Нийгмийн

Согтуу гэгдсэн ч драггераар илрээгүй иргэн ЗГХЭГ-ын ажилтан байжээ

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуус үнийг өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр гурав дахь өдрөө жагсаж байна. Иргэд Ерөнхий сайдыг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсан ч одоогоор гарч ирээгүй байгаа юм. Харин төрийн ордны зүүн халгаар цагдаа нар нэг иргэнийг авч гарч байгааг жагсагчид харан "Юун хүн авч яваа юм" гэж асуухад,

Цагдаагийн ажилтан хэлэхдээ "Энэ согтуу хүн байгаа юм аа" гэж хэлснийг жагсагчид давтан хэлж буй. Цагдаа нар тус иргэнийг машинд суулгаж хамгаалалтад авсан. Харин иргэд "яагаад төрийн ордоноос согтуу хүн гарч ирдэг юм. Буулга. Хэн гэдгийг нь харъя" хэмээгээд машиныг нь бүчиж зогсоод хөдөлгөхгүй байгаа аж.

Гэвч тухайн иргэний согтуурлын зэргийг драггер төхөөрөмжөөр давтан шалгахад "0" зэрэг тогтоогдсон.

Тэгвэл тус иргэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэхдээ энэ инфлүүнсэр гээд байдаг тэр олон хүнээс маш цөөхөн хүн л энэ жагсаалыг дэмжиж байна . Тэгэхээр энэ олон инфлүүнсэрүүд бүгд аль нэгээс намаас авдаг мөнгөнөөсөө салчих вий гэж айсан даа юу ч хэлж чадахгүй , стори ,пост оруулахгүй байдаг шүү бүр. Намаас авдаг мөнгө нь өөрсдийнх нь амьдралыг аваад явчихдаг болохоор энэ үнийн өсөлт шударга бус зүйлс өөрсдөд нь хамаагүй байдаг байх. Яг үнэндээ тэд нар өөрсдийнхөө өнөөдрийн хоолоор хүүхдүүдийнхээ ирээдүйг булааж байгаагаа мэддэг болов уу.

Зочин
Зочин

Мансуурсан байж болох, эсвэл угаасаа тийм хүн юм уу?

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Ордон дотроо архидаад , донтоод байдаг юм уу. Эрчүүдээ архинаас хамгаална гээд байгаагүй билүү. Албан газруудаа архигүй орчин болгоно гээд байдаг яасан ингэхээр л утгагүй хэлсэн үг үйлдэл хоёр нь зөрчилдөөд сонин юмаа.

Зочин
Зочин

Хар гай вэ

Зочин
Зочин

Энэ балай бүр баллаад хаялаа

Холбоотой мэдээ

Back to top button