ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент
Рианна найз залуугаасаа салсан шалтгаан нь Амина Муадди

Дуучин Рианна, найз залуу A$AP Rocky-гаас салсан талаар хип-хоп сайт “Kurrco” мэдээлжээ. Салалтын шалтгаан нь реппер A$AP Rocky загвар зохион бүтээгч Амина Муаддитай “явалдсан” гэж байгаа юм.


Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Рианна, A$AP Rocky нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай баярт мэдээг шүтэн бишрэгчдэдээ дуулгасан. Үүний дараахан од хос сүй тавьсан. Гэвч, тэдний хурим “аюулд орсон”. Учир нь, гуравдугаар сард реппер Рианнаг араар нь тавьж, хуурч байгаа гэсэн цуу яриа сошиалаар дэгдсэн.

Загвар зохион бүтээгч Амина Муадди бол Рианнагийн шүтэн биширдэг гутал урладаг төдийгүй Рианнагийн дотуур хувцасныхаа зураг авалтад ч түүний гутлыг өмсдөг. Нэг үгээр хэлэхэд Амина нь Рианнагийн дотнын найз.
Эх сурвалж: Graziamagazine
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.