Б.Гантулга: Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс МИК хүү АВДАГГҮЙ

Өнөөдөр /2022.04.18/ МИК-иас Шадар сайд С.Амарсайханы мэдэгдэлд хариу тайлбар өгч, мэдээлэл хийлээ.
-ШАДАР САЙДЫН МИК-ИЙН ТАЛААРХ МЭДЭГДЛИЙН ДАРАА ХУВЬЦААНЫ ҮНЭ 13 ХУВИАР БУУРСАН-
МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:МИК яагаад үүсгэн байгуулагдсан талаар мэдээлэл өгье. Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны арван банк хамтарсан бодлогоор үүсгэн байгуулагдаж байсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон байна. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй. 2015 онд Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болж байсан. Өнөөдөр худалдаа хөгжлийн банк 10 хувийг эзэмшдэг. Энэхүү мэдээлэл нээлттэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг баталгаа зээлжих зэрэглэлээ жил бүр сайжруулж ирсэн.
Мөн тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Улстөрчийн мэдэгдэлтэй холбоотойгоор танай үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учрав уу. Магадгүй танайх хаалгаа барилаа гэхэд ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банкууд 24 хувийн хүүтэй олгож байсан. Энэ байдал руу эргээд орох эрсдэл үүснэ. Манай үйл ажиллагаанд одоогоор доголдсон нөхцөл байдал үүсээгүй. Асуудлын учрыг олж байж мэдээлэл өгөхгүй бол иргэдэд буруу мэдээлэл хүрэх, бидний 15 жилийн бүтээн байгуулалт нурах эрсдэлтэй.
-Танай компани иргэдээс 1.6 хувийн хүү авдаг гэх мэдээлэл гараад байгаа?
-Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс МИК хүү авдаггүй. Цар тахлын хугацаанд иргэдийн зээлийг төлүүлэхгүй царцааж байсан. Энэ хугацаанд МИК нөөц сангаасаа гаргаж, зээлийг зогсоохгүйгээр үргэлжлүүлж ирсэн байдаг. Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна. 65 мянган зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан. Харин энэ хугацаанд бид бондын хөрөнгө оруулагчдад төлбөрөө төлөх үүрэгтэй тул нөөц сангаасаа төлбөр төлсөөр ирсэн. 2020 оны эцэст 110, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Төрийн ачааг үүрэлцэж байна.
-Танайх Шадар сайдад албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн үү?
-Албан ёсоор мэдэгдэл хүргүүлэхээс илүү тухайн өдөр мэдэгдэл гаргасан.
ТУЗ-ийн хараат бус гишүүн, МУИС-ийн дэд профессор Ч.Хашчулуун: Өмнө нь ипотекийн зээлийн хүү яагаад 18-24 хувь буюу өндөр байсан гэхээр хадгаламжийн хүү өндөр байсантай холбоотой. МИК олон улсын зах зээлээс санхүүжилт татах ажлыг хийсээр ирсэн. Энэ тогтолцоо бусад улсуудад ч бий" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шадар самраа асуудлаа сайн суд�##�сан юм уу. Энэ з�##�уу бол мэргэжлиийн сайн тайлбар өглөө.
Монгол банкнаас МИК бол ипотекийн зээл явулж байгаа хамгийн сайн хувилбар гэж мэдэгдсэн.
Самраа мэдэгдэл хийснээс хувьцааны үнэ нь буурсан гэнэ ээ
Ипотекийн 8%-ийн зээлийг бууруулаад 6% болготол орон сууцны мкв дундаж үнэ 540,000 төгрөгөөр нэмэгдчихжээ. Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эрэлт нэмэгдэхээр барилгын компаниуд мкв-ын үнээ нэмчихдэг гайтай юм байна аа.
Awdag bolood l helj bga.ta nar awdag vej huleehguin medeej shu de tanariin ugend itgehuu ard tumen ulsiin uildweriin gazaruudiig huwidaaawjdag ulsuud ta nar bol uhej baisan shunaliin tiipnuud mongol ulsiin engetei eedtei bugdiig awsan hulgaijuud ta nar ard tumenii bairnii zeelend zowj baihad bas tendees n menge luiwardaad suuj baidag genee yooy aimaar humuus yma ard tumenee.tuij bododgui.H.Hegjiliin bank n zugeer halhawj ym bn buh luiwariin ard bdg
Ямар нэг байдлаар идэж уух аргаа олоод бдаг да олон с�##�аа нарийн аргаар банкуудтай үгсэн идэж шамшигдуулж өнгөц харахад гэм зэмгүй харагдаж чаддаг НОСК гэж аймшиг бсан хамаг мөнгөө �##�дсан байр авах гээд гэрээ хийгээд хугацаандаа ашигл�##�тад орохгүй болохоор аргаа бараад гэрээгээ цуцлахад мөнгийг маань буцааж өгөхгүй зовоож2 10 хувийг нь аваад үлдэж бсан ёстой шимэгчид