ДЭЛХИЙНИЙГЭМ

Ойрхи Дорнод яагаад ОХУ-аас нүүрээ буруулсангүй вэ

Орос-Украины асуудал дэлхий дахины анхаарлын төв цэг байсаар байна. Дэлхий бүхэлдээ Оросын эсрэг зогсож, Оросыг үзэн ядсаар. Болдог бол дэлхийгээс зайлуулж, алс холын Ангараг гариг руу цөлөхсөн гэж зүүдэлсээр. Гэвч, Ойрхи Дорнод Оросын “талд” ороод эхлэв. Арабын ертөнц яагаад Оросыг дэмжих болов. Энэ талаар авч үзье.

- ИЗРАИЛЬ УЛСЫН ХУВЬД -

Израилийн хувьд бүх зүйл тодорхой байна. Яахав, уг нь Орос, Израилийн харилцаа уламжлал ёсоор хүндхэн байсаар ирсэн ч гэлээ одоогийн Украины мөргөлдөөнд тэдний хувьд Оросуудтай “нэг талд зогсох”-оос өөр олигтой сонголт олдоогүй.

Үүнийг тодруулбал, нэгдүгээрт: еврейчүүдийг 350 сая мусульманчууд буюу лалын шашинтнууд хүрээлэн аж төрж байгаа. Мусульманчуудын ихэнх нь Израилийг газрын хөрснөөс хэрхэн арчих вэ гээд хүлээж байгаа гэлцдэг.

Харин Израилийн ар талд АНУ бий. Гэвч, АНУ одоо сул дорой болсон. Учир нь, тэд мөргөлдөөнөөс мөргөлдөөний хооронд сүр хүчээ улам л алдаж, дотоод асуудалдаа илүү орооцолдож орхисон. АНУ Сирид ялагдал хүлээж, тэд бас Ираныг ч боомилж чадаагүй. Учир тиймийн тул америкчууд Израилийг аврахыг чин сэтгэлээсээ хүсэж байвч ноцтой “холион бантан”-гаас сэргийлж, хамгаалж чадах нь юу л бол.  

Өмнө нь, шинжээчдийн таамаглаж байсан таамаг биеллээ олов. Орос улс Ирантай ойртон дотносож буй байдлыг анзаарвал Израиль Оростой хэвийн харилцаатай байж, ядаж л дайсагнасан хандлага гаргахгүй байх нь тэдний төр оршин тогтноход халгүй гэж үзсэнтэй холбоотой. Тэд үүнийг ойлгосон.

Үүнээс гадна, нэг зүйлийг дурдахгүй орхиж болохгүй. 80 жилийн өмнө Зүүн Европт еврейчүүдэд хэрхэн хандаж байсныг одоо хэр нь мартаагүй олон хүн Израильд амьд хэвээр байна. Өнөөгийн Израилийн улстөрчид Дэлхийн II дайны үед еврейчүүдийг бие махбодь, оюун санаагаар нь хөнөөсөн тэдгээр нацистуудыг дэмжихгүй нь гарцаагүй. Тиймээс, Израиль Оросын эсрэг Америкийн блок буюу хоригт нэгдэхийг хүсэхгүй байгаа юм. Тэглээ гээд бас Израиль Орост тогтоосон хоригийг тойрч гарахад нь туслана гэсэн үг биш. Тэд туслахгүй. Ямартай ч ил цагаанаар...

- ИРАН УЛСЫН ХУВЬД -

Ираны хувьд ч бас бүх зүйл тодорхой. Америкчууд хэдэн арван жилийн турш Ираныг устгах гэж улайрсаар ирсэн. Хэрвээ тэд Ирантай хийж болзошгүй дайныг хэтэрхий их зардалтай гэж үзээгүй бол аль хэдийн Ираныг бөмбөгдчих байв.

Гэвч, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран сонгогдонгуутаа л Ирантай дайн хийхээр төлөвлөж эхэлдэг тул иранчууд Америкаас хэзээ халдлага ирэх бол гээд “хүлээлтийн байдалтай” аж төрсөөр ирсэн.

Одоо Иран “баяртай” байгаа. Учир нь, тэд Оростой “нэг завинд” суусандаа. Оросын эсрэг хоригууд багц багцаараа гарснаар Иран “ханьтай” болов. АНУ-ын түрэмгийллээс хамгаалах.

