ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ хоригийг үл хамааран ОХУ-тай түншлэлээ үргэлжлүүлнэ

БНХАУ ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлэх бодолтой байна хэмээн тус улсын Гадаад Хэргийн Яамны дэд сайд Лэ Юйчэн ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисовтой уулзах үеэрээ мэдэгдлээ.

Дэд сайдын хэлснээр, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөхөөс үл хамааран Бээжин хоёр орны нийтлэг ашиг сонирхлоо ирээдүйд ч хамгаалсаар байх болно хэмээн мэдэгдсэн байна.

  • Украины асуудлаас болж олон улсын зүгээс ОХУ-ыг шахаж, эдийн засаг болон улс төрийн гээд янз бүрийн салбарт Оросын эсрэг ээлж дараалан хатуу хориг тогтоож эхэлсэн ч олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад улс Оростой стратегийн хамтын ажиллагаагаа улам ч эрчимжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг хамтаараа хамгаална хэмээн онцоллоо.

Лэ Юйчэн: “Хятадын тал ОХУ-тай хамтран шинэ хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг бий болгож, хөгжүүлэхэд бэлэн”.

Украинд өрнөж буй дайны нөхцөл байдал үргэлжилж, АНУ болон Барууны орнуудын авч буй хориг арга хэмжээг Хятад улс дэмжихээс татгалзсан. Үүнтэй уялдаад, Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Жао Лицянь хэлэхдээ, АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа нь Украины хямралыг зохицуулахад ямар ч тус нэмэр болохгүй.

  • Харин ч эсрэгээрээ хязгаарлалт тогтоосноороо дэлхийн эдийн засгийн суурь хөгжил муутай сул хөгжилтэй улс орнууд хамгийн их хохирол амсаж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдалд нь ноцтой аюул заналхийлж байна гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button