ДЭЛХИЙНИЙГЭМ

Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн саяд хүрнэ гэж тооцоолжээ

Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна. Энэ талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

“Монгол Улсын хүн амын өсөлтийн шинэчилсэн тооцооллыг Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын мэдээлэлд үндэслэн гаргасан” хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 3.4 сая орчим хүн амтай Монгол Улс цөөн хүн амтай орны нэг юм. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр тус улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд гурван сая хүн болсон.

Түүнчлэн, Монгол Улсын хүн амын дундаж нас 2020 оны эцэст 27.9 байсан бол 2050 он гэхэд 30.6 болж өсөх төлөвтэй байна.

Монгол Улсад дундаж наслалт эмэгтэйчүүдийнх 70.8, эрэгтэйчүүдийнх 60.6 нас байгаа юм.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button