МБХ: МИК-ийг үгүйсгэж, үндэслэлгүй шуугьж байгаа нь ипотекийн зээлийг зогсоох эрсдэлтэй

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, Монголын ипотекийн корпорац ипотекийн зээл олгох үйл явцад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ 1-3 хувийн хүү нэмж, ашигтай ажиллаж байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, МИК гэдэг компани байхгүй бол иргэдэд ипотекийн зээл бага хүүгээр очих боломжтой гэсэн санааг илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл МИК-ийн зүгээс энэ үйл явцад зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэггүй, хүү нэмж ашиг олдоггүй буюу дээрх мэдээлэл нь үндэслэлгүй гэсэн байр сууриа хариу илэрхийлсэн.
Харин өнөөдөр Монголын банкны холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Үүндээ МИК-ийн үйл ажиллагааг үгүйсгэж, өнөөгийн нөхцөл байдалд ипотекийн зээл иргэдэд бага хүүтэй очих боломжтой гэх үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа нь ипотекийн зээлийн хөтөлбөр зогсох хүртэл эрсдэлтэй гэж онцолсон байна.
Мэдэгдлийг зурган хэлбэрээр хүргэе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
Луйвар байгаа бол хурдан зогсоосон нь дээр. Хэдхэн луйварчдыг баяжуулах гэж Монголын з####уус насаараа шулуулж амьдрах ёсгүй