ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-д хий сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн их үнэд хүрлээ

Пүрэв гараг /2022.04.07-т АНУ-д хийн үнэ сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн дээд түвшинд хүрч, зах зээл дэх нийлүүлэлт нь буурлаа. Хийн үнэ баасан гараг хүртэл өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй уялдаад хөрөнгө оруулагчид эрчим хүчний хангамжийн талаар санаа зовниж эхэллээ.

Монголын цагаар оройн 23:20 цагийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр тавдугаар сарын байгалийн хийн нийлүүлэлтийн фьючерсийн үнэ 0.2 хувиар нэмэгдэж, нэг сая Их Британийн дулааны нэгж /BTU/ тутамд 6.386 ам.доллар боллоо. Нэг өдрийн өмнөх арилжааны дүнгээс харвал ханш 6.359 ам.доллар болж өссөн нь 2008 оны арванхоёрдугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон талаар “Dow Jones Market Data” мэдээллээ.

Энэ он гарснаас хойш АНУ-д хийн үнэ бараг 80 хувиар өсөөд байна. АНУ-ын байгалийн хийн үнэ “Оросын эрчим хүчний хориг, цаг агаар хүйтрэх зэрэг гадны нөлөөтэй үзэгдэлд маш эмзэг байгаа нь богино хугацаанд нийлүүлэлтийн хүндрэлийг бий болгож байна” хэмээн шинжээч Роб Таммел ярьсан байна.

Түүнчлэн, АНУ-ын хийн нөөц сүүлийн таван жилийн дундаж түвшнээс 17 орчим хувиар доогуур байгаа аж. АНУ-ын Эрчим Хүчний Яамны Эрчим хүчний мэдээллийн алба /EIA/ дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар хийн нөөц долоо хоногт 1.382 их наяд шоо метр болсон гэж мэдээлэв. Европ дахь хувьцааны түвшин таван жилийн дунджаас 20 хувиар доогуур үзүүлэлттэй байна хэмээн  Роб Таммел мөн нэмж хэлэв.

Үүний зэрэгцээ, Европын Холбоо Оросоос нийлүүлэх нүүрсэнд хориг тавихаар болсон нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож эхэллээ. Оросын нүүрсний импортод хориг тогтоосноор дэлхийн нөөц бүр ч их хэмжээгээр буурч, үнэ нь өсөх болно хэмээн шинжээч тодотголоо.

Шинжээчдийн дүгнэснээр, АНУ-ын хий, ялангуяа LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт хэрэгцээ Европ болон Азид нэмэгдэж, тэр ч байтугай хоёр бүс нутгийн хооронд өрсөлдөөн бий болно хэмээн таамаглаж байна. Гэсэн хэдий ч, энэ нь АНУ-д эрэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болох магадлалтай аж.

Хэсэгхэн хугацаанд л хийн үнэ нэг сая Их Британийн дулааны нэгж /BTU/ тутамд 5-6 ам.доллар байх боловч цаашид 3-4 ам.доллар болтлоо буурч магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button