ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

С.Энхболд: Багцын шинжилгээ өгөх өдөр, цагийг иргэдийн утас руу мессежээр илгээнэ

Монгол Улсын нийт иргэдийг аливаа өвчнөөс  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажил ирэх тавдугаар сарын нэгнээс эхлэх гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.

-АЙМГУУД БОЛОН НИЙСЛЭЛД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛЖ БАЙНА-

-Тавдугаар сарын нэгнээс иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж эхлэх ёстой. ЭМЯ бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

- Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай төлөвлөлтүүдийг хийж, орон нутгуудад дэд бүтцийг нь бэлдэж байна. Тодруулбал аймгууд болон нийслэлд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах Дэмжих төвийг байгуулж байна. ЭМЯ-наас 2021 онд 12 аймаг, зарим дүүргүүдэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах ажлын хөрөнгө оруулалт хийж, засвар тохижилтын ажлууд дуусч, шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулж дуусах гэж байна.  Ингэснээр ялангуяа, хэт авиа, хөхний эхо, чих хамар хоолой, мэдрэл зэрэг бүх чиглэлийн үзлэг, оношилгоог иргэдэд нэг цэгээр хийх боломжтой болно. Дэмжих төв гэж шинээр барилга байгууламж барьсан зүйл огт байхгүй. Тухайн аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн нэг корпуст нь засвар, үйлчилгээ хийж, иргэдийг амбулаторийн өвчтөнүүдтэй холилдуулахгүйгээр ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Бүх аймгууд дэмжих төвтэй болох уу?

-Аймаг бүрийг Дэмжих төвтэй болгохоор зорьж байна. Одоогоор 12 аймагт Дэмжих төвөө ашиглалтад оруулсан. Таван аймагт засварын ажил дуусаж байна. Нийслэлийн таван дүүрэгт Дэмжих төв байгуулахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтад орсноор:

- Дурангийн аппарат,

- Шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж,

- Зүрхний оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж,

- Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд (Зөөврийн болон суурин ЭХО аппарат, суурин Рентген аппарат)

-Чих хамар хоолойн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, дуран зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан, нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг нэг дор иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ бий болох юм.

-0-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ Ч ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛНА-

-Иргэд, олон нийтийн бас нэг сонирхож, санаа зовж байгаа зүйл нь үзлэг шинжилгээ хийх эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ байгаа эсэх. Үүнийг яаж шийдэж байна вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний хүрээнд орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Түүнчлэн гарын авлага бэлэн болсон. Тэгэхээр эмч нарын чанар, хүртээмжид санаа зовохгүй байж болно.

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол юу юм бэ. Иргэдийг мэдээ мэдээлээр хангаж байж үр дүн нь гарах болов уу?

-Өвчилсөн хойно биш өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь анагаах ухааны өнөөгийн чиг хандлага болж байна. Эрт оношилсноор, цаашид даамжруулахгүй байснаар хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалтад нөлөөлөх, эмнэлгийн ачааллыг багасгах, эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой.

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жил нийт нас баралтын шалтгааны хоёрдугаар байранд тогтмол байсаар байна. Өөрөөр хэлбэл монгол хүний сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Түүнчлэн иргэдийг урьдчилан сэргийлэх , эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм.

-Энэ удаа ямар насны ангиллаар, ямар ямар шинжилгээ хийх вэ?

-Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Хуучин мөрдөгдөж байсан тушаалд 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэ журмаар 0-18 насны хүүхдүүдийг шинжилгээнд хамруулдаг болж байна.

Түүнчлэн тодорхой насны бүлэгт хувааж, насан туршид нь эрт илрүүлэх шинжилгээнд хамруулдаг болох гол асуудлыг уг журмаар зохицуулж өгсөн. 2021 оны тавдугаар сарын нэгнээс ЭМЯ-ны зүгээс зургаан насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оншилгоо, үзлэг хийхээр төлөвлөж байна. Иргэд эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсанаар зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинж 50 хувь, хорт хавдрын нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг 5 жил болгож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах эрэгтэйчүүдийг 70 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна.

