ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Туркменистанд ботокс, хөмсөгний шивээс, уруул томруулах, хиймэл хумс хийлгэхийг хориглолоо

Туркменистанд гоо сайхны хэд хэдэн үйлчилгээг хориглолоо. Үүнд, гоо сайхны салонуудын үйлчлүүлэгч болон мастеруудыг аль алинд нь шийтгэл ногдуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, ботокс шахуулах, нүүрний үрчлээгээ арилгуулах, сормуус суулгуулах, уруулаа томруулж силикон шахуулах, хиймэл хумс хийлгэх зэрэг гоо сайхны үйлчилгээг хориглосон хэмээн хууль хяналтын байгууллагаас анхааруулсан байна.

Хориглосон гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн болон авсан иргэд, аж ахуйн нэгжид 300-500 туркмен манат буюу 7-11 мянган рублийн торгууль ногдуулж, мөн баривчлах ял ногдуулах аж. Ийм үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны салонуудын ажилчдыг мөн 500-1000 туркмен манат 11-23.5 мянган рубль хүртэл мөнгөн торгууль ногдуулж, зарим тохиолдолд 15 хүртэл хоног баривчлан саатуулах ял шийтгэл ногдуулахаар болжээ.

Туркменистаны эрх баригчдын эл шийдвэр бол хоригоор нутгийн охид, эмэгтэйчүүдийн төрөлхийн гоо сайхныг хадгалж үлдэхийн төлөөх тэмцэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзсэнтэй холбоотой аж.

Энэ удаагийн хориг бол Туркменистаны эрх баригчид эмэгтэйчүүдийн гадаад үзэмжид анхаарч, эрх чөлөөнд нь халдаж байгаа анхны тохиолдол биш аж. 2021 онд жинсэн өмд, богино банзал, бариу даашинз өмсөж, үсээ цайруулахыг хориглож байсан удаатай.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button