ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын эрх баригчид Умард Солонгостой холбоотой хакерын бүлэглэлд хориг тавив

Пүрэв гараг /2022.04.14/-т АНУ Умард Солонгостой холбоотой байж болзошгүй хакерын бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ талаар АНУ-ын Сангийн Яам мэдэгдэв.

Эл бүлгийн нэр нь “Lazarus Group” гэдгийг Вашингтон зарлалаа. “Ethereum” тоон валютыг агуулсан хар жагсаалттай хамааралтай хэтэвч нь эл бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Сангийн яамны мэдээлснээр, хакеруудын бүлэглэл нь Умард Солонгосын Пхеньян хотод байрлаж байгааг олж илрүүлсэн байна.

Мөн АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо /FBA/ пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, 620 сая ам.доллартай тэнцэхүйц “Ethereum” криптовалютыг хулгайлахад тус “Lazarus Group”, түүнчлэн өөр нэг хакерын бүлэг ч оролцсон талаар мэдэгдлээ.

Холбооны Мөрдөх Товчоо нь Сангийн Яам болон АНУ-ын Засгийн газрын бусад түншүүдтэй хамтран Умард Солонгосын эрх баригчид ашиг олох зорилгоор цахим гэмт хэрэг үйлдэж, криптовалют хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаануудыг илрүүлж, таслан зогсоох ажлыг үргэлжлүүлэх болно хэмээн онцоллоо.

“Lazarus Group” хакеруудын бүлэглэлийн эсрэг АНУ-ын эрх баригчид 2019 оны есдүгээр сард хориг арга хэмжээ авсан. Лхагва гараг /2022.04.13/-т “Рёйтерз” агентлаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн механизмыг ашиглан пуужин харваж байгаа учир Ким Жон Ун тэргүүтэй Умард Солонгосын эсрэг, тэр тусмаа “Lazarus Group”-ийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахыг АНУ эрэлхийлж байна хэмээн мэдэгдлээ.

Хоригоос гадна Умард Солонгост экспортлох газрын тосны хэмжээг хоёр дахин бууруулах, мөн тамхины экспортод ч хориг тавих тухай яригдаж эхэлсэн аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button