Нийгмийн
Жагсагчид Их тэнгэрийн ам руу хөдөлсөн тул ойр орчмын бүх "сүлжээг унагажээ"

Сүхбаатарын талбай дээр гурав дахь өдрөө үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус жагсаж байна. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар Их тэнгэр рүү 02:00 цагийн орчимд хөдөлсөн. Гэвч Маршалын гүүрний гарцыг хааж, автобусаар тагласан байна.
Жагсагчид Их тэнгэрийн аманд очиж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар хөдөлжээ. Гэвч цагдаа болон тусгайгийн алба хаагчид Маршалын гүүрийг хааж, авто машин нэвтрүүлэхгүй байх аргыг авч, тусгай ажиллагаа явуулаад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хэвлэлийн байгууллага болон ард иргэдийг шууд дамжуулалт хийлгэхгүйн тулд интернет сүлжээг унасан байж болзошгүй байна. Иймд манай сурвалжлах баг Их тэнгэрийн аманд очсон боловч шууд дамжуулалт хийж чадалгүй буцлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.