МИК-ийн ТУЗ-өөс Д.Эрдэнэбилэгийн хүмүүсийг чөлөөлжээ

Өчигдөр/2022.04.19/ "Монголын ипотекийн корпораци" -ийн ТУЗ хуралдаж, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, МИК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаатар, тус зөвлөлийн гишүүн Э.Шижир нарыг чөлөөлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Мөнхбаатар, Э.Шижир нар хувийн шалтгааны улмаас ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан аж. Уг хүсэлтийг өчигдөр хэлэлцэж, баталсан байна.
Шадар сайд С.Амарсайхан саяхан мэдээлэл хийхдээ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбилэгийн хүмүүс тус байгууллагыг удирддаг гэж онцолсон.
Тус байгууллагын ТУЗ-ийг сүүлийн жилүүдэд удирдсан М.Мөнхбаатар нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирэхэд голлох хэлцлийг ахлан ажилласан түүхтэй нэгэн юм. Харин Э.Шижирийн хувьд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийн Гүйцэтгэх захирал билээ.
Эдүгээ МИК-ийн ТУЗ-ийг эдийн засагч Ч.Хашчулуун ахлан ажиллах аж. Уг бүрэлдэхүүнд банкны салбарт мэргэшсэн эдийн засагч Ө.Ганзориг болон Монголбанкны төлөөлөл багтаж буй. МИК нь Хөгжлийн банкнаас гадна бусад арилжааны банкуудын хамтран хувь эзэмшдэг ХХК юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
МИК-ийн ТУЗ-ийг эдийн засагч Ч.Хашчулуун ахлаХ юм уу
Сах####ыг өчигдөр хараад муу хүн биш шиг санагдав манай томчуудад өгдөг мөнгөө зогсоочхоор өнөөдүүлх нь дургүй хүрээд байгаа юм биш үү
Jenkogoo ingej shalgaach
МИК-ыг төр авб#### жинхэн луувир болно доо
bolj bolj ipotekd orj chadahgui 2 jil banknd ender huutei menge telj bn ojer n boloogui geed huleelgeed l bdg ym urduur n hun orood bdg ymuu buu mef halgatain ordog ymu
ЭНЭ САХАЛ НЭЭРЭЭ СОНИРХОЛТОЙ ГАР БАЙНАА ЭНЭ НИКЭД БАС ЯВЖ БАЙДАГ ОВОО СЭРЭГЛЭН БАЦААН ЮМАА САХАЛАА НАЙЗДАА ХЭДЭН ТӨГРӨГ ШИДЧИХЭЭЧ ХАМ НЬ БУЦААГААД ӨГНӨӨ ЗАЛГААРАЙ ХӨ САХАЛ ГЭНЭ ШҮҮ ХААНА БАЙГАА ЮМ ТЭР САХАЛ НЬ