Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: ҮСХ оройтдог ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан, тоглоомын өрөө тохижуулжээ

Төрийн болон хувийн байгууллагын ажилчид ажил дээрээ хүүхдээ авчрахыг хориглосон журамтай. Гэтэл Үндэсний Статистикийн Хорооны /ҮСХ/ удирдлага ажилчдынхаа хүүхдэд зориулж тусгайлсан өрөө гаргажээ. Энэ нь хэдий журамд харш ч зарим тохиолдолд зайлшгүй шаардлагаар хүүхдээ авч ирэх, дагуулж явах болсон ажилчдад тустай зүйл болсон тухай иргэд ам сайтай байна. Иймд манай сурвалжлах баг Үндэсний статистикийн хорооны хүүхдийн өрөөгөөр зочиллоо.

-ҮСХ-НЫ УДИРДЛАГА А.АРИУНЗАЯА ТОО БАРИМТ ГАРГАЖ БУЙ ЭЦЭГ ЭХЭЭ ХҮЛЭЭЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТАВ ТУХТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ХҮҮХДИЙН ӨРӨӨГ САНААЧИЛЖЭЭ-

Үндэсний статистикийн хорооны ихэнх ажилчид эмэгтэйчүүд. Тэд тоо баримтыг цаг тухайд нь гаргах ажлын онцлогоос шалтгаалан ихэвчлэн орой үдэш болтол ажиллаж, хүүхдүүд нь хамт байх тохиолдол нь энгийн үзэгдэл болж гэнэ.

Иймд удирдлагын зүгээс хүүхдүүдийг зайлшгүй тохиолдолд ирж буй учир тав тухтай орчныг бий болгох санал гаргажээ. Ажилчдын зүгээс ч уг саналыг дэмжин, эцэг эхийн зөвлөл гарган ажиллав. Тус эцэг эхийн зөвлөл нь таван гишүүнтэй бөгөөд ҮСХ-ны ажилтан М.Оюунжаргал даргаар удирдуулжээ.

Тэрээр "Бид залуу, эмэгтэй даргатай. Иймдээ ч А.Ариунзаяа дарга маань эмэгтэй ажилчид олонтой учир бидний нөхцөл байдлыг ойлгож бүрэн дэмжиж ажилласан. Бид хүүхдийн өрөө бий болгох ажлаа 8 сарын сүүлээс эхлэн хэрэгжүүлж, 9-р сарын 12-нд нээлтээ хийсэн. Өглөөгүүр манай хүүхдийн өрөө эзгүй байна. 16 цагаас эхлээд 3-р ангийн нэг охин ирнэ. Түүний араас цэцэрлэгийн багачууд ирж, энүүгээр 3-р ангийн ахлагчтай бяцхан багачууд шуугилдана шүү дээ" хэмээн ярив.

-АЖИЛЧДЫН САЙН ДУРЫН ХАНДИВААР ХҮҮХДИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛЖЭЭ-

Ажилчид хүүхэдтэй хүүхэдгүй гэлтгүй бүгд сайн дураар хандив өгч, байгууллагын зүгээс зарим дэмжлэгийг авч хүүхдийн өрөөг тохижуулсан байна.

Ингэхдээ бүх насны хүүхдүүд ирдэг байдлыг харгалзан үзэж нэг өрөөг хоёр хэсэгт хуваан цэцэрлэгийн насны болон бага ангийн сурагчдад зориулжээ.

Дан ганц тоглож, наадах бус хүүхдүүдэд давхар ахуйн соёл хүмүүжил олгох зорилгоор зарим зүйлсийг тусгайлан бэлдэж өгсөн байв. Тухайлбал, хүүхдийн насны онцлогт зориулан зурагтай санамж, зөвлөж өлгөсөн байхын зэрэгцээ хог ангилан хаях сав зэргийг бэлтгэсэн байлаа.

Түүнчлэн хүүхдүүд эцэг эхээ олон цагаар хүлээх тохиолдол их гардаг учир унтах боломжтой жижиг буйдан мишок ч бэлтгэжээ. Энэ мэт тэд ажлынхаа онцлогт тохируулан үр хүүхдээ орхигдуулахгүй зүйлсийг бага багаар нэмсээр байгаа гэдгийг онцлон хэллээ.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-20 15:29

Yostoi tun zuv zuil heregjuuljee. Busad baiguullaga sanaa avaad heregjuuleesei. Manai ohin oroi tarchaad buun problem boldog bi ch naidvartai 19.00 tsag hurgej tardag. Uneeheeriin heregtei zuil bn aa.

Zochin
Zochin
2019-10-01 17:03

Haanahiin ymar nertei gazraar tohijilt hiilgesen yum boloo. Medeelel awch bolhuu

Холбоотой мэдээ

Back to top button