Гадаад мэдээДЭЛХИЙ

“Forbes”-ийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад Бейонсе, Тэйлор Свифт, Рианна нар багтжээ

“Forbes” сэтгүүл энэ жилийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтад Бейонсе, Тэйлор Свифт, Опра Уинфри, Рианна гэх мэт олны танил эмэгтэйчүүд багтжээ.

Тэгвэл дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хоёр дахь жилдээ дараалан тодорсон байна. 2019 оноос хойш Европын Комиссын Ерөнхийлөгчөөр ажилласан түүний ардаас Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар жагссан юм.

Урсула фон дер Лейен

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр фон дер Лейен нь 450 сая гаруй европчуудад хамааралтай хуулийг баталдаг тус албан тушаалыг хариуцсан анхны эмэгтэй аж.

Харин жагсаалтын тавдугаарт супер од Тэйлор Свифт орсон байна. “US Travel Association” мэдээлснээр тэрбээр “Eras” аялан тоглолтоороо 850 сая ам.долларын ашиг олжээ. Тэрбээр тус аялан тоглолтынхоо ачид аравдугаар сард тэрбумтнуудын эгнээнд багтсан юм.

Түүний хөрөнгө одоогийн байдлаар 1.1 тэрбум ам.доллар байгаа аж. Свифт 2022 оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 79-т бичигдсэн бол энэ жил 74 байр урагшилж 5-т эрэмбэлэгдэв.Тус жагсаалтад мөн Бейонсе (36), Рианна (76) нар мөн орсон юм. Харин Опра Унфри 31-т жагссан байна.

Хамгийн хүчирхэг арван эмэгтэйг дурдвал

1. Урсула фон дер Лейен, салбар: Улс төр, бодлого

2. Кристин Лагарде, салбар: Улс төр, бодлого

3. Камала Харрис, салбар: Улс төр, бодлого

4. Жиоржиа Мелони, салбар: Улс төр, бодлого

5. Тэйлор Свифт, салбар: Энтертайнмент

6. Карен Линч, салбар: Бизнес

7. Жэйн Фрейзер, салбар: Санхүү

8. Абигейл Жонсон, салбар: Санхүү

9. Мэри Барра, салбар: Бизнес

10. Мелинда Френч Гейтс, салбар: Филантропи (Сайн үйлс)

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button