ЭДИЙН ЗАСАГ

Ч.Хашчулууныг МИК-ийн ТУЗ-ийн даргаар томиллоо

Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж даргаа өөрчилжээ. Тодруулбал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулуун томилсон байна. 

Эдийн засагч Ч.Хашчулууны хувьд:

  • Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн факультетыг 1989 онд,  МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эдийн засгийн онолын багшаар ажилласан.  
  • 1992-1994 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд аспирантурт судлаач оюутнаар 2 жил мэргэжил дээшлүүлсэн,  
  • 1994-1996 Япон Улсын Йокохама хотын Их Сургуульд “Хөгжиж буй орон дах инфляци ба валютын ханшийн макроэдийн засгийн загвар” сэдвээр магистрийн зэргийг хамгаалж,  
  • 1996 оноос Токиогийн Кейо Их Сургуульд эдийн засгийн онолын чиглэлээр докторантурт суралцаж,
  • 2003 онд “Жижиг нээлттэй эдийн засаг дах гадаад худалдааны либералчлал ба аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр докторын зэргийг хамгаалж,  
  • 2004-2009 оноос МУИС-ийн ЭЗС-ийн захирлаар ажиллаж байжээ.
  • 2007 онд Эйзенхауэр сангийн шугамаар АНУ-д уригдаж судалгаа, Эдийн засгийн бодлого боловсруулалтын чиглэлээр
  • 2005-2007 онд Монгол Улсын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2006-2007 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын ажлын бүлэгт,
  • 2007-2008 оноос хойш Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бодлогын зөвлөл, Еренхийлөгчийн дэргэдэх эдийн засагч нарын зөвлөлийн гишүүн,  
  • 2009-2012 оноос Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга,
  • 2010-2011 онуудад Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн анхны төслийг боловсруулах, Концессийн, Инноваций хууль, Хөгжлийн банкны хууль, Төсвийн хуулийн зарим хэсгийг боловсруулж батлуулах ажлыг удирдаж байсан туршлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 20, 2022 12:47

ЗА ЧИ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХОЁР ХУВЬ БОЛГОЖ ЧАДАХ УУ? ЭС ЧАДВАЛ ЧИ ХЭРЭГГҮЙ �######�НА УУ?

Холбоотой мэдээ

Back to top button