Нийгмийн

ГРАДУС БУУЛГАЯ: Эрх мэдэлтний “дохиур”-аар намирдаг урлагийнхан

Өөрсдийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлгүй, мөнгөний төлөө сүнсээ худалдахаас ч сийхгүй гэж урлагийнхныг шүүмжлэх хүн олон. Сонгуулийн үеэр улс төрчдийг даган яаж намирч, нахилзаж явдгийг хүмүүс сайн мэднэ. Сурталчилгаанд нь гүйж, чухам л тэнгэрийн элч гэх нь холгүй л магтдаг.

Нэр нөлөө бүхий улс төрч, бизнесменийг “долоож” яваад тодорхой албан тушаалд очсон, “хурган” дарга болсон нь ч цөөнгүй. Бүр түүнийгээ ахиулаад том дарга болсныг нь ч тоолбол нэлээд урт жагсаалт хөвөрнө.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эрх барьж буй нам, нөлөө бүхий улс төрч нэг шийдвэр гаргалаа гэхэд түүнийг нь магтан дуулж, нийтэд “рекламдах” ажлыг тултал нь хийхдээ гаргуун жүжигчин, урлагийнхан олон.

Сүүлд л гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалттай тэмцэхээ мэдэгдэн, градус буулгая гэх давалгаа өрнөж буй. Энэ давалгааг магтан дуулсан, “долоосон” постыг урлагийнхан тэр тусмаа хошин урлагийнхан ёстой нэг “урсгаж” байна. Хувь хүний үзэл бодлыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Архидалт өнөөгийн нийгмийн тулгамдсан мөн үү гэвэл мөн. Ерөнхийлөгчийн уриалга ч цаг үеэ мэдэрсэн зөв шийдвэр.

 Тэглээ гээд нэгнийхээ постыг хуулаад шууд тавих шахан бусадтай уралдан байж “Градус буулгая” гэсэн утгатай, үүнийг чухам л зөв арга хэмжээ гэж магтсан пост "Градус буулгая" гэж таглаад нийтэлж буй нь өөрөө урлагийнхныг муухай харагдуулж байна.

Урлагийнхан, олны танил хүмүүсээс олон нийт, хүүхэд багачууд үлгэрлэдэг. Үг, үйлдлээ үргэлж цэнэж, бусдад үлгэрлэж явах учиртай хүмүүс. Гэтэл эрх мэдэлтэй, нөлөө бүхий албан тушаалтны “дохиур”-аар ингэж намирч, магтан дуулж, мөнгө, албан тушаалын “үнэр”-т дөрлүүлж яваагаа нэг сайн тунгааж, цэгнэж үзээсэй.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-06 16:28

МОНГОЛЫН ХОШИН ШОГ ХУЙ ЛО ПЗДА

Зочин
Зочин
2022-04-06 18:33
Reply to  Зочин

Манай улс удахгүй Украин шиг хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болно. Харжийгаарай...

Bidon
Bidon
2022-04-06 17:10

Hoshnogo doloogchid sh te haha

Зочин
Зочин
2022-04-06 17:18

novshiin orkuud hotiinh boloh geed yadchihsan t1 vvd

зочин..
зочин..
2022-04-06 18:09

10 жилийн дараа гэх нь юу вэ? Шууд л градусаа буулгах хэрэгтэй бус уу? Бас Архи үйлдвэрлэлээ багасгах т�##�аар таг дуугүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Үййлдвэрлэх хэмжээг багасгаад сурт�##�чилгааг ихэсгэх нь үр дүнд хүрнэ.

эмээ
эмээ
2022-04-06 19:18

ШИВШИГ ЮМ ДАА . ЗӨӨЛНӨӨС САЙН ДАСГАЖ БАЙГААД ДАРАА НЬ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ХАТУУРУУ ОРНО ДОО . ТЭНЭГ МАХАН ТОЛГОЙТУУД !!!

Зочин
Зочин
2022-04-06 20:15

УРЛАГИЙХНИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ Ч ГЭЖ ДЭЭ СУИС д ТЭНЭГТЭЖ ДӨРВӨН ЖИЛИЙГ БАРААД ГАЙГҮЙ ДАЛДАГНАЖ ДОЛООСОН НЬ НЭГ МУУ ПРОДАКШАНД ХАРЬЯАЛАГДАЖ АЛИАЛАГЧИЙН ОРОН ТООН ДЭЭР БУУДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.ЭДЭНТЭЙ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ ЗҮГЭЭР Л ЭДЭНТЭЙ ЯРЬСНААС ОРЦНЫ ГАДАА НАР ДАГАН НАЛАЙЖ БАЙГАА ӨВӨӨ ЭМЭЭ НАР ХАРИН ХУЦНА ШҮҮ.АРХИНЫ ГРАДУСЫГ БАГАСГАЖ БОЛНОО ҮҮНИЙГЭЭ ДАГААД НОЁН ШАГ БОЛОН НУУЦ БИЗНЕС ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИНӨ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ОРОЙ ДЭЛГҮҮР ХААХААР ГАРААД ИРДЭГШТ.МЭРЭГЖЛИЙН БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЭНЭ АРХИДАХ АЖИЛД ЗОРИУЛСАН БАРС НАРАНТУУЛЫН МАНГАСЫН АМ ХАРХОРИН ЗЭРЭГ ҮХЛИЙН ХӨНДИЙН АРХИЧИД БОЛ ДЭЛГҮҮРИЙН АРХИЙГ СУЛ ГЭЭД НАЙРКАГАА Л УУХЫГ ЧУХАЛЧИЛДАГ ГАРУУД БОЛ ЯАХ УУ? ТЭГЖ ЯРИВАЛ ЖИНХЭНЭ ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН АРХИЧИД БОЛ ЭНЭ УРЛАГИЙХАН СОНГУУЛЬ БОЛОХООР Л ДАГАЖ НАМИРААД ӨӨ ДАРГА ЧАА ЧАА ӨШӨӨ ХҮЧТЭЙ ЧАА ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛДОГ.ҮҮНИЙХЭЭ ХАРИУД МУСТ МУГЖ ГЭДЭГ НЭГ МУУ АЛГА ДАРАМ КОРДАН НЭГ ТӨМӨР АВДАГ БИЗ ДЭЭ. ХАРАЛГАН БОДЛОГО ДАГАЖ НАМИРАГЧИД НИЙЛЭЭД ИХ ГОЁ ЮМ БОЛОХНЭЭ УРЛАГИЙХАН УРАГШАА ДАГААД ЦЭНГЭ НАМИР МАЛНУУД

Зочин
Зочин
2022-04-07 10:50

Архины градусыг буулгахыг дэмжиж байна. Манай үндэсний Монгол нэрмэл архи л болж байна ш дээ. Ер нь Оросуудаас өөр өндөр градустай архи уудаг хүмүүс цөөхөн байхаа.

Zorig
Zorig
2022-04-07 21:24

Гуравдугаар зэрэглэлийн хошин шогчид цаашаа хө???

Холбоотой мэдээ

Back to top button