НийгмийнНИЙГЭМ

"Монголчууд хэзээ талхыг таллаж авдаг байсан юм бэ"

Сүхбаатарын талбай дээр залуус хоёр дахь өдрөө үнийн өсөлтийг эсэргүүцэн тайван жагсаал зохион байгуулж байна. Үүнд олны танил контент бүтээгч, тулаанч зэрэг залуу үеийн төлөөллүүд ирж оролцож буй юм.

Энэ үеэр Гангестерууд нэрээр контент бүтээгч Алгаа болон Нямка нарын Нямка ирж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би Солонгост хоёр жил ажил хийж байсан. Тэгэхэд би гурвалжин кимбабыг монголд зарагдаж байгаагаас хямд үнээр авч иддэг байлаа. Гэтэл тэнд миний авдаг цалин Монголд авдгаас хэд дахин өндөр. Монгол ийм л байна. Хэдхэн ах нар баяжаад л байдаг. Бөөндөө цөмөөрөө гоё байя л даа. Хэзээ Монгол залуус талхыг таллаж авдаг байсан юм бэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ta nar tumur zam tavibal tank orj irne geed taviulaagui jenko Battulgaa zagna. 10-aad jiliin umnu gashuunsukhaitiin tumur zam tavichixsan baisan bol urdaas buteegdxyyn orj irdegeeree orj irne, uul uurhain buteegdxyynee zuudguuruu zuunu, valute ch orj irex l baisan. Iim luivarchdgig demjij shutdeg ard tymen. Ingej l amidrax ni dee.

Гунбаа
Гунбаа

Энэ комет бичиж байгаа хүмүүсийн зарим нь монгол хүн лав биш байх гэсэн хардалт төрлөө. Соци үед талх хувааж дэлгүүрээс авах нь байтугуа хог ухаж иддэг хүн байгаагүй юм. Хаш гээд нөхөо FM-р ундааны шилийг 60 мөнгөөр тушааж байсан гэж ёстой шааж байсан. Орос сургуульд сурч байсан нөхөр л гэсэн. Ундаа 1₮20 мөнгө шил нь 1₮50 мөнгө байдгыг мэдэхгүй одоо нээх саймширч шил тушааж амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйл авч байсан гэж худлаа шаахаа боличих

Жамъянсүрэн
Жамъянсүрэн

Юмий үнэ өндөр байна гээд зауучууд гарч жагсаж үзэл бодлоо илэрхийлж байхад хүмүүс дургүй байгаа юм шигээ миний хувьд жаахан харамсалтай л байна соц нийгмийн үед хэцүү байсан л юм байгаа биз одоо чинэ 21-р зуун гарчихаад байна шүү дээ ард түмэн нийт массаараа амьдрал хэцүү байна авдаг цалин хаанаа ч хүрэхгүй өрнөөс өрний хооронд явж байна шдээ энэ байдлаараа өдөр хоногууд үргэжилсээр байвал нийгмийн сэтгэл зүй их л унах байх даа

Зочин
Зочин

Монголчууд талх таллаж авдаггүй байв. Харин соц нийгмийн орос оронд талхны тусгай дэлгүүртэй түүндээ талх зарахдаа иргэдийн хүсэлтээр талхыг 1/2 1/4 г.м таллаж зардаг байв. Энэ нь орос хүмүүс шинэ талхыг идэх хэмжээгээрээ авдагт оршино. Хуучирсан талх идэдгүй, нөөцөлдөггүй. Талхыг хамгийн хүндтэй идээнд тооцдог. Талх давс барьж угтдаг үаншилтай.

Зочин
Зочин

ХАРХАД ЗАЛУУ ХҮН ШИГ БАЙХ ЮМ ТАЛЛАХ ТАЛХ Ч ҮГҮЙ ОРОН ИХ БОЛОХ ШИНЖТЭЙДЭГ ШҮҮ

Зочин
Зочин

Юу ч мэдэхгүй байж битгий ингэж ярь л даа. Үхэж далд орсон ардчилал гарсан 90-ээд онд таллаж авах байтугай картаар талх авч иддэг болгож энэ муусайн үхэж далд орсон ардчилал,ардчилсан нам Монголчуудыг зовоож байсныг мэдэх хүмүүс байгаа шүү.

Зочин
Зочин

соц нийгмийн үед талх таллаж авдаг байсан энэ хүүхдүүд яаж мэдхэв

Зочин
Зочин
Reply to  Зочин

Соц нийгмийн үед талх таллаж авдаггүй, талх таллаж зардаггүй байсан. Битгий худлаа юм бичиж бай. Чиний таллаж авсан талхны үлдсэн тал хатаад, хэн тэрийг чинь авах вэ. Муу л болбол хойд талын хар овоохой гэдэг шиг муу муухай болгоныг соц нийгэмд чихдэг байж болохгүй. Үнэн бодитой юмыг бич. Тэр үед чинь үзэл суртлын хувьд хавчигдмал, хувь хүн баяжих хөрөнгөжихийг хүлээн зөвшөөрдөггүй л байсан. Тэрнээс бусдаар бол шал өөр. Үйлдвэр заводуудтай, хүн бүхэн ажилтай, гудамж талбай нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, дор бүрдээ үүрэг хариуцлагаа ухамсарласан, ахмад настануудаа хүндэлдэг байлаа. Одоо бол бид хүний эрхийг дээдэлж байгаа нь сайхан боловч эрхээ эдэлж байна гээд дураараа дургиж, ажилгүй, хавтгай архидалттай, зүгээр суугаад улсаар халамжлуулах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүстэй, бусдыг гүтгэн доромжилж, эрх мэдэл албан тушаалаа зөвхөн өөрт ашигтай байдлаар хэрэглэх, хариуцлага хүлээдэггүй, худлаа эх орон ард түмний төлөө гэж жүжиглэсэн нөхдүүдтэй болсон. Ардчилал бол бусдын эрхийг дээдэлсэн нийгэм болохоос дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эмх замбараагүй, хариуцлагагүй байх нийгэм биш.

Холбоотой мэдээ

Back to top button