Сурагчаа зодсон багшийг эсэргүүцэн сэтгэлзүйч нь үсээ хуслаа

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч, эрхзүйч н.Болорцэцэг Улаанбаатар хотод ирж мэдээлэл хийсэн. Ингэхдээ сургуулийн захиргаа сурагчдыг дарамталж зоддог асуудлыг хөндөөд байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд л сургуулийн захирлын нөхөр болох Орос хэлний багш хүүхдийн өмдийг урагдтал зоджээ. Энэ төрлийн асуудлыг тэвчиж чадахгүй байгаа тус сургуулийн сэтгэл зүйч Болорцэцэг эсэргүүцлээ илэрхийлэн БШУЯ-ны гадна талбайд үсээ хусаж, тэмцлээ илэрхийллээ.
Тэрбээр үсээ хусуулах үедээ "Монголын ирээдүй болох хүүхдүүдэд бие мах бодийн хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Зодуулсан хүүхдийн эцэг эх гомдолтой байгаа гэж цагдаагийн газарт өргөдлөө өгсөн. Би ч энэ асуудалд гомдолтой байна. Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай биечлэн уулзаж, асуудлыг хөндөнө. Эцсээ хүртэл явна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Enhamgalan said ta usee husaad hajuud n suunuu, ta bol hulgaich bas hudalch,
Одоо цэрэгт яв.
ХҮҮХЭД ЗОДДОГ ТЭР МУУ ЛАЛАРЫГ ДАРХАНД ТООСГОДООД УНАГААЧИХ ЦОГЛОГ ААВЫН ХҮҮ АЛГА УУ? ДАГЗДААД УНАГААЧИХААЧ ЛАЛАРЫГ ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧИНГУУД ЯГ ЦАГАА ТУЛААД ОВОО ГАРУУДТАЙ ТААРАХААРАА ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГАРГААД ХЭН ГЭДГЭЭ МЭДЭХЭЭ БАЙЧИХДАГ ЮМ