Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Төрийг “удирдагч” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН нарийн бичиг

ЖДҮХС-гаас улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авснаас үүдэн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар тэргүүтэй нөхөд хариуцлага хүлээж, албан тушаалаа өгсөн билээ.

Үүнтэй зэрэгцээд МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг.

Гэвч “ЖДҮХС-гаас зээл авсан нөхдүүдтэй хариуцлага тооцно” гэж дуугарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх генсекийнхээ толгойг илээд өнгөрсөн.  БүрД.Амарбаясгалан бол ТББ-ын нарийн бичиг. Тиймээс хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэсэн санааг хүртэл зориудаар улс төрийн хүрээнд тараасан байдаг.

Түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын дарга асан С.Батболдыг ажлаа өгөхгүй бол олон нийтэд ёс бус зургийг тань дэлгэнэ гэж сүрдүүлсэн талаар нэгэн үес хөшигний ард яригдсан. Тэрбээр хотын даргаар С.Амарсайханыг томилох чиглэлд улс төрийн гол хоруудыг найруулж, дараа нь томилгооны асуудал дээр эрх мэдэл өндөртэй ажилласан. МАН дотор “Төрийн албаны зөвлөл хүртэл Д.Амарбаясгаланд бүрэн атгуулж, түүний хэлснээр бүх томилгоог хийсэн” гэх яриа  гарах болсоор удав.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, “Хуулийн төслийг дэмжээгүй гишүүдийг 2020 оны сонгуульд  намаас нэр дэвшүүлэхгүй” гэхчлэн тулгалт хийсэн байдаг. Улмаар  Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн,УИХ-ын ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй.

Ингэхдээ мөн л “2020 онд асуудалгүй тойрог өгнө” гэж гарын үсэг зурсан гишүүдэд амласан гэх. Зурахгүй гэсэн гишүүдэд бас л тойрог амлан, наймаа хийхээр улайрч байгаа талаарх яриа саарал ордноор явж байна. Уг нь МАН-аас өрсөлдөх мандатыг Удирдах зөвлөл, Бага хурал, намын даргын санал дээр үндэслэн гаргадаг. Гэтэл генсек нь бүх мандатаа мэдэх аятай, баруун солгойгүй амлаж, бусдаас харамлаж суугаа нь хачирхалтай.

 Хэвлэлийн үйлдвэрийн эзнээс улс төрийн намын генсек болтлоо дэвшсэн энэ эрхэм сүүлдээ төрийн бүхий л ажил руу оролцож, ил далд хор найруулж, У.Хүрэлсүхээс хэд дахин их мэдэл эдэлж яваа нь гайхаш төрүүлнэ. Аливаа зүйлд хэм хэмжээ, оролцох, оролцохгүй асуудал гэж бий сэн.

Түүнд хамаарах дуулианыг ЖДҮХС-гийн асуудлаас хойш товч сөхөхөд ийм бараан. Өөрт нь итгэл үзүүлж, намын генсек болгосон М.Энхболдоос урваж, У.Хүрэлсүхэд наалдсан. Тэр ч байтугай сүүлийн үед бүр ч өөр эрхмийг түшиж, үг зөөж яваа гэх бор шувуу саарал ордноор нисч буй.

Ерөөс Д.Амарбаясгаланд энэ хязгаар огт үйлчлэхгүй, ямагт л хаан заан шиг авирлаж явдаг нь ямар учиртай юм бол. 2020 оны сонгуульд Говь-Алтайд нэр дэвшихээр мөнгөө цацаж эхэлсэн энэ эрхэм Тусгаар тогтнолын ордноос Засгийн газрыг, УИХ-ыг, бүлгийнхээ гишүүдийг тэр чигт нь “базах”-аар зүтгэж буй учраа нэг тайлбарлахсан даа.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-18 08:54

Хоум плазаг буулгаач ээ

zochin
zochin
2019-09-18 09:26

Ene zaluugaas MAN ikh bolgoomjilokh heregtei shuu.Uy ch hiij medekh hun shuu. Udmaaraa muu hun shuu Bolgoomjilooroi....

Зочин
Зочин
2019-09-18 09:48

Зөв л бичиж. Нээрээ бандааш Гантулга энэний зөвлөх нь юм уу. Тийм сураг дуулсан.

Иргэн
Иргэн
2019-09-18 12:18

Жолооч нь Зараа шиг үстэй намхан эр дараа нь цүнх баригч нь болчихсон шааж явна!

Зочин
Зочин
2019-09-18 13:28

Энэ МАН-ынхан дотроосоо ингээд хоёр т�##� болчихоод захи�##�гаар бие биенээ муулуулах юм. Амарбаясг�##�ан бол их чамбай, амбиц багатай з�##�уу шт. Том намын генсек хийж байгаа атлаа УИХ-д нэг ч удаа нэр дэвшие, сайд больё гэж гүйгээгүй. Шархадны тойргоос л Нийслэлийн хур�##�д хэд дахин сонгогдсон. Харин ч их хол явах улс төрч гэж хардгийн

Zochin
Zochin
2019-09-19 09:50
Reply to  Зочин

Xoliin shultai l xun

Холбоотой мэдээ

Back to top button