СПОРТ
Дахин гурван монгол марафонч ДАШТ-д оролцох эрх авлаа

Хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны долдугаар сарын 14-24-нд болно.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар тус тэмцээнд оролцох болзол хангаад байсан билээ.

Тэгвэл БНСУ-д өчигдөр болсон "Seoul international marathon-2022" олон улсын тэмцээнд Монголын гурван марафонч оролцон, ДАШТ-д өрсөлдөх эрх авлаа.
ОУХМ Ж.Олонбаяр 2 цаг,10мин 59 секунд , "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга 2.11.13, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав 2.11.19 амжилтаар барианд, дэлхийн шилдгүүдтэй хурд сорих болзол хангасан юм. Тэднийг Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нар дасгалжуужээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.