ДЭЛХИЙНИЙГЭМ

Америкчууд Жо Байденд биш В.Зеленскийд илүү итгэх болов

Украины Ерөнхийлөгчийн рейтинг зөвхөн Украиндаа төдийгүй АНУ-д ч өссөөр байна. В.Зеленский нэр хүндээрээ Ерөнхийлөгч Жо Байденыг ардаа орхилоо. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц нарын нэр хүнд бүр ч “сураггүй” байгаа аж.

Вашингтонд төвтэй алдартай судалгааны төв болох” Pew Research Center”-ийн санал асуулгаар өнөөдрийн байдлаар АНУ-ын хамгийн алдартай удирдагч бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн гэж дүгнэжээ. Санал асуулгад оролцогчдын гуравны нэг нь үүндээ бүрэн итгэлтэй байгаагаа иэрхийлжээ. Бусад 39 хувь нь их хэмжээгээр, нийт 72 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Сонгогчдын бараг дөрөвний гурав нь санал хуваагдсан аж.

Жо Байдены рейтинг ерөнхий үзүүлэлтээрээ дөнгөж 48 хувьтай байна. Санал асуулгаар оролцогчдын 17 хувь нь Жо Байденд бүрэн итгэлтэй байдаг гэжээ.

Жо Байдены нэр хүнд унах болсон гол шалтгаануудынх нь нэг бол Мексиктэй хиллэдэг бүс нутгийн хүмүүнлэгийн хямрал. Энэ нь Ардчилсан Намынх нь “зөөлөн бодлого” авч хэрэгжүүлнэ гэсэнтэй холбоотой. Мөн Жо Байден Афганистанаас цэргүүдээ гаргасан нь “ичгүүртэй” үйлдэлд тооцогдох болсон. Чухам Америкийн цэргүүд Афганистанаас 20 жилийн дараа гарснаар тус улс буцаад лалын шашин нь сэргэсэн нь дундад зуун руугаа эргэн орсон.

Рейтинг нь унасан хамгийн гол шалтгаан нь Жо Байдены Засаг захиргаа бараг бүх бараа бүтээгдэхүүний өртөг, ялангуяа шатахууны үнийг өсгөсөн нь 40 жилийн түүхэнд байгаагүй инфляци болов. Америкчууд Жо Байденыг Оростой хэл амаа ололцож чадахгүй, “муудалцсан”-ыг ч сайшаахгүй байгаа юм. Тэглээ гээд энэ нь америкчууд Оросыг нууцаар “хайрлаж” байгаа гэсэн утга огт биш.

Дээр дурдсан санал асуулгаар оролцогчдын дөнгөж хоёр хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт бүрэн итгэдэг гэжээ. Тэд Оросын Украинд эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа”-г урьдчилсан сэргийлж чадаагүй, дайныг зогсоож чадаагүйд Жо Байденыг буруутгасан байна. Өөрөөр хэлбэл, Жо Байдены бодлого үр дүнгүй болсон гэж дүгнэжээ.

Америкчуудын В.Зеленскийд зарласан “хайр” их хүчтэй байгаа аж. Тэдний эл “хайр” В.Зеленскийн мэргэжилтэй холбоотой байх. Америкчууд Украинд болж буй үйл явдлыг адал явдал дүүрэн цуврал кино мэтээр хүлээн авч байгаа гэгдэж байна. Гол баатар нь В.Зеленский, баатрын “туслах дүрүүд” нь Германы Канцлер, Францын Ерөнхийлөгч нар. Эсрэг дүрийн баатрууд Владимир Путин, Ши Жиньпин. Харин Жо Байденыг дүр гэж үзэхгүй байгаа бололтой.

Эх сурвалж: The Week

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-04-07 12:00

Аргагүй дээ, CNN, BBC гээд мэдээллийн том агентлагууд тэгж дүгнэтэл тархийг нь угааж байхад. Үнэндээ Оростой хэл амаа ололцолгүй, Америкийг дагаж д�##�жганасан жүжигчин Европыг самарч байхад. Үр дүнд нь Украины ард түмэн л хохирч бна, Америкууд яахав дээ, ад�##� явд�##�т кино үзээд биенийгээ сайхан �##�ж бнаа гээд баясаад сууж бгаа

Зочин
Зочин
2022-04-07 12:06

ТИЙМ - сайхан жүжиг ....

Зочин
Зочин
2022-04-07 12:09

Улсаа сүйрүүлсэн хүнийг гарамгай удирдагч гэх авай \ америк дурл�##� \ ...

Зочин3
Зочин3
2022-04-07 13:03

ENE DAINAAD AMERIKCHUUD L HOJOOD BGAA BIZ DE.ASHGIIG N HURTCHIHEED SHUUMJILJ SAIN HUN TSARAILAH AMARHAN L DA.

Зочин
Зочин
2022-04-07 13:20

ЖО БИД ХОЁР ЧИНЬ ОНЖАВУУД ЮМ АНУ ӨВГӨЧҮҮЛД ИХ ДУРТАЙ БОЛОЛТОЙ БИ ОЧИЖ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨНӨ. ЖО ХӨГШӨӨН ХҮЛЭЭЖ БАЙ НАЙЗ НЬ ЧАМАЙГ ЗӨВЛӨХӨӨРӨӨ АВНАА

Холбоотой мэдээ

Back to top button