ДЭЛХИЙНИЙГЭМ

ЕХ-ны хэд хэдэн орон ОХУ-аас газрын тос цаашид ч авах хүсэлтэй байна

Европын Холбооны орнууд ОХУ-ын газрын тосыг худалдан авахаас татгалзах талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй талаар Британийн “Файнэншл Таймс” /Financial Times/ сонин мэдээлжээ.

Украины асуудлаас үүдээд ОХУ хэдийгээр дарамт шахалттай тулгарч, олон орон ОХУ-ын эрчим хүч, байгалийн хийгээс татгалзаж эхэлсэн ч Европын Холбооны хэд хэдэн орон Оросоос эрчим хүчний нөөцийг худалдан авахаас татгалзахыг хүсээгүй байна. Учир нь, эл шийдвэр нь "техникийн болон улс төрийн нарийн төвөгтэй асуудал" юм.

Европын Холбооны орнууд зөвшилцөлд хүрээгүйн улмаас Оросын газрын тосыг  худалдан авахаа зогсоох санаачилгыг Европын Холбооны Гадаад Хэргийн сайд нарын уулзалтын хэлэлцэх асуудалд оруулаагүй байна.

“Файнэншл Таймс”-ийн мэдээлснээр, Унгар зэрэг хэд хэдэн улс Оросын эрчим хүчний тээвэрлэгчээс татгалзах санаачилгыг эсэргүүцэж байгаа юм. Үүний гол шалтгаан нь эрчим хүчний үнэ цаашид өсөх вий хэмээн албаныхан болгоомжилж, улмаар эдийн засагт хохиролтой хэмээн дүгнэж эхэлсэн.

Дөрөвдүгээр сарын 11 гэхэд Европын Холбооны орнууд ОХУ-аас нүүрс худалдан авахыг аажмаар хориглох зэрэг таван багц хориг арга хэмжээг аль хэдийн баталсан.

Гуравдугаар сарын дундуур Украин барууны компаниудыг Орос улсаас газрын тос, байгалийн хий худалдаж авахаа зогсоохыг уриалсан юм. Тодруулбал, “Бүгд ОХУ-ын эсрэг хориг тогтоох хэрэгтэй. Мөн, Оросын бүх боомтуудыг хаах ёстой” хэмээн Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Олег Устенко мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button