Нийгмийн

ИРГЭД: Цалингийнхаа барааг харж амжаагүй байтал өдөрт нь банк татчихдаг

Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц хөөрөгдсөөр л байна. Үүнээс болж 18 настай охиноос эхлээд залуучууд Сүхбаатарын талбай дээр өнгөрсөн хоёр өдөр тайван жагсаал хийж, тэмцлээ илэрхийлэв. Хэдийгээр иргэдийн дундаж цалинг 1.2 сая төгрөг хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн ч иргэд 600-900 мянган төгрөгийн цалинг авч байгаа тухай бидэнд хэлсэн юм. Тэгвэл энэ цалин хэд хоног хэрэглэгдээд дуусдаг талаар иргэдээс мэдээлэл авлаа.

“-Таны цалин хэд хоноод дуусдаг вэ?” гэх асуултыг иргэдээс асуухад дараах мэдээллийг өгөв.

-ЦАЛИН ДӨРӨВ ХОНООД ДУУСДАГ УЧИР ӨӨРТӨӨ ХУВЦАС АВЧ ЧАДДАГГҮЙ. ХАНГАМЖИЙН ХУВЦАС ӨМСДӨГ-

-Би 1.6 сая төгрөгийн цалин авдаг. Цалин буугаад 4-5 өдөр болоод л дуусна. Хүүхдүүдийн янз бүрийн юмны төлбөр нэхэгдэнэ. Хэрэглээ өссөн. Гэр хороололд амьдардаг болохоор их хэцүү. Цалин буугаад 4-5 хоноод дуусчихвал эхнэрийн болон тэтгэврийн буурай нарынхаа мөнгө төгрөгийг босгоод л дараагийн цалин хүртэлх хоногуудаа болгож амьдарна. 2-3кг үхрийн мах авахад л 100 мянга бараг л гарчихна. Арван жилийн хүүхдэдээ нэг дундаж, тэрнээс хямд пүүз гутал авахад 200 мянга гарчихна. Хамгийн гол нь юмны үнэ хоёр, гурав дахин нэмэгдчихсэн байна. Би хөдөө явж байгаа иртэл 1000 төгрөгөөр зарагддаг байсан бараа 4000 төгрөг бараг хүрчихсэн байна.

Би өөртөө сүүлийн үед хувцас аваагүй. Улсын хангамжаар л хувцаслаж байна. Төр түшиж яваа хүмүүс хүн шиг хүн чанар гаргаж ажлаа сайн хийж юмны үнийг бууруулж өгөөсэй гэж хүсэж явна даа.

-ХООЛОО АРАЙ Л ГЭЖ БОЛГОДОГ-

-Би хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Энэ мөнгө маань миний хоолонд л явдаг. Түрээсийн байранд амьдардаг ч төлж чадахгүй байна. Зуны гурван сард ажил хийж байж л хувцас хунар авдаг. Бусад үед хувцас хунар авч чаддаггүй. Юмны үнэ хэтэрхий өндөр байна.

-БАРААГ НЬ ХАРЖ АМЖААГҮЙ БАЙХАД ДУУСДАГ-

-Цалин буугаад өдөртөө л дуусаж байна. Өрөндөө ч хүрэхгүй. Ер нь хаанаа ч хүрэхгүй. Түрээсийн байранд амьдарна. Дээрээс нь хүүхдүүддээ юм хум ч авч өгч чаддаггүй. Цалин бууж л байдаг. Гар дээрээ тавьж амжилгүй дуусдаг. Ийм тийш интернет банкаараа шилжүүлэг хийж, өрөө дарсаар байгаад барааг нь ч харж чадалгүй дуусна. Хүүхдүүддээ амттан авч өгнө гэдэг маш ховор. Жаахан ч гэлээ хоолтой л байвал болох нь тэр гэж бодож амьдарч байна.

-БҮСЭЭ ЧАНГАЛААД Л АМЬДАРЧ БАЙНА-

-Тэтгэврээ аваад долоо хонохгүй дуусдаг. Өр зээлээ төлнө. Хэрэглээгээ цалин буусны дараа авсан материалаараа хүргэхийг л хичээдэг. Амьдрал хэцүү байна. Бүсээ чангалаад л амьдарч байна.

-Зөв зохистой хэрэглэхэд 5-6 хоноод л цалин байхгүй болно. Гол нь юмны үнэ өндөр байгаа учраас цалин хэдхэн хоноод л дуусаад байгаа юм.

-Би 600 мянган төгрөг гэдэг боловч сарын эхэнд 180 мянга сүүлд нь 220 мянга өгдөг. Миний цалин буугаад өдөртөө л дуусна. Юундаа ч хүрэхгүй. Тиймээс заримдаа ажлаасаа гаръя гэж бодоод байдаг.

-МУУ ЯВАХААР САЙН ҮХ. УКРАИН ЯВДАГ ЮМ БИЛЭВ ҮҮ-

-Ажил хийдэггүй. Хоосон хонохгүй амьдрахыг хичээж байна. Би өөрөө группийн мөнгө гэж 180 мянган төгрөг авдаг. Эм тариандаа ч хүрэлцэхгүй шахам байдаг. Ах, дүү садан үр хүүхдээ гэхдээ болгоод л байдаг. Ажил хийсэн ч нэг хоёр сар ажиллуулаад цалин өгөхгүйгээр халчихдаг.

Би чинь хөдөөний хүн. Хөдөө рүүгээ явдаг юм билэв үү гэхээр зардал мөнгөгүй ийм байдалтай явна. Хаана хэнд хандаж яахаа мэдэхгүй л явна. Дэмий явахаар нохойнууд нь идчих гээд согтуу хүмүүс нь барьчих гээд байх юм. Төр засаг, хууль дүрэм нь юу болоод байгааг мэдэхгүй.

