Нийгмийн
Жагсагчид цагдаагийн нэмэлт хүчийг хөөж, сав шидэж эсэргүүцлээ

Сүхбаатарын талбай дээр гурав дахь өдрөө үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус жагсаж байна. Иргэд Ерөнхий сайдыг Л.Оюун-Эрдэнийг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсан ч одоог хүртэл гарч ирээгүй байна. Иймд жагсаал шөнийн 02:00 цаг өнгөрсөн ч үргэлжилсээр байна.
Нөхцөл байдал хурцдаж байгаа учраас цагдаа болон тусгайгийн алба хаагчид нэмэлтээр ирсээр байна. Иймд иргэд цагдаа, тусгайгийнхан руу ус ундааны саваа шидлэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Хэдийгээр юм шидэлцсэн ч тэднийг явж өнгөрсний нь дараа шидсэн сав, хогоо түүж байлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.