЛЫН НЭР БАРЬСАН ХӨГШИН ХУЛГАЙЧУУД ЧИНЬ ГОНДООМ ШИГ АШИГЛААД ХАЯНА ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