Нийгмийн

"Сахал" Д.Эрдэнэбилэгтэй зүйрлэсэн Эль Чапо гэж хэн бэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг "Монголын Эль Чапо юм даа" гэж зүйрлэв. Тэгвэл Эль Чапо гэж хэн бэ.

“Эль Чапо” хочоороо алдартай Хоакин Арчивальдо Гусман Лоэра нь 1957 оны дөрөвдүгээр сарын 4-нд Синалоа мужийн Бадирагуато хотын Ла-Туна хотын хөдөө тосгонд ядуу тариачны гэр бүлд мэндэлсэн. Тэрбээр хоёр эмэгтэй дүү, дөрвөн эрэгтэй дүүтэй. Хүүхэд байхдаа жүржийн наймаа хийж, хажуугаар нь сургуульд сурч байжээ. Хамгийн ойрхон сургууль гэрээс нь 60 километрийн зайд байсан учир Эль Чапо сургагч багш нарын ачаар боловсрол эзэмшжээ. Тиймээс тэрбээр сургуулиа орхиж, эцэгтээ туслан хөдөлмөрлөж эхэлсэн байна. Эцэг нь бэлчээрт мал малладаг байсан ч үнэн хэрэгтээ опиум буюу хар тамхины ургамал тариалагч байв.

Эль Чапо эцэгтэйгээ байнга маргалдаж, үзэл бодол зөрчилддөг байсан учир түүнийг 15 настай байхад нь гэрээсээ хөөж, өвөөтэйгээ хэсэг хугацаанд амьдарч байжээ. Таван жил орчмын дараа Эль Чапо өөртөө илүү сайхан амьдрал хайж Бадирагуатог орхин явжээ.

Хожим тэр Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч, Синалоа хар тамхины картелийн тэргүүн болсон. Түүнийг хэд хэдэн удаа баривчилж байсан ч хоригдож байхдаа оргож байжээ.

2016 оны нэгдүгээр сард түүнийг Мексикт дахин баривчилж, 2017 оны нэгдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн байдаг. 2019 оны хоёрдугаар сард Тангарагтны шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн ялласан. Мөн оны долдугаар сарын 17-нд түүнд тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар нь хорих ял ногдуулсан.

2009-2011 онуудад Эль Чапо “Форбес” сэтгүүлийн дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 41, 55, 60-р байранд жагсаж байжээ. Мөн Карлос Слимийн дараа Мексикийн хамгийн нөлөөтэй хүнээр тодорч, хоёрдугаарт орж байсан байна.

Усама бен Ладен нас нөгчсөний дараа дэлхийн хамгийн аюултай эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээдээр шалгарч байж. 2011 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан эрэн сурвалжлагдаж буй дэлхийн хамгийн зартай этгээдээр тодорч байв. АНУ-ын эрх баригчид түүнийг баривчлахад туслалцаа үзүүлсэн хүнд 5 сая ам.долларын шагнал амлаж байв. Энэ бол дэлхийн хэмжээнд хар тамхитай тэмцэхэд зориулж амласан хамгийн өндөр шагналын хэмжээ гэгддэг. Эль Чапогийн хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.доллар гэж үнэлсэн.

“Форбес” сэтгүүлээс түүнийг хар тамхины гэмт хэргийн түүхэн дэх хамгийн “күүл” гэмт этгээд хэмээн тодруулсан. US Drug Enforcement Administration-ийн дүгнэсээр хөрөнгө чинээ болон алдар нэрээрээ Пабло Эскобараас давжээ.


-ХАРИН "САХАЛ" Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГЭЖ ХЭН БЭ-

"Сахал" гэх хочит Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Тэрбээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын харъяатай. Социализмын үед дундаж сэхээтэн айл ямар байсан, тэр жишгээр өсөж хүмүүжжээ. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн, СЭЗДС-д Эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Хөрөнгийн биржийн анхны брокеруудын нэг. 1995 онд Хөрөнгийн биржийн хоёр дахь зах зээлийн нээлт болоход Хөрөнгийн биржийн нээлт дээр анх удаа очсон гэдэг. Үүнийгээ зөв газраа зөв цагтаа очсон хувь заяандаа талархдаг хэмээн ярилцлага өгч байсан удаатай. 

Түүнийг ямар хүн байдгийг саяхныг болтол буюу Хөгжлийн банкны зээлийн асуудал дэлгэгдтэл нийтээрээ сайн мэддэггүй байсан гэхэд болно.

Ямартай ч тэр төрөөс тэрбумтнууд төрдөг гэсэн ойлголтыг нэгэнтээ эвдсэн хүн. Төрд нэг ч жил ажиллаж үзээгүй ч гартаа Монгол Улсын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШт-ай холбогдох томоохон төсөл, хөтөлбөрүүд бүгдийг нь атгасан хүн гэдгээр нь хэн хүнгүй мэдэх болж.

