УЛС ТӨР

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь руу хүрэх зам: Хөтөл, Дарханы төмөрлөг, МИК

Хөгжлийн банкны дуулианыг “сахал” Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарт зориулан эхлүүлсэн. Акц тооцсоноос гажуудсан ч УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт эрх баригчид үндсэн зорилго руу нь чиглүүлнэ гэж бичиж байв. Яг энэ ёсоор үйл явц өрнөв.

Нэг. Хөтөл

Эхлээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг өнгөрсөн сард цуцалсан. Уг хувьчлал нь 2011 онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед нь явагдсан түүхтэй. Улмаар түүний саналаар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь цуцлагдаж буйгаараа ихээхэн “хошин” болж өнгөрөв.  

Хувьчлалыг түдгэлзүүлснээр “Хөтөл” Хөгжлийн банкны 295 тэрбумын зээл, нийт 350 тэрбумын алдагдалтайгаа төрд  шилжих үү. Өв залгамжлагч нь өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсаныг Хөгжлийн банкныхан зориуд гацааж, Засгийн газраас “Өвлөхөөс татгалзсан” гэж худлаа мэдээлсэн үү зэрэг хачин жигтэй асуудлууд үүсэв. 

Түүнчлэн МАН-ын генсекийн саналаар эдийн засагч Л.Наранбаатар үйлдвэрийг ахлахаар очиж, сошиалд бөөн популизм хийж суудаг болсон зэрэг гажуудал харагдаж буй.

Хоёр. Дарханы төмөрлөгийн үйлдвэр

Засгийн газраас өчигдөр /2022.04.13/ “Кью Эс Си” ХХК-ийн 30 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлав. Ингэснээр “Кью Эс Си” ХХК-ийн Хөгжлийн банканд төлөх учиртай 195 тэрбум төгрөгийн зээл мөн төрд шилжих үү. Эднийх төлөх үүргээ хүлээх үү, өнгөрсөн хугацаанд оруулсан санхүүжилтүүд шүүхийн шатанд хэрхэн шийдэгдэх үү зэрэг олон бүрхэг асуулт үүсэж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгчийг Засгийн газраас “Металлургийн цогцолбор барих төслөө найман жилийн хугацаанд дорвитой ахиулаагүй” гэж мэдэгдсэн. Харин концессын гэрээ хэрэгжүүлэгч тал “Металлургийн цогцолбор байгуулах зорилтынхоо хүрээнд 20-30 төсөл зэрэг хэрэгжүүлсэн. Гангийн үйлдвэр барих асуудал удааширсан гол шалтгаан нь эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх тал дээр төрөөс тодорхойгүй өгөхгүй удаасан явдал” гэсэн агуулгаар тайлбар өгч буй.

Гурав. МИК

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр “МИК нь төрийн байгууллага биш мөртлөө ипотекийн зээлтэй иргэн бүрээс тодорхой шимтгэл авч, асар их ашигтай ажилладаг” гэсэн асуудлыг хөндөв. Засгийн газрын дараачийн операц МИК болох нь гэсэн хардлагыг түүний мэдэгдэл үүсгэлээ.

Уг нь МИК Хөгжлийн банк, бусад арилжааны банкнуудын хувь эзэмшлээр байгуулагдсан 15 жилийн түүхтэй байгууллага. Энэ үеийнхэн л гэнэт анзаарав. Энгийнээр тайлбарлахад, иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн багцыг МИК авч, Монгол банкаар дамжуулан зээлийн эргэлтийг хийдэг. Гаднаас хөрөнгө оруулалт босгох замаар тодорхой санхүүжилтүүдийг хийсэн байдаг.

ЭДГЭЭР НЬ САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДДОГ ВЭ?

“Хөтөл” цемент шохойн үйлдвэрийг Д.Эрдэнэбилэгийн сайн найз М.Бөх-Очир тэргүүлж байгаад нас барсан. Түүний хүү өв залгамжлах эрхийг нь авах хүсэлтээ шүүхэд гаргаад буй.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг томоохон төслүүдийн 60 хувийг Д.Эрдэнэбилэгийн ТУЗ-ийн даргаар ажилладаг Худалдаа хөгжлийн банк санхүүжүүлдэг байна.

“Монголын ипотекийн корпораци”-ийн ТУЗ-ийг М.Мөнхбаатар ахалдаг. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголд оруулж ирэх голлох хэлцлүүдийг ахалсан залуусын нэг. МИК нь Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ялгаатай нь цэвэр хувийн хэвшил.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЦСИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Энэ бүхнийг хөндөж буй Засгийн газрын эцсийн зорилго нь ерөөсөө л “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр албан ёсоор эзэмших асуудлын ард гарах явдал юм. Уг нь Засгийн газраас “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкны зээлийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн суутгалд оруулах санал гаргасан байдаг. Улмаар Д.Эрдэнэбилэгийн багаас үүнийг зөвшөөрсөн бичиг илгээсний дараа “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-үүдийг төрд авах шийдвэр гарсан.