Хороо гэдэг газар нь очиж үзлээ. Нохой алуулах юм ярьсан. Өөрөө амьдрахын тулд яаж амьтны амь тасалж мөнгө авах вэ дээ. Хэцүү л байна. Ямар сайндаа муу явахаар сайн үр гэж Украин руу явчихдаг юм билэв үү ч гэж бодох юм. Яадаг ч юм билээ байз. Миний хувьд хань ижлээсээ салсан, үр хүүхдээсээ холдсон байдалтай байдаг. Элэг бүтэн амьдармаар байх юм. Мөнгө цаасгүй намайг хэн тоож хажуудаа авах вэ дээ. Миний ганц авах юм гэвэл архи дарс уудаггүй нь л юм даа. Аргаа барж л явна. Юугаа ярьж хэлэхээ ч мэдэхгүй байна.

-ХАМГИЙН ТОМ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭРЭЭ ЮМ АВЧ ЧАДДАГГҮЙ-

-Ер нь бусад хүмүүстэй л адилхан байна. Өнөөдөр цалин орсон ч бензиндээ өгөөд л дуусах нь. Арай ч өдөртөө дуусахгүй юм. Цалин авч байгаа юм чинь гээд нэг өдөр хонуулах юм. Ихдээ хоёр, гурван өдөр л болох юм даа. Цалин дууссанаар хойш яаж ийж байгаад болгодог. Аппликейнаас мөнгө зээлнэ. Дараа нь эргүүлээд төлнө. Зав зайгаараа олдсон бүх л ажил хийнэ.

Гурил, будаа, ногооны үнэ тэнгэрт хадсан байна. Гурав дөрвөн төрлийн ногоо авахад 60 мянган төгрөгөөр авах гээд байх юм. Хэд хоногийн өмнө гурван ширхэг чинжүү, хоёр кг төмс, байцай автал 26 мянга болж байна. Ямар нэмэр байх вэ. Гадагшаа гаръя гэж хүмүүс их ярьж байна. Монголдоо сайхан байвал гадагшаа гарахыг хүсэхгүй шүү дээ. Боломжийг нь олгоод хийж чадаж байвал хангалттай цалин өгөх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хасах хэрэгтэй. Илүү ажилласан цагийг нь ч гэсэн бодох л хэрэгтэй. Юмны үнийг буугаасай гэж бодож Сүхбаатарын талбай дээр даваа гарагт нэгдэж жагслаа. Монгол Улсын мөнгөн тэмдэгтээс хамгийн том гэгдэх 20 мянган төгрөгөөр юу ч авч болохгүй байна. 5000 төгрөгөөр өмнө нь тансагладаг байсан бол одоо юу ч авч чадахгүй байна. Ганц шоколад авахад 5-6 мянга болчихдог. Юмны үнэ буугаасай л гэж хүсэж байна даа.

-ЭХНЭР Л МЭДНЭ-

-Цалин буугаад эхнэртээ өгчихдөг болохоор хэд хонодог талаар мэдэхгүй байна. Ер нь хоол хүнсээ аваад л дуусчихдаг. Мах, гурил, будаа аваад л цалин дуусаа. Юмны үнэ тэгж л өссөн байна.

Энэ мэтчилэн ард иргэдийн авч буй цалин тухайн өдөртөө ч хүрэхгүй хамгийн уртдаа долоо хонож байгаа талаар тэд хэлж байлаа. Үүний гол гарц бол бараа бүтээгдэхүүний үнийг буулгаж, цалинтай дүйлгэх нь хамг йн чухаг байгаа талаар иргэд хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ үнэн ш тээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Uneen

Зочин
Зочин

Aмьдрал ийм л байна

ҮЛ ТААЛАГЧ
ҮЛ ТААЛАГЧ

Зарим ажилтай залуусын цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй шахам байхад тэтгэвэрт гарсан хүмүүсийнх бүр ч хүрэлцэхгүй байх нь үнэн. Ядаж уудаг эм нь үнэтэй болчихоод юун байр, ус, гэрлийн мөнгө вэ? Манай хүний уудаг 2-3 эм гэхэд л сарын байрны төлбөртэй тэнцэж бна шүү дээ. Амьдрал хааяагүй л хүнд болж бна.

Зочин
Зочин

Udur udruur amidrah hetsuu bold yumnii une arai dendu bna shde hedhen say hun amtai bj iim bolgoj bdag hetsuu bna shu

Зочин
Зочин

Бодит үнэнийг ярьж бна эрх мэдэлтнүүд тансаглахаа зогсоо

Зочин
Зочин

Юмны үнэ өссөн, цалин бага, хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ барааг нь хараагүй байхад банк татчихдаг гэсэн агуулга бүхий гарчиг өгсөн нь ядуу байгаа нь, цалин бага авч байгаа нь банкны буруу юм шиг харагдуулж байна. Нэгэнт зээл авъя гээд банктай тохироод гэрээ байгуулаад цалин буудаг өдөр зээлээ татуулахаар тохирсон бол тохирсноороо өгөх л ёстой. Энэ бол хариуцлага.

zoch
zoch

хохиншдээ чацага царайлсан аймхай атаархуу архичин гуйлгачин заяатай мэт амь зогоогчид нам дагасан хулгаачууддааа банкны бүх доллороо дээрэмдүүлсэнч сохор хэлгүй мэт малууд мах гурил талхаал нэмэгдсэнииг гайхан тэнэгүүд

Холбоотой мэдээ

Back to top button