-Насны багц шинжилгээнүүдийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- 0-18 насанд хоёр, 18-аас дээш бол дөрвөн насны багцаар зохион байгуулна. Нийт зургаан насны багц шинжилгээ хийнэ. Ялангуяа, 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн шинжилгээ авах гэх мэтчилэн нас насных нь зонхилон тохиолддог өвчлөлийн дагуу насны багц шинжилгээнүүдийг тусгаж өгсөн. Нийт найман төрлийн хавдар илрүүлэх, зүрх судасны өвчлөл, рентген, сүрьеэ, нүд гээд бүх л өвчлөлийг багцын шинжилгээнд суулгаж өгсөн.

-НАСНЫ БАГЦААСАА ШАЛТГААЛЖ НЭГ ХҮНД 60-150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ-

-Мэдээж урьдчилан сэргийлэх үзлэгийн дараа өвчлөл эрс нэмэгдэж, иргэдээс олон төрлийн өвчлөл илрэх байх?

-Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар таван жил, арван  жилийн дараа өвчлөлийн статистик буурна. Харин ойрын хоёр, гурван жил шинжилгээний үр дүнд иргэдийн дунд мэдээгүй, оношлоогүй байсан өвчлөлүүд ил гарч, тэр хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэнэ гэж харж байна.  

-Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд улсын төсвөөс 60 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн. Иргэдэд хийх багцын шинжилгээний үнэ ямар байх вэ?

 -Насны багцаараа ялгаатай. Нэг багц нь 60-150 мянган төгрөгийн санхүүжилттэй байхаар журмаа гаргасан. Тухайлбал, 18-34 насанд 60 мянга, өвчлөл хамгийн өндөр тохиолддог 45-60 насанд 150 мянган төгрөгийн багцтай байна. Дээр нь 45-60 насныханд дурангийн шинжилгээ хийх шаардлага бий. Тиймээс дөрвөн багц болгон ялгаатайгаар дөрвөн төрлийн тарифтай байна.

-Асуух ёстой хамгийн чухал нэг зүйл байна. Тавдугаар сарын нэгнээс иргэд харьяа дүүргийн эмнэлгүүддээ оочирлож, дараалал үүсгэж эхлэх вий. Зохион байгуулалтын ажлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Энэ асуудлыг цахимаар шийднэ. Цахим эрүүл мэнд төслийн ажил үргэлжилж байна. Есдүгээр сар гэхэд бүрэн цахимжина. Харин тавдугаар сарын нэгнээс орон даяар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдийг үзлэг, оношилгоонд хамрагдахыг уриалж , мэдээ мэдээллээр хангах ёстой. Үүнийг Цахим хөгжлийн яамтай хамтарч хийнэ. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын нэгнээс насны ангиллаар нь иргэдийн гар утас руу хаана, хэдэн цаг очиж шинжилгээ өгөх вэ гэдгийг мессежээр илгээнэ. Түүнчлэн хорооны өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн ажилчид иргэддээ мэдээлэл хүргэж ажиллана. Тухайн иргэд очиж шинжилгээ өг гэсэн газар нь хэлсэн өдөр нь очих ёстой. Өөр өдөр очвол таныг үзэхгүй гэсэн үг. Ийм байдлаар иргэдээ шинжилгээнд хамруулж дуусгана. Бүх иргэдийг нэг дор үзнэ гэж байхгүй учраас энэ ажилд цаг хугацаа шаардана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-20 08:22

Яамных нь байгаа байд�##� ч дээ

Зочин
Зочин
2022-04-20 08:22

. Бүх иргэдийг нэг дор үзнэ гэж байхгүй учраас энэ ажилд цаг хугацаа шаардана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Зочин
Зочин
2022-04-20 08:36

Нэг багц нь 60-150 мянган төгрөгийн санхүүжилттэй байхаар журмаа гаргасан. Тухайлб�##�, 18-34 насанд 60 мянга, өвчлөл хамгийн өндөр тохиолддог 45-60 насанд 150 мянган төгрөгийн багцтай байна. Дээр нь 45-60 насныханд дурангийн шинжилгээ хийх шаардлага бий. Тиймээс дөрвөн багц болгон ялгаатайгаар дөрвөн төрлийн тарифтай байна.

