Нийгмийн

Эмэгтэйчүүдийг өөртөө дасган хар тамхинд донтогч, зөөвөрлөгч болгодог байсан этгээдийг баривчилжээ

Охид бүсгүйчүүдийг өөртөө дасган, хайртай хэмээн хуурч мэхлэн хар тамхины хэрэглээнд оруулж, улмаар хар тамхи зөөвөрлөж, зарж борлуулж байсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, хар тамхичин эрэгтэй 30 настай Б нь 2017 оноос хар тамхи хэрэглэсэн бөгөөд өөрийн уруу татсан эмэгтэй болох 25 настай М ийн хамтаар урьдаас үгсэн тохирч бүлэглэн их хэмжээний хар тамхийг хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, Монгол улсын хилээр хар тамхи болон сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэх хэрэгт буруутгагджээ.

Тэдний Үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар үйлдлийг нь хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн дайчлан баривчилжээ.

Хар тамхи хэрэглэгч эрэгтэй Б нь удаа дараа 18 настай охидыг хуурч мэхлэн хар тамхинд донтуулж байсан нь мөрдөн байцаах ажиллагааны үеэр тогтоогдсон байна. Ингэхдээ тэрээр ядуу айлын охидыг сонгож хамтран амьдарч, тансаг зэрэглэлийн зоогийн газарт оруулж, зугаалуулж, өндөр үнэтэй хувцас хэрэглэлээр эрхлүүлдэг. Ингэж явсаар охиныг өөртөө бүрэн дасгаж хамт эхнэр нөхөр болж амьдарч буй мэтээр итгүүлэн өөрийн хүсэлдээ улам ойртуулсан байгаа юм.

Харин түүнд уруу татагдаж донтогч болсон 25 настай эмэгтэй М нь удаа дараа хилээр хар тамхи зөөсөн нь тогтоогдсон. Тэд 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-09-17 16:30

Өршөөлөөр гарна. Цаазын ялтай этгээд бн

Mongol
Mongol
2019-09-18 11:47

Hetsuuch yumdaaa hil gaali mash undur hamgaalalt shalguurtai bol deeguurch dooguurch mongold orj irehgui l yumsan.

Sons
Sons
2019-09-18 11:53

Rap urlag rap style rapperuud ih uusej bolohgui hamhiin hereggui duu haraal y####n bar tamhi boloh bolohgui heruul hov chiveer duuldag enuugeree dagaad styleuud n zaluusiig buruu chirdeg dandaa hicheelde muu huuhduud rap hiideg bugd tamhi tatdag Americaiig hudlaa dagdag duuraidag ene zuil ene rapper gesen ursgal ih hugjih tusam ulsiin hamag une tsene ohid bolhoo baij baigaan

nova
nova
2019-09-19 10:43
Reply to  Sons

yg tm shuu

Jdudje
Jdudje
2019-09-18 11:55

Rap urlag rap style rapperuud ih uusej bolohgui hamhiin hereggui duu haraal y####n bar tamhi boloh bolohgui heruul hov chiveer duuldag enuugeree dagaad styleuud n zaluusiig buruu chirdeg dandaa hicheelde muu huuhduud rap hiideg bugd tamhi tatdag Americaiig hudlaa dagdag duuraidag ene zuil ene rapper gesen ursgal ih hugjih tusam ulsiin hamag une tsene ohid bolhoo baij baigaan

Зочин
Зочин
2019-09-18 11:58

Suuliin uyd yagad zaluusiin uhaan iimdeeree tulaad baina yagad har tamhi ohin ya nhan club tamhi zugruu ihseed baina gedgiin undsen asuudal n bolovsrol humuujil mash dutmag uhamsar bhguigiinh baigaan hucheer zugaa tsengeliin gazaruudiig albadan haah heregtei ulsaas

Зочин
Зочин
2019-09-18 19:18

Новшын сайт дандаа муу мэдээгээр хоолоо олж иддэг

Холбоотой мэдээ

Back to top button