Тэгэхээр дээрх үйлдвэрүүдийн зээлийн багц төрд шууд шилжих үү. Эсвэл суутган тооцох зарчмаар Засгийн газар шахалт үзүүлэх үү гэдэг тодорхойгүй асуудал үүссэн. Улмаар Д.Эрдэнбилэгийн багаас өнгөрсөн хугацаанд “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т оруулсан хөрөнгө оруулалт, “Эрдэнэт үйлдвэр”-ийг оруулж ирэхэд зарцуулсан 400 сая ам.долларын алданги зэргээ багцалж, Засгийн газартай томоохон маргаан үүсгэх төлөв харагдаж буй.

Түүнчлэн Д.Эрдэнэбилэгийн багийнхан олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргавал ОХУ-ын талд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь шилжих эрсдэл бий. Үүнийг Засгийн газраас ОХУ барууныхантай түнжин муутай үеэр эхлүүлбэл Монголд ашигтай тусна гэж тооцоолсон байж болох.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:  Нэгэн үес Д.Эрдэнэбилэгт төрийн томчууд хамаг л байдгаараа тал засаж, үнэтэй цэнтэй бүхнээ барьж байсан. Гэтэл энэ цаг үеийнхэн Д.Эрдэнэбилэгт ах нарынхаа өргөн барьсан хөрөнгүүдийг эргүүлэн төрд авч байна гэх ерөнхий агуулга харагдаж буй. Олон нийт ч үүнийг дэмжиж буй.

Гэвч нөгөө талд Д.Эрдэнэбилэгийг Монголд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэж зорьсон хувь хүн, хувийн хэвшлийн төлөөлөл гэж харвал Засгийн газрын эл үйлдэл нь хэт субьектив чанартай, иргэн ААН-ээ хүндэтгэн үзээгүй бүдүүлэг байдал гэж дүгнэгдэхээр. Өнөөдөр хэн нэгэн өмчөө булаалгаж байхыг олноороо харж баярлалаа гэхэд маргааш бидний хаалгыг төр шуудхан өшиглөөд ороод ирж мэдэх буруу тогтолцоо үүсэх эрсдэлтэй.

Ерөөс юмс олон талтай гэж энэ. “Цаазал, дүүжлэн хороо, шоронд хатаа” гэж орилох олон нийтийн түрлэг бэлдэж байгаад араар нь баялгийн шинэ хуваарилалт явах бэлтгэл хийгдэж буйг ч энд сануулууштай. Хэт нэг талд гарч, туйлын зөвшөөх өнцөг эндээс огт харагдахгүй буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 10:21

Сах�##� Эрдэнэбилэгээс авч байгаа пм чинь женкогоос т�##�х чихрийг ав

Зочин
Зочин
2022-04-14 10:22

Ene zuw bichjee

Зочин
Зочин
2022-04-14 10:27

Төрийн хөрөнгөөрөө боссон үйлдвэрийг авах нь лөв

Зочин
Зочин
2022-04-14 10:29

Буруу хөрөнгө буруу гарт орсноор ...
Буцах замдаа төрд нэртэй хэн нэгний кармайруу орох вий дээ

зочин
зочин
2022-04-14 10:31

Олсны үзүүрт нэг юм байгаадаа.

Зочин
Зочин
2022-04-14 10:35

Хөгжлийн банкны дуулианыг “сах�##�” Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарт зориулан эхлүүлсэн. Акци тооцсоноос гажуудсан ч УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт эрх баригчид үндсэн зорилго руу нь чиглүүлнэ гэж бичиж байв. Яг энэ ёсоор үйл явц өрнөв.

Зочин
Зочин
2022-04-14 11:11

Төр төр л гээд байх юм Эрдэнэбилэгээс долоон дор МАНингууд байгаа шүү

Иргэн
Иргэн
2022-04-14 11:16

Хүний өмч булааж авах гэсэн асууд�##� огт биш. Концесийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан, анхны эзэн нь юмаа эргүүлж авч байгаа л асууд�##� энэ бол. Засгийн газар зөв шийдвэр гаргасан.

Зочин
Зочин
2022-04-14 11:20

zov zov muu luivarchdaas ed horongoo adilhan zamaar olj avsan n deer zov bn bayar hurgeye gants hun ideed hanadaggui yasan chothor ve! altan avsand oroh ged bdiimuu taivan amidraach uheh gej baij ovhon chin ulsiin hamag uudtei ongoteig avtsan zevuhn hogiin gar ve ene ovgon er n bdiimuu ? gants hun geher arai aimaar shunal uu ain? gantsaraa mongoliig ezemsheed ch hanahguin shunalaa

Зочин
Зочин
2022-04-14 11:21

Setguulch zuw harj dugnejee sahlaas ushuu awah geed oyun erdene ulairch bna

Зочин
Зочин
2022-04-15 18:04
Reply to  Зочин

Битгий солиор. Төр луйвардуулсан өмчөө буцаагаад авч байна.

