УЛС ТӨР

С.Амарсайхан: Зөрчлийн хууль зөвхөн замын хөдөлгөөнд зориулсан хууль болчихсон

Өнөөдөр Төрийн ордонд хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, 10 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын зургаан гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан үг хэлэв.

Тэрбээр "Зөрчлийн хууль зөвхөн замын хөдөлгөөнд зориулсан хууль болчихоод байна. Хуулийг бид хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хэрэгжүүлдэг иргэн, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага гэж байдаг. 2016 онд хуулийг батлахдаа хариуцлагын тогтолцоог бүгдийг нь аваад хаячихсан. Хариуцлагын тогтолцоогоо яаж дахиж тодорхой болгох ёстой вэ.

Зөрчлийн хуулиар арван удаа торгуулчихаад, хоёр, гурван удаа согтуугаар машин жолоодчихоод өнөөдөр машинаа жолоодоод явж байгаа асар олон хүн байна. Торгуулиа төлөөгүй хоёр сая гаруй зөрчил байсан. Хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлж чаддаггүй. Цар тахалтай хоёр жил тэмцсэн. Дэг журам сахиулахад хүртэл шаардлагатай газраа хариуцлага тооцож чаддаггүй. Явсаар байгаад төрийн цагдаа, иргэн хоёрыг алалцуулсан хууль болсон. Ажлын хэсэг байгуулаад гаргалгаанууд маш сайн гаргаж, ултай суурьтай хандахгүй бол энгийн хууль шиг мөртлөө хамгийн ээдрээтэй, асуудал дагуулсан хууль болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-05 14:47

Bitgii sh a a, guliisun h u j aggin orhidos oo, shorongoor chine duuren zurchliin huuliar helmegdsen humuus bn, ch i haashaa yum mongolchuudad us sanaad bugdiine barna gej sanaa yu n a l aihiin h ujaagiin orhidos s###s

Холбоотой мэдээ

Back to top button