Энэ утгаараа яг энэ цаг үед түүнийг асар олон уул уурхай эзэмшдэг, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, улсаа хохироосон шуналтан гэж харж буй. Мөн шүүгч нарт хэт нөлөөлдөг, улс төрчид түүнээс мөнгө гуйж очдог, хар хор муу бүхнийг хийдэг мафи гэж харах.

Нөгөө талаар тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийг Оросуудаас салгаж , олж ирсэн. Мөн Худалдаа хөгжлийн банкийг гаднаас оруулж ирсэн. Энэ утгаараа бол эх оронч гэх агуулгад багтдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-05 14:39

Цариа нь төстэй ч юм уу... Гэхдээ ер нь бол үнэн л юм байна, адилхан гэмт хэрэгтэн

Зочин
Зочин
2022-04-05 14:46

Монголд яригдаж буй бүх том үйл явд�##�, улс төрчдийн ард энэ хүн байж л байдаг их учиртай юм аа

Зочин
Зочин
2022-04-05 14:47

Сонирхолтой юм аа, нэг т�##�аар эх оронч юм шиг нөгөө т�##�аар онц ноцтой гэмт хэрэгтэн ч юм шиг

АААММ
АААММ
2022-04-05 15:49

Д�##�д удирдаач нь элбэгээ

Иргэн
Иргэн
2022-04-05 17:35

Нэг болохгүй юм болгонтой заав�##� холбогдсон хэдэн хүнд гар Монголд байх юм. Сах�##�, Голомтын хужаа Баясаа, Жонхуу, Хүзүүгүй 4 бол зоолттой байнга. Бусад гарууд нь орж гараад л сонсогдох юм.

Аюуш
Аюуш
2022-04-05 17:49

Энэ хүнийг дэнжийн 1000 д амьдарч байсан хужаагийн хүүхэд гэж Ц.Нямдорж хэлсэн дээ

Үнэн
Үнэн
2022-04-05 18:53

Адилхан хоёр дээрэмчин. Ялгаа нь АНУ шударга нийгэм болохоор дээрэмчнийг барьж бүх насаар нь хорьсон. Харин Монгол авилгад идэгдсэн нийгэм болохоор сах�##� Эрдэнэбилэг дээрэмчинг банкны захир�##� нэрээр МАНАН бүлэглэлийн босс болгож толгойг нь илдэг.

Үнэн
Үнэн
2022-04-05 18:54

Адилхан хоёр дээрэмчин. Ялгаа нь АНУ шударга нийгэм болохоор дээрэмчнийг барьж бүх насаар нь хорьсон. Харин Монгол авилгад идэгдсэн нийгэм болохоор сахaл Эрдэнэбилэг дээрэмчинг банкны захирaл нэрээр МАНАН бүлэглэлийн босс болгож толгойг нь илдэг.

Зочин
Зочин
2022-04-05 19:06

Америкийн хар тамхичинтай монголын нэг бизнесменээ адилтгаад байхдаа яахав дээ. Эрдэнэтийг монголдоо авчирсан байх юм.Гадаадуудын мөнгөөр монголдоо нэг банк байгуулжээ . Ард түмэн үнийн өсөлтөнд цохигдож ,төгрөгний ханш унаж байхад ,нефтний ханш тэнгэрт цойлж байхад нэг бизнесмэнээ хар тамхичинтай адилтаад , дубайн гэрээг хөгжлийн банкны г�##� унтрааахаар сөргүүлж тавиад , ХӨГЖИЛ ЯРИХЫН оронд архины зарлиг гаргаад ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ нар ПОПУЛИЗМ хийгээд ард түмнээ даапа�##�аад сууж байх юм. Үнэн инээдтэй

Зочин
Зочин
2022-04-05 19:44

Стратегийн ач хөлбогдолтой үйлдвэрийг хууль бусаар хувьд шилжүүлэх нь яагаад ч эх оронч асууд�##� бишээ. Эрдэнэт тэр чигээрээ Эрдэнэбилэг, Сайхөнбилэг, Элбэгдорж нарын гарт орсон бол өнөөдөр гадныханд зарагдаад бидэнд оногдол ашиг ч байхгүй юу ч байхгүй байх байсан гэдэг нь ойлгомжтой. Сайханбилэгийн цаг хугацааны хайчинд ороод Их хур�##� ЗГ т оруулаагүй гэдэгийг олж мэдээрэй Миний ойлгож байгаагаар зарагдахгүй бол автоматаар Монгол улсад шилжих байсан юм билээ.

Зочин
Зочин
2022-04-06 12:56

Үхсэний чинь эх оронч. Хуцдаг сэтгүүлч вэ. Эрдэнэтийг луйвардаж авсан, Монголын өнгөтэй өөдтэй болгоныг хууль бусаар хамж авсан хагардаггүй бирд наад Эрдэнэбилэг чинь

Зочин
Зочин
2022-04-06 13:00

Юу хуцаад байна аа хэн эх оронч гэж хулгайч л бол хулгайч.

Холбоотой мэдээ

Back to top button