Энтертайнмент
Реппэр Roockie сонгодог зохиолоос сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээжээ

Реппэр Roockie буюу У.Мөнхбагана Ф.Шиллерийн сонгодог эмгэнэлт бүтээл “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ. Түүний хувьд СУИС-ийг кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн байна.
Тус кинонд МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх нар тоглосон бол ерөнхий найруулагчаар Ч.Бат-Эрдэнэ ажилласан бол зөвлөх найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж ажиллажээ.
Энэхүү дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөж буй юм байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.