ДЭЛХИЙНИЙГЭМ

The Times: Финлянд, Швед НАТО-д элсэх өргөдөл гаргана

Финлянд улс энэ оны зургадугаар сард НАТО-гийн эвсэлд элсэн орох хүсэлтээ гаргана гэсэн мэдээлэл байна. Финляндын дараагаар араас нь Швед улс ч элсэн орох хүсэлтээ өгнө хэмээн Британийн “The Times” сонинд мэдээлжээ.

НАТО-гийн гишүүн улс орнуудын Гадаад Хэргийн сайд нарын яриа хэлэлцээ, уулзалтын сэдэв нь эвсэлд шинээр элсэн орох орнуудын тухай асуудал байсан хэмээн Вашингтон дахь Британийн сонины сурвалжлагчид мэдээллээ.

Финлянд, Швед улсууд тагнуулын мэдээлэл цуглуулах, нисэх хүчний хүчин чармайлтад эвслийн чадавхийг өргөжүүлнэ гэсэн амлалтаар НАТО-гийн эвсэлд нэгдэхээр болсон хэмээн “The ​​Times” сонины Европ дахь эх сурвалжууд мэдээлсэн аж. Тэд өөрсдийгөө НАТО-гийн “жинхэнэ тоглогч” болно гэж дүгнэж байгаа юм.

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх нь ОХУ-ын тусгаар тогтнолд аюул заналхийлэл болохгүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байсан удаатай.

Украины асуудалд Финлянд, Швед төвийг сахисан байр суурьтай хэвээр байгаа юм. Украинд цэргийн ажиллагаа эхэлсний дараа тэдгээр хоёр орны эрх баригчид НАТО-д элсэх боломжийн талаар ярилцаж эхэлсэн.

Эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн эвсэл Финлянд, Шведийг харьцангуй хурдан хгацаанд хүлээн авах боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-11 12:40

nato hereggui

Иргэн
Иргэн
2022-04-11 14:50

НАТО-с АНУ-г хасах хэрэгтэй. Тэгвээс дэлхий ертөнц амар амг�##�ан болно.

Зочин
Зочин
2022-04-12 11:51

Финляндын ЭЗасаг оросоос их хаммар�##�тай.ЕХолбоо дотац өгаөд байж дээ.Модноос өөр баялаггүй орон шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button