Нийгмийн

Хувийн сургуульд багшлахаар ирсэн гадаад иргэн хар тамхины хэргээр баривчлагджээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн иргэнийг баривчилжээ.

Тодруулбал, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06:45 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийн БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс түүнийг баривчилсан байна. 41 настай эрэгтэй С нь 2019 оны наймдугаар сард манай улсад ирсэн аж.

С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг 6 грамм хар тамхины төрөл хадгалж явсан. Мөн  түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон хэмээн эх сурвалж мэдээллээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-17 17:36

p###a ve yadag z##luulhiimsan

Холбоотой мэдээ

Back to top button