Зочин
Зочин
2022-04-14 11:23

tanaih harin zov bichij bn, ter ulaan balijn lodoi bol ulaam tsaim mongo avtsan nevtruuleg hiij bn lee shd ter 50,0 sya avsan bhaa ichdeggui yum bhdaa ! hudlaa shudarga tsarai gargad bsan hudalaa gar bn lee shd mongo haraad, ter luivarijn mongo n mongo boloh l yum bhdaa? buruu garaar oldson mongo butsahdaa buruu l bolno doo lodoi huu !!

Зочин
Зочин
2022-04-14 11:34

myadag hen genuu. demii ym demii. haltar mungunuus ard tumniihee esreg tald garaad yahav. uurt chin muu nuluutei

Зочин
Зочин
2022-04-14 11:38

Шударга ёс байх ёстой, засгийн газрын үйл ажиллагаанд буруу юм �##�га.

Зочин09
Зочин09
2022-04-14 12:16

Энэ сах�##� Эрдэнэбилэгээс "Х�##�зан бүрэгтэй" Мянганбаяраас "Хотгор"-ын ховор мет�##�лын ордуудыг улсад буцаан аваачээ

арилжааны банк болохгүй
арилжааны банк болохгүй
2022-04-14 12:54

Төрийн хөрөнгөөр боссон үйлдвэрийг авах нь зөв, арилжааны банкны эзэн бүгдийг авч болохгүй. мөнгө хүүлэгч бизенсэн 2 ту�####�а байх ёстой.энэ сэтгүүлч чааваас үүнийг Эрдэнэбилэгийнхээ захи�##�гаар бичжээ. Дарханынхан бүгд Эрдэнэбилэгт дургүй байхад шүү

Зочин
Зочин
2022-04-14 13:49

За одоо ч Элбэгдорж Баттулга сах�##� Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд болон МАНАН-ГИЙН олигархууд ёстой шоргоолжнууд бужигнаж эхлэлээ. Засгийн газар сайн ч ажиллаж байна. Одоо хөлсний бичээч нар жинхэнэ утгаараа ажиллах болно. Та нарын худ�##� хуурмаг мэдээлэлд ард түмэн итгэхгүй!!!!

Зочин
Зочин
2022-04-14 14:10

Pizdy zeelj avsan ter ih mungu haachtsiin gazriin gavaar ursaa yu????? Ter mungiine tuluuleed bas huraaj av sahal gej davarsan hujaagiin s###s ve

Зочин
Зочин
2022-04-14 14:15

Одоо Циркээ ав.

Зочин
Зочин
2022-04-14 17:03

Үхсэн баасны чинь эрдэнэбилэгийн баг, эрдэнэбилэгийн хулгайн мафи л гэж байгааш дээ. Хулгайчаас төр өмчөө авч л таараа, эргүү сэтгүүлчээ.

Зочин
Зочин
2022-04-14 17:05

Uls huuli bus denduu hiamd ogson omchoo buzaaj l avch baina, uund mash zov gehees oor ju geh ve

Зочин
Зочин
2022-04-14 19:40

Мөнгөний сэтгүүлчинцэрийн захи�##�гаар бичсэн юм байн
Худ�##�дагдсан захи�##�гын сэтгүүл зүй гэж энэ...

Зочин
Зочин
2022-04-14 21:51

Луйвардуулсан өмчөө төр буцааж авч байгаа юм шүү дээ . Хүний юм авч байгаа юм биш шүү

Зочин
Зочин
2022-04-14 23:07

Төр бүх үйлдвэрээ ав. Т�##�х чихэр, арьс шир, сүний үйлдвэр , Багануур, шарын голын нүүрсний уурхай, Баянгол, Чингэс зочид бууд�##�, бүх сувил�##� амр�##�тын газрууд, Төмөртэйн хүдрийн орд, Байшин үйлдвэрлэх комбинат, Говь ноолуурын үйлдвэр өөр бас олон үйлдвэрүүдийн хувьчл�##�ыг сэргээж ш�##�га, эргүүлж төрд ав. Бүх улсын байсан үйлдвэрүүдийг төр авах ёстой. Ингэж байж шударга ёс сэргэнэ

Дархан
Дархан
2022-04-18 08:13

Танайх МАН аас санхүүжилт авчаагүй байсан юм уу?

Togtoh
Togtoh
2022-05-25 10:58

Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асууд�##� бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай найма�##�цдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-09-26 10:04

Монголын зэсийнхнээс мөнгө авч дээ

Холбоотой мэдээ

Back to top button