зочин
зочин
2022-04-20 09:18

Үнэн амьд явах батлагаа аргадоо.Нэг бол шинжилгээ авна гээд нэг бол корона гээд,нэг бол вакцин гээд нэг бол багцаар эм уу гээд, нэг бол хорино цагдана гээд, нэг бол хавдар хавдар гээд, нэг бол үнэ нэмж �##�чих гээд,нэг хүнсний аюулгүй байд�##� үнэн 0.заасан, мэдэхгүй болжээ би амьдаад байна уу? Надыг хүмүүс амьдрах үхэхийг шийдээд байна уу? ёстой мэдэх юм �##�га болжээ хэн үлдэх хорвоо юм болдоо үнэн лайтай юмаа тайван амьдрах юмсан тайван амьдрах юмсан

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-04-21 09:04
Reply to  зочин

Энэ удаагиин шинжилгээ харин зөв байна шүүдээ яагаад зарим тэнэгүүд амьд явах бат�##�гаагүй үхэх гээд байгаа юм зөв юмыг дэмжиж сур тэнэг ээ

Манай 3 р эмнэлэг сайн шүү
Манай 3 р эмнэлэг сайн шүү
2022-04-20 09:52

Шинжилгээ өгөх хугацааг ядаж 14 хоног, цаанадаж 1 сарын өмнө мэдэгдэх хэрэгтэй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-04-21 09:05

Зөв

Манай 3 р эмнэлэг сайн шүү
Манай 3 р эмнэлэг сайн шүү
2022-04-20 10:01

Шинжилгээ өгөх хугацааг 1 сарын өмнөөс грапикаар гаргаж иргэдэд мэдээ өгөхгүй бол , иргэд хөдөө, амр�##�т зуга�##�гаар явчихв�##� эргэж, эргэж шинжилгээ өгөх эрхгүй болох юм бна. Одоо иргэд бөөнөөрөө амрах, аялах, хөдөө явах ажлаа эртнээс төлөвлөдөг соёлтой болсон болохоор үзлэгт хамрагдах шинжилгээ өгөх хугацааг эрт мэдэгдэх хэрэгтэй. Эсвэл хугацаандаа шинжилгээ өгч чадаагүй бол боломжтой цагтаа дахиж цаг авах хэрэгтэй. Тэхгүй бол хугацаандаа ирээгүй гээд л хулхи ажил, чанаргүй ажил болохыг анхаараарай САЙДАА.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-04-21 09:05

Яг зөв

Иргэн
Иргэн
2022-04-20 13:15

60-аас дээш насныхан ямар шинжилгээ оношлогоонд хамрагдах вэ? Эрхэм сайд та тодорхой мэдээ мэдээлэл өгнө үү???? Бүх хүмүүсийг хамруулана гэсэн биз дээ. Таны энэ мэдээлэлийг уншаад сайн ойлгосонгүй дээ. Мэдээ мэдээлэлээ ойлгомжтой мэдлэг чадвартай өгч байгаарай. Чирэгдэл бухимд�##� хэрүүл шугиан багатай зөв шудрага эмх цэгцтэй зохион байгуулах т�##� дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-04-20 14:07

Эргүү сайдын байж байгаа царай. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр хувийнхаа компьютер томографийн аппаратыг аваачаад тавьчихсан. Хийгдсэн шинжилгээний төлбөр байгууллагын дансанд орж эмч ажилчдын ц�##�ин урамшуул�##�д зарцуулагдах байт�##� өвдөж зовсон иргэдээс цуглуулсан мөнгөө ээжийнхээ компани руу шилжүүлээд цус�##�ж байдаг ичгүүргүй гуйлгачин.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-04-21 09:08
Reply to  Зочин

За боль үз яах гэж сайдыг элдэвлээд эхлэвдээ зөв л ажил эхлэж байна олон түмэнд та�##�агдаж байна чи сайдад санаархаад ш�##� дэмиидээ бүтэхгүй

Зочин
Зочин
2022-04-21 10:47

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах нь зөв. Гэхдээ эмнэлгүүд энэ ача�##�лыг даах уу. Энэ сайдын мэдлэг чадвар үнэхээр дутаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button