Иран Израилиас ялгаатай нь тэд Орост хоригийг тойрч гарахад нь туслахаа амласан юм.

Тиймээс, Орос улс мэдээж хэрэг перс /Иран/ найз нөхдийнхөө тусламжийг талархалтайгаар хүлээн авах нь дамжиггүй. Ираны хүн ам 85 сая агаад энэ нь Орос, Беларусийн нийт хүн амын тал орчим хувь гэсэн үг. Иран, Беларусь, Орос гэсэн гурван улсад нийлээд 240 сая хүн ам амьдарч байгаа нь дотоодын асар том зах зээлийг бий болгож, басхүү үүний хажуугаар ямар ч хууль бус зүйл хийх өргөн боломжуудыг бүрдүүлдэг. Мөн Орос улс Каспийн тэнгисээр дамжин Ирантай нэгдсэн хилийн шугамтай учир Орос, Ираны харилцаанд гаднаас ямар нэгэн нөлөө ирэхгүй.

Энэ оны хоёдугаар сар хүртэл Орос улс америкчуудыг өдөөн хатгахчихгүйн тулд Ирантай худалдаа наймаагаа хэвийн явуулж чадаагүй гэж шинжээчид үздэг. Гэтэл одоо бүх хязгаарлалтууд цуцлагдаж эхэлсэн учир Барууныхны шуугианыг огт тоолгүйгээр Орос улс “хүссэн бүхнээ” хийж эхэлнэ. Цөмийн зэвсгийн ачаар АНУ Орос улс руу шууд “дайрч” зүрхлэхгүй гэсэн дүгнэлтийг ч олон улсын шинжээчид хийсэн. Учир юу вэ гэхээр, америкчууд ялангуяа ам.долларын дефолтыг оролцуулаад гарт байгаа бүх л “туз” хөзрүүдээ аль хэдийн ширээн дээр хаясан.

- СИРИ УЛСЫН ХУВЬД -

Сирид ч тэр Иракт ч тэр америкчуудыг “ясны дургүй”. Бүр шүдээ зуун үзэн яддаг гэхэд хилсдэхгүй. Тэгэх ч шалтгаан бас бий. Америкийн яргачид зөвхөн бөмбөгөөр бөмбөгдөөд зогсохгүй, өөрсдийн “Лалын улс” /ISIS/ террорист бүлэглэлийнхний тусламжтайгаар Сири болон Иракийг “устгасан”. Тиймээс одоо Сири бол Оросын хувьд хүчтэй холбоотон. Ирак ч бас Оросын “анд”.

Үүнээс улбаалаад, АНУ одоо Ираныг Дэлхийн III дайнаар далайлгаж, “гишгэлэх” боломжгүй болсон. Учир нь, тэд Сирид ичгүүртэй ялагдал хүлээсний дараа америкчуудыг Иранд “сул дорой” гэж тооцох болсон.

- ТУРК УЛСЫН ХУВЬД -

Турк улс төвийг сахисан байр суурь баримталж, “зуучлагч”, “хэлэлцээ хийгч” хэмээх болсон. Турк хоёр шалтгаанаар АНУ-ыг дэмжээгүй. Нэгдүгээрт, Турк улс уламжлал ёсоор төвийг сахисан, Дэлхийн II дайны үед ч төвийг сахисан. Хоёрдугаарт, туркууд америкчуудыг үзэн яддаг. Үүнд бас шалтгаан бий: 2016 онд америкчууд Туркт цэргийн хүчээр төрийн эргэдт хийж, золтой л Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаачихаагүй.

- САУДЫН АРАБЫН ХУВЬД -

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын хувьд нөхцөл байдал арай өөр. Америкчууд эдгээр улс руу шууд дайрч довтлоогүй. Тэд зөвхөн сүрдүүлэг, заналхийллээр ажилласан. Америкчууд тэдний төрийн дээд албан тушаалтнуудыг нь хэл амаараа доромжилж, харааж зүхсэн.

2018 онд сэтгүүлч Жамал Хашогги хачирхалтай нөхцөлд бусдын гарт амиа алдахад Жо Байден эцэст нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманыг аллагад буруутгасан.

Эмират болон вант улсууд Йемен дэх дайнаас болж АНУ-д уурлаж, зүхэж эхэлсэн. Газрын тосны нөөц ихтэй улс орнуудад газрын тосны үнэ хэвийн байхыг хүсэж байхад АНУ харин ч эсрэгээрээ газрын тосны үнийг “супер хямд” байлгахыг хүсэж байгаа юм. Гэвч, газрын тосны үнэ удаан хугацаанд буурвал Саудын Араб, АНЭУ-ын төсөв тасарч, улмаар эдийн засагт нь, дотоод улс төрд нь “проблем” үүснэ.

Энэ бүхэн Сирид АНУ сул дорой байдлаа илтэд харуулсны цаана өрнөж байгаа юм. Сирийн Башар Асад бол Их Британи, АНУ-ын хувьд “сайн найз”, хөлнийхөө үзүүрээс зулай хүртлээ “барууны үзэл”-ийг дэмжсэн хүн байв. Гэвч, 2011 оны хавар америкчууд Башар Асадыг Ерөнхийлөгчийн албанаас огцрохыг тулган шаардахдаа Сирийг устгаад зогсохгүй Башар Асадыг биечлэн цаазлахыг оролдов. Үүний хариуд Башар Асад америкчуудын үгэнд орж, амиа егүүтгэхээс татгалзсан учир америкчууд түүнийг хүчээр устгахыг оролдсон түүх мартагдаагүй байна. Ингээд эцэстээ Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Орост хандаж тусламж хүсэв. Оросууд ч түүний хүсэлтийг хүлээн авч, америкийг буулган авсан. Сирийн дайнд асар их нөөц хөрөнгө оруулсан хэдий ч америкчууд эцэстээ “сүүлээ хавчаад”, гутамшигтайгаар ухрахаас өөр аргагүйд хүрсэн билээ.

Ингээд Саудын Араб болон бусад бүс нутагт эдгээр дээр өгүүлсэн түүхээс гурван дүгнэлт хийж болохоор байна:

1. Ойрхи Дорнодын гол итгэж болох хүч нь ОХУ.

2. Америкчууд сул дорой тул тэдний заналхийллийг үл тоомсорлоход гэмгүй.

3. Америкчууд бусармаг хүмүүс. Учир нь, тэд холбоотнуудынхаа араас “хутга шаах”-даа хэзээд бэлэн байдаг.

Хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дагаврыг америкчууд өөрсдөө ч “урвагчийн үйлдэл” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг нь инээдтэй хэрэг юм.

Америкийн Консерватив сэтгүүлд гарсан “Бидний Ойрхи Дорнодын найзууд үнэнч биш болжээ” гэсэн эмгэнэлтэй нийтлэлээс цухас дурдвал:

“Ойрхи Дорнод дахь тэдгээр зэрлэг хүмүүсийг зохих ёсоор ташуурдах цаг нь болсон. Гэвч, бид тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй, харин ч гайхалтай гутаан доромжлолыг үзүүлэв. Оростой хийж буй дайнд Америкт тэдний тусламж хэрэг болох үед тэдгээр муусайн урвагчид Жо Байдены утсанд хариу ч өгсөнгүй!”. Ийм нийтлэл америкийн сонинд хэвлэгдсэн байгаа юм.

Үнэндээ яг тийм зүйл болсон нь бодит үнэн. Жо Байден Ерөнхийлөгч Саудын Араб, АНЭУ руу утсаар залгахад цаадуул нь түүний утсанд огт хариу өгөөгүй. Тэд харилцуураа аваагүй.

Гэвч, АНЭУ Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжсэн. Харин Саудын Арабын хувьд АНУ-тай бүр мөсөн холбоогоо тасалсан. Хоёрдугаар сард ам.долларын дефолт зарласны дараа Саудын Араб Хятадтай газрын тосоо юаниар худалдах талаар хэлэлцэж эхэлсэн юм. Энэ нь мэдээж АНУ-ыг эсэргүүцэж буйн нэг илрэл.

Энэ бол ихэр цамхгийг сүйтгэж байгаа хэрэг огт биш, энэ бол орчин үеийн АНУ-ын оршин тогтнох үндэс болсон ам.долларын эсрэг авч буй “халдлага”. Тиймээс Америкчууд тэдний энэ үйлдлийг өршөөхгүй. Хэрэв америкчууд дэлхийн сөргөлдөөнд ялж чадвал Саудын Арабт Ливи, Иракийн ардчилалтай адил ардчиллыг байгуулж, саудын арабчуудыг шийтгэхийг оролдох л болно. Газрын тосоо Хятадын юаниар худалдах талаар хэлэлцээд эхэлчихсэн Саудын Араб Орос болон Хятадтай эцсийн шийдвэрлэх “бооцоо”-гоо тавид байгаа юм.

Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-11 08:48

Ирак Ливид АНУ ардчил�##� тогтоогоогүй баялгиг нь авах гэж юу ч биш болгоод бусниулж орхисон

Зочин
Зочин
2022-04-11 09:30

яандаа энэ дайн уул нь хэнд ч хэрэггүй л байгаам даа

Зочин
Зочин
2022-04-11 09:48

yagad gevel minii daisnii daisan minii nz l baihgui yu daa oilgoj yadaad baih yu bainaa

Иргэн
Иргэн
2022-04-11 10:45

Иргэний дайнтай хэдэн самуун улсууд л байна.

Зочин
Зочин
2022-04-11 11:04

Deutsche Welle-гийн энэ мэдээ чинь мэдээллийг тэнцвэртэй түгээх гэдэг зарчимд нийцэж бна даа. Эгүүр сайн бна. Монголд үгүйлэгдээд байсан тэнцвэртэй мэдээлэл түгээх асуудлыг Эгүүр.мн сайт нөхөж байгаад т�##�архая.

Зочин
Зочин
2022-04-11 11:39

Бодиттой , үнэмшилтэй , нухацтай тайлбарлажээ . Одоо АМЕРИК , британичууд энд тэнд дайн хийхгүй байхаа . Тэд өөрсдөө дайн хийхээр яаж арга хэмжээ авдаг гэдгийг өөрсөддөө л харуулчихлаа. $ дэлхийн ноймер 1 мөнгө байхаа болив .

Зочин
Зочин
2022-04-11 11:43
Reply to  Зочин

АНУ бол тус улсын баялагт л /ялангуяа НЕФТЬ / шунаж дайн хийдэг . Үүнийг дэлхийн бүх улс орон мэддэг болов .Хэрэв хойд солонгос , кубад НЕФТЬ байсан бол �##�ь хэдийнээ бөмбөгдчихсөн байгаа даа

Иргэн
Иргэн
2022-04-11 14:12

Арабууд айхтар юмаа, манайхнаас хамаагүй илүү юи. Нефтиэ манай Оюутолгойтой адил зүгээр өгөөгүй л хэрэг.

Зочин
Зочин
2022-04-11 22:10

Хэдэн жил сайн уншаагүй сайн нийтлэл болжээ олон улсын харилцааг энгийн ойлгомжтой өгүүлжээ

Дипломатч
Дипломатч
2022-04-11 23:10

Профессор хэмээх Баярхүүд уншуулж нүдийг нь нээх юмсан. Араншин нь тэсэрсэн хэн нэг Монгол биш, дэлхийд �##�дартай Deutsche Welle бичжээ. Одоо нэг хэсэг чимээгүй болоосой билээ

Зочин
Зочин
2022-04-11 23:31

Ene dain zogsoosoi

Элдэв
Элдэв
2022-04-12 11:03

Сайхан нийтлэл

Алтан
Алтан
2022-04-12 11:36

Эзлэн түрэмггийлэл сайн зүйл биш. Үүнийг дэмжих нь монголыг эзэлж болно гэсэнтэй адил. Орос бараг бүх хөрштэйгээ мууд�##�цлаа зан�##�хийллээ. 1990 ээд онд молдавийг хувааж авсан . Дотооддоо чёчёньд байлдав. 2008 онд гүржид 2014 онд украинд сайн дурынхан нэрээр дайтаж тас�##�ж авсан. 2021 онд казахстанд ороод гарлаа. 2022 онд украинд дайрч ялагдаж ухраад дахин дайрахаар бэлтгэж байна. Монголоос бусадтай нь мууд�##�цжээ. Одоо олон дэмжигч байна гэж андуураад довтлох бий болгоомжлоорой. Дайн болбол хамга�##�ж бүх т�##�аар тус�##�на гэж барууныхан ам�##�лаа. Дайн болоогүй болоогүй байхад айгаад орост буугаад өгчихүүзэй. Эргээд ардачил�##�д ороход 20 жил шаардагдана. Хүн эхлээд айдаг дараа нь тайвширдаг тэгээд зориг ордог гэнэ лээ.

Zochin
Zochin
2022-04-12 21:25
Reply to  Алтан

Ардчил�##� нэрийн доор �######� ухахаар ирсэн ухаж ч бна. Орос байлдах, хүн �##�ах дуртай болохоороо байлдаад бгаам биш! Манайхан шиг хамаг баялагаа үнэгүй ухуулаад дараа нь бөөн өрөнд орж санаа �##�дан дуугай дарлуулж суух бодолгүй болохоороо, ард түмнийхээ баялгийг амьжиргааг нь хүүхдүүдийнхээ ирээдүйн хөрөнгийг хамга�##�ах гэж байлдаж байгаа юм аа. Тиймдээ хил хязгаартаа огтхон ч ойртуулахгүйн тулд өөрсдийгөө хамга�##�ах чадваргүй жул хөршүүдээ бас тэднээс хамга�##�ах шаардлага гарсан тул. Манай хувьд бол бид 2 том хөрштэй тул тэд Украйн шиг цэрэг оруулж пуужин зоож НАТОд элсүүлж чадахгүй, зөвхөн урвагчдыг элсүүлж улс төрд оруулан өөртөө ашиштай шийдвэр гаргуулан ОТг зөөж бгаа.

Зочин
Зочин
2022-04-12 17:59

Америкийн жирийн иргэд бус байдён хүүгийнхээ.гэр бүлийн бизнөсийг буюу хими биологын лаборторийг хэн хүнээс нуух гэж байхад барууныхан хамтарч оросын эсрэг зогсдог нь тэнэг хэрэг.өөрсдөө үйдээ үзнээ доллор ч дэлхийд хэрэгүй болох нь гарцаагүй

Zochin
Zochin
2022-04-12 21:08

Тэнд Арабын хавар нэртэй хуурамч хувьсг�##� гарган удирдагч нарыг нь хөнөөж эх орныг нь бөмбөгдөн газартай тэгшлэн хүн амыг нь �##�ж, тэндээс европ руу зугатах оролдлого хийн хаймар завьн дээр явсан өчнөөн хүний завийг холоос буудан хаг�##�ж хийг нь гарган ихэнхийг нь Газрын дундын тэнгисийн усанд үйсэн. Дараа нь бүх нефтийг нь дээрэмдэн үнэгүй зөөж Европууд ёстой найрлаж эхлэхээр нь тэдний эсрэг тэмцсэн эх орончдыг террорист нэр зүйн өөрсдийгөө энхийг сахиулагч гэж дэлхийн хүмүүсийг хуурч араар нь хулгайгаа үргэлжлүүлж өөрсдийнхаа нутагт аваачин газар доор нөөцөлж байгаад Путинд цохиулж төлөвлөгөөгөө гүйцээж чадаагүй болохоороо түүнийг үзэн яддаг.
Ойрхи дорнодод бүх улсуудын иргэд Америкийг үзэн ядаж уур хилэн нь оволзож байгаа нь үнээн.

Зохиолч
Зохиолч
2022-04-13 00:06

Америк оронд гай зовлонг тохиолдвол үнэн сэтгэлээсээ туслах улс ховорхон л байх байх.Тэр сүрхий холбоотон болох Англи Австр�##�и бол бүр хялайх ч үгүй.Ийм зан бол Англо-саксуудын цусанд шингэсэн байдаг.1943-1944 онуудад Гуам Сайпаны арлуудын тулаанд Америкийн цэргүүд хэдэн зуугаараа �##�уулж байхад Англи Австр�##�иин тэнгисийн явган цэргүүд хөндлөнгөөс өөр ар�##� дээрээс ажиглаад байж байгаа бичлэг үзсэн.Арлуудыг эзлэнгүүт цуг яваад орчихож байгаа юм даа.

Зочин
Зочин
2022-04-14 00:33

Асадынхан хэзээ ч АНУ.н т�##�д байгаагүй

Зочин
Зочин
2022-04-14 19:28

Орос ялнаа.ялсаны нь дараа байдены хүү болон байдены гэр бүлийн санхүүжүүлсэн хими.биологын лаборторийн үйл ажил баримтайгаа дэлгэгдхэд дэлхийн улсууд яах нь мэдэгдэнэ тун удахгүй.дээ

Зочин
Зочин
2022-04-14 19:42

Цэвэр ариун гээд байгаа ану индиануудыг хядаж нутагы нь дээрэмдсэн англо саксоны тасархай

Холбоотой мэдээ

